Дэлхий дахинд
“SAMSUNG” АВТОМАШИНД ЗОРИУЛСАН ХИЙМЭЛ ОЮУН УХААНТ ЧИПЭЭ ТАНИЛЦУУЛЖЭЭ
СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд дэвшилтэт чипний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Өмнөд Солонгосын Samsung” компани автомашинд зориулсан гурван шинэ чип бүтээснээ танилцуулжээ.
Шинэ чипүүд нь өндөр нягтралтай видео контентыг татаж авахад шаардлагатай 5G сүлжээнд илүү хурдан холбогдох, автомашины “infotainment” системийг сайжруулах зорилгоор бүтээгдсэн гэж тус компани мэдэгдсэн байна.
“Ухаалаг автомашины технологи, түүний дотор зугаа цэнгэл, аюулгүй байдал, тохь тух нь зам дээр чухал үүрэг гүйцэтгэдэг болж байна” гэж “Samsung”-ийн салбаруудын нэгийнх нь төлөөлөгч Парк Жэ Хонг хэллээ.
Гурван чипинд нүүр царай, хэл яриа, дохио зангааг таних зэрэг тохиромжтой үйлчилгээг үзүүлэх хиймэл оюун ухаант хурдасгуур суурилуулсан болохыг тэрбээр онцолжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав