Дэлхий дахинд
АНУ-Д “ОМИКРОН” ХУВИЛБАРЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д коронавирусний “омикрон” хувилбарын анхны тохиолдол Калифорни муж улсад лхагва гарагт бүртгэгджээ.
Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучийн мэдээлснээр, Өмнөд Африкаас Сан-Франциско хотод 11 дүгээр сарын 22-нд ирсэн хүнээс “омикрон” хувилбар илэрчээ. Түүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу 11 дүгээр сарын 29-нд эерэг гарсан байна. Өвчтөн вакцинд бүрэн хамрагдсан байсан бөгөөд хөнгөн шинж тэмдэг илэрч байна гэж Э.Фаучи хэлжээ.
Шинэ хувилбар олон улс оронд илрээд байгаатай холбогдуулан АНУ-ын эрх баригчид вакцины нэмэлт тунд хамрагдахыг ард иргэддээ уриалж байна. Тухайлбал, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ, “омикрон” хувилбар шинээр үүссэн нь вакцинжуулалт, нэмэлт тун, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн ач холбогдлыг улам тодотгон харуулж байна хэмээгээд, таваас дээш насны иргэдэд вакцинд хамрагдахыг, 18-аас дээш насны иргэдэд нэмэлт тун тариулахыг зөвлөжээ.
Э.Фаучийн хувьд Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мөн шинэ хувилбарт зориулсан нэмэлт тунг хүлээхгүй байхыг иргэдэд зөвлөсөн байна. Тэрбээр хэлэхдээ, “Хэрэв та матрицын РНХ-д суурилсан вакциныг хийлгээд зургаан сар, “J&J”-ы вакцин тариулаад хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бол нэмэлт тундаа яг одоо хамрагдах хэрэгтэй. Учир нь хувилбарт зориулсан нэмэлт тун шаардлагагүй ч байж магадгүй юм. Судлаачид холбогдох судалгаануудыг үргэлжлүүлэн хийж байна” гэжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав