Эдийн засаг
ОУВС МОНГОЛЫН ИНФЛЯЦ ИРЭХ ОНД ТӨВ БАНКНЫ ЗОРИЛТОТ ТҮВШИНД БАЙНА ГЭЖ

Олон Улсын Валютын Сан гишүүн орнуудтай тогтмол хийдэг Дүрмийн 4-р заалтын зөвлөлдөх уулзалтын талаарх дүгнэлт, тайландаа Монголын эдийн засгийн талаарх голлох төсөөллүүдээ дэлгэрэнгүй танилцуулжээ.
Тухайлбал, 2020 онд 4.6 хувиар агшаад байсан Монголын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5%, 2022 онд 7% өснө гэж үзсэн байна. Харин инфляц ирэх онд 7% буюу төв банкны зорилтот түвшин орчимд тогтворжино гэж төсөөлжээ. Өнгөрсөн саруудад ажиглагдсан инфляц нь импортын үнэд нөлөөлсөн түр зуурын хүчин зүйлээс шалтгаалсан гэдгийг онцолсон байна.
Хүснэгт 1. Монголын эдийн засгийн өсөлт ба инфляцын төсөөлөл
2020 оны гүйцэтгэл | 2021 оны төсөөлөл | 2022 оны төсөөлөл | |
Эдийн засгийн өсөлт | -4.6% | 4.5% | 7% |
Инфляц | 2.3% | 7.5% | 7% |
Эх сурвалж: ОУВС
Эдийн засгийн төлөв ийнхүү сайн байгаа ч тодорхой бус байдал бий тул бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж буй. Тухайлбал, тус тайланд “Дэлхийн эдийн засгийн сэргэлт, бодлогын дэмжлэг болон суурь үеийн нөлөөгөөр 2020 онд хүчтэй унасан Монголын эдийн засаг 2021 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. 2022-2023 онд Оюу толгойн зэсийн уурхайн /гүний/ бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орсноор экспортыг дэмжиж, эдийн засгийн өсөлт хурдсах хүлээлттэй. Цар тахлыг өргөн хүрээнд хумьж чадвал дотоодын эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэхдээ цар тахлын учруулсан хохирлоос үүдэн эдийн засгийн гүйцэтгэл пандемикийн өмнөх трендээс доогуур байх хандлага дунд хугацаанд үргэлжилж болзошгүй байна. Эдийн засаг дахь нөөц ашиглалтаас үзэхэд инфляц төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төлөвтэй” гэжээ.
Мөн эдийн засгийн сэргэлт бэхэжтэл бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэх шаардлагатай байж болох тухай онцолжээ. Нэмэлт төсвийн дэмжлэгүүдийг зорилтот бүлэг болон эрүүл мэндийн системийг сайжруулахад чиглэж зарцуулахыг зөвлөсөн байна. Мөнгөний бодлогын хувьд инфляцын өсөлт саарах хүлээлттэй байгаа тул одоогийн төлөвийг хэвээр хадгалж болохыг онцолсон байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна