Дэлхий дахинд
Африкт үүссэн цар тахлын шинэ хувилбар вакцинжуулалт хэрэгтэйг хэлж өглөө
Дэлхий дахинаа бүтэн хоёр жил үргэлжилсэн цар тахлын хөл хорио, хязгаарлалт энэ зунаас суларч, олон улсын нислэгүүд дөнгөж сэргэж эхэлмэгц цар тахлын шинэ хувилбар хүн төрөлхтөнийг айлгав. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахал дэлхий даяар таван сая гаруй хүний аминд хүрч, улс орнууд хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоосноор эдийн засагт маш хүндээр туссан. Улмаар олон улсын эрдэмтэд цар тахлын вирусийн эсрэг вакцинуудыг богино хугацаанд гарган авснаар хэвийн амьдралдаа эргэн орохыг яаравчилсан дэлхийн улсууд дархлаажуулалтын идэвхтэй аян өрнүүлж эхэлсэн. Ийнхүү хүн амын 50-аас дээш хувийг вакцинд хамруулсан зарим оронд таваас дээш насны хүүхдүүддээ цар тахлын эсрэг вакцин тарьж, Монгол тэргүүтэй цөөн орон гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлээд байна.
Гэвч вакцины хүртээмж ялгавартай байгаагаас Африк тив орхигдож, хүн амын дархлаажуулалтын хувь муу байгаа энэ бүсээс л цар тахлын вирусийн шинэ хувилбар бүртгэгдэв. ДЭМБ-аас албан ёсоор “Омикрон” гэж нэрлэсэн шинэ хувилбар Өмнөд Африкт анх бүртгэгдсэнээр тус улсыг төдийгүй энэ тивийг бүхэлд нь хөл хорионд оруулав.
Тодруулбал, Европын холбоо, Австрали, Бразиль, Канад, Иран, Япон, Шинэ Зеланд, Тайланд, АНУ тэргүүтэй олон улс Өмнөд Африк руу нислэгүүдээ цуцалж, тус улсын эсрэг хилээ хаагаад байна. Хэдийгээр ДЭМБ-аас шинэ хувилбарыг санаа зовоосон ангилалд багтаасан ч олон улсыг яаран сандран хориг арга хэмжээ авахгүй байхыг сануулсан ч айдас дэндүү их байна.
Гэсэн ч “Омикрон” хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 20 орчим оронд бүртгэгджээ. Тодруулбал, Нидерланд, Дани, Австрали, Ботсвани, Их Британи, Итали, Герман, Бельги, Израйль, Хонгконг, Канад, Чех зэрэг орнуудад бүртгэгдээд байна.
Мэргэжилтнүүд “Омикрон” хувилбарын талаар илүү сайн судалж мэдэхийн тулд ирэх хоёр долоо хоногийн турш халдвар бүртгэгдсэн улсуудад эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо огцом өсөх эсэхийг ажиглаж байна. “Омикрон” хувилбар нь 50 орчим мутациас бүрдэх бөгөөд тэдгээрийн зарим нь аюултай байж магадгүй гэж үзэж буй. “Омикрон” хувилбараар халдварласан хүмүүст эхэн үедээ хөнгөн шинж тэмдэг илэрч байгааг зарим эрдэмтэд мэдээлжээ. Гэсэн ч тус хувилбар хүнд өвчлөл үүсгэхгүй гэж дүгнэх нь эрт гэдгийг Өмнөд Африкийн цар тахлын хувилбарыг судлах консорциумын тархвар судлаач Ричард Лесселз хэлжээ.
Өмнөд Африкт халдвар авсан залуу хүмүүст эхэн үедээ хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд өвчтөнүүд амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдаагүй, хөнгөн ханиалгах шинж тэмдэгтэй байгаа аж.
Гэхдээ шинэ хувилбарын халдвар нийт хүн амд тархсан нөхцөлд ямар хүндрэл үүсэхийг хараахан мэдээгүй байна. Түүнчлэн цар тахлын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдэд шинэ хувилбар яаж нөлөөлөх нь мөн л судлагдаагүй. Тиймээс олон улсын эрдэмтдийн зүгээс хүмүүсийг вакциндаа идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэрэг өнгөрсөн хоёр жилийн турш хэвшил болгосон урьдчилан сэргийлэх алхмуудаа сайтар сахихыг анхааруулж байна. Цар тахлын вирус 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод гарснаас хойш олон улсад тархахдаа мутацилагдаж, Грек нэршлээр “альфа”, “бетта”, “гамма”, “дельта” зэрэг хэд хэдэн хувилбар бүртгэгдсэн бол сүүлд бүртгэгдсэн “омикрон” хувилбар нь Уханьд гарсан эх вирусээсээ огт өөр болтлоо хувьссан байна. Энэтхэгт энэ оны эхээр бүртгэгдсэн “дельта” хувилбар халдварлах, өвчнийг хүндрүүлж үхэлд хүргэх байдлаараа илүү байсан нь дэлхий дахиныг ийнхүү айдастай болгосон юм.
Үүний зэрэгцээ Өмнөд Африкийн эсрэг олон улс аяллын болон хилийн хориг тавьснаар тус улсад нийлүүлэх вакцины хангалт тасрана гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Дэлхий дахин вакцинд тэгш хамрагдаж, улс бүрийн хүн амын 50-аас дээш хувийг дархлаажуулж байж цар тахлаас ангижрахыг өмнө нь эрдэмтэд анхааруулж байсан. Улмаар Африк тив гэх мэт зарим улсад вакцины хүрэлцээ муу, дархлаажуулалтын дүн хангалтгүй байгаа нь цар тахлын вирус дахин мутацилагдах боломжтойг ч сануулж байв. Яг л эрдэмтдийн сануулж байснаар хүн амынх нь 30 хүрэхгүй хувь нь цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан Өмнөд Африкт шинэ хувилбар бүртгэгдлээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цар тахлын вирус вакцинд хамрагдаагүй, дархлаа сул хүний биед олон удаа мутацилагдаж, шинэ хувилбар үүссэн байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав