Дэлхий дахинд
COVID-19-ИЙН ОМИКРОН ХУВИЛБАРЫН ЭСРЭГ ҮР ДҮНТЭЙ ЭМИЙГ ОРОС НЭРЛЭЛЭЭ
ОХУ-ын Эм биологийн агентлагийн тэргүүн Вероника Скворцова коронавирусын эсрэг “МИР-19” эм нь COVID-19-ийн шинэ хувилбар омикроны эсрэг үр дүнтэй гэж “Россия-24” телевизээр ярихдаа мэдэгдсэн байна.
Бид SARS-Cov-2 вирусын янз бүрийн 800 ул мөрийг судалж үзэхэд энэ эм нь бүгдэд нь түүн дотроо омикронд ямар ч мутацгүй үйлчилдэг нь харагдлаа гэж тэр хэлжээ.
Скворцова бас коронавирусын эсрэг “МИР-19” эмийг өөр дээрээ туршсан гэсэн байна. “Тиймээ би өөр дээрээ туршсан. Үүнийг боловсруулж гаргасан хүмүүс, миний хамтрагчид бүгд туршсан” гэж тэр хэлжээ.
Түүнийхээр бол энэ эм нь хурц үнэртэй, энэ 10 минутын туршид үнэртэж байдаг гэнэ. Ийм болохоор өвчилсөн хүнтэй хавьтсан тохиолдолд бие организмд ирэх ачаалал эрс унана гэж Скворцова онцолжээ.
Эм биологийн агентлаг “МИР-19” эмийг энэ 2021 оны дөрөвдүгээр сард бүртгэсэн юм байна. Энэ эмийг микроРНК-ийн үндсэн дээр бүтээсэн, энэ нь хүний бие организмд ямар ч аюулгүй, түүний дархлаа, генд нөлөөлөхгүй гэж Скворцова мэдэгдсэн байна. Энэ эм нь коронавирусын омикрон хувилбарыг халдварлахаас сэргийлж, хүндрэхээс сэргийлнэ гэнэ.
Энэ эмийг амьсгалын замаар эсвэл судсаар тарьж хэрэглэж болно. Энэ нь хүнд аюулгүй ген, дархлаанд нөлөөлөхгүй.
Омикроны эсрэг юакцин хийгээд оношлуур
Холбооны эм биологийн агентлаг омикрон хувилбарын эсрэг вакциныг гаргаж авахын тулд ес хоног ажилласан гэж Скворцова мэдэгджээ. Түүнийхээр бол төсөл боловсруулахад 3-4 хоног, яг шалгуур систем бүтээхэд тав хоног зарцуулжээ.
Гамалеин нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург бас омикрон хувилбарын эсрэг ийм вакцин бүтээх туршилтын ажилд арваас илүүгүй хоног зарцуулсан гэсэн байна. Одоо шинэ вакциныг Эрүүл мэндийн яам бүртгэхдээ онцгой нөхцөл гэж үзээд хурдасгавал хагас сар л шаардлагатай гэжээ. Ерийн үед бол хоёр сар юмуу, хоёр сар хагас болдог юм байна. Тэгэхээр Эрүүл мэндийн яам онцгой нөхцөл гэж үзээд хурдавчилбал 45-50 хоногт шийдвэрлэж болно гэнэ.
Оросын Шууд халдварын сангийн тэргүүн Кирилл Дмитриев бас коронавирусын омикрон хувилбарын эсрэг “Спутник Ү” вакциныг ирэх 2022 он хоёрдугаар сар гэхэд гаргахад бэлэн байна гэж мэдэгдээд байна.
Өөрчлөн сайжруулах шаардлагатай бол бид сайжруулсан Sputnik Omicron вакциныг 2022 оны хоёрдугаар сарын 20 гэхэд хэдэн саяар нь гаргаж болж байна гэж тэр хэлжээ.
Дмитриев бас Гамалеин нэрэмжит төвд коронавирусын эсрэг үр дүнтэй үйлчилгээ бүхий “Спутник V”, “Спутник Лайт” вакциныг гаргаад байгаа гэдгээ хэлсэн байна.
ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын Халдвар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төвийн мэргэжилтнүүд коронавирусын шинэ хувилбаруудыг оновчтой илрүүлэх чадвар бүхий түргэвчилсэн оношлуур бүтээж байгаа талаар арваннэгдүгээр сард мэдээлж байсан юм.
Британийн вакцинцуулалт, дархлаажуулалтын хамтарсан хороо бас коронавирусын омикрон хувилбараар өвчилсөн үед хүний зүрх дэлсэж, сульдана гэж байна. Энэ байгууллагын мэдээлж байгаагаар бол омикрон хувилбараар өвчилсөн хүнд ноцтой шинж тэмдэг илрэхгүй гэнэ. Мөн хүн үнэрэх мэдрэмжээ ч алдахгүй юм байна. Гэхдээ омикрон хувилбарыг сайн судалж амжаагүй байгаа болохоор түүний элдэв шинж тэмдгийн талаар ярихад эрт байна гэж шинжээчид хэлжээ.
Анагаах ухааны эрдэмтэн, халдвар судлаач Александр Выгоняйлов COVID-19-өөр өвчилсөн хүнд тогтсон эсрэг биетийг тойроч гарах чадвартай гэжээ. Энэ нь Spike уурагт их хэмжээний мутац тогтсонтой холбоотой гэнэ. Вирус судлаач Петр Чумаков мутацлагдсан омикрон хувилбарыг СПИД-тэй холбож тайлбарласан байна. Конавирусын шинэ хувилбар дэлгэрсэн газар нутагт дархлал хомсдолын хам шинжээр өвчилсөн хүн олон байгаатай холбогдуулан ингэж мэдэгджээ.
Коронавирусын энэ шинэ омикрон хувилбар нь ойрын саруудад бүх дэлхрийгээр тархаж магадгүй гэж Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдээд байна. Ийм ч болохоор Европын холбоо энэ шинэ хувибарыг ноцтой хэмээн авч үзэж байна гэж тэр хэлжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав