Дэлхий дахинд
НИДЕРЛАНД УЛС МАЛЫНХАА ТОО ТОЛГОЙГ БУУРУУЛАХАД 25 ТЭРБУМ ЕВРО ЗАРЦУУЛАХААР БОЛЖЭЭ
Байгаль орчны бохирдлоос салахын тулд Нидерланд улсын засгийн газар малынхаа тоо толгойг эрс бууруулах 25 тэрбум еврогийн төлөвлөгөө баталжээ.
Нидерланд нь “дэлхийг тэжээдэг жижигхэн улс” хэмээх алдартай бөгөөд Европын хамгийн том мах экспортлогч, 100 сая гаруй үхэр, тахиа, гахайтай улс юм.
Газар нутгийн хэмжээтэй нь харьцуулбал малын тоо толгойн нягтрал нь Франц, Их Британиас дөрөв дахин их.
Гэвч мал амьтны ялгаруулсан баас хөрсийг бохирдуулснаар байгаль орчинд нь томоохон гамшиг үүсгэх болоод байгаа. Малын өтөг бууц нь азотын найрлагад ордог шивтрийг их хэмжээгээр үүсгэдэг. Тус улсын гол ус, хөрснөөс илэрсэн азотын хэмжээ Европын Холбоонд мөрдөгддөг зөвшөөрөгдөх түвшнээс хэтэрснийг мэргэжлийн байгууллагууд өмнө нь тогтоож байжээ.
“Хэрвээ бид баасандаа дарагдвал дэлхийг тэжээдэг жижиг улс байхаа болино” гэж Нидерландын эвслийн засгийн газрыг бүрдүүлдэг Ардчилал 66 намын тэргүүлэгчдийн нэг Терд де Грут ярьж байна.
13 жилийн хугацаанд хэрэгжих 25 тэрбум еврогийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа сайн дураар зогсоосон фермерүүдэд нөхөн төлбөр олгох, цөөн малаар өндөр бүтээмжтэй ажиллах шинэ технологи нэвтрүүлэхэд нь туслах зэрэг ажлууд тусгагджээ.
Хөтөлбөр хэрэгжиж дуусахад Нидерланд улсын нийт мал сүргийн тоо толгой гуравны нэг хүртлээ буурсан байх юм.
Фермерүүдийн ихэнх нь аж ахуйгаа зогсоох бус, харин байгаль орчинд ээлтэй технологи руу хөрвөх замыг илүүд үзэж байгаа гэнэ.
“Бид дэлхийг тэжээх албагүй. Харин мал аж ахуйг яаж зөв, тогтвортой хөгжүүлж болдгийг харуулах ёстой” гэж сүүний фермийн эзэн Яргин Бруниа ярьжээ.
“Автомашинууд байгаль орчныг бохирдуулдаг ч инновацын тусламжтай өөрчлөгдөж байна. Бид ч бас ингэх ёстой” гэж Нидерландын Фермерүүдийн намыг үүсгэн байгуулагч Каролин Ван Дер Плас ярьж байна.
Европ тивд ганцхан Нидерланд биш, Дани, Бельги, Герман зэрэг улсууд мал амьтны гаралтай бохирдлоо бууруулахын тулд ижил арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа.
Их Британи улс 2020 онд ийм төрлийн бохирдлоо 20 хувиар бууруулах зорилттой байсан ч биелүүлж чадаагүй байна. Тиймээс байгаль орчныг хамгаалах байгууллагууд тус улсын засгийн газрыг шүүхэд өгч болзошгүй болжээ.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав