Дэлхий дахинд
Израйль улс 60-аас дээш насны иргэдээ вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болжээ
Өндөр хурдтай тархдаг Омикрон хувилбарын вирусээс хамгаалахын тулд 60-aас дээш насны иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болсныг Израйлийн ерөнхий сайд Нафтали Беннет өчигдөр зарлажээ.
Израйль улсын иргэд дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдаж байсан бол одоо бид дөрөв дэх тун дээр ч анхдагч болж байна” гэж хэлсэн Беннет шаардлага хангаж буй иргэдэд идэвхтэй хамрагдахыг уриалсан байна.
Цар тахлын экспертүүдийн хорооны гаргасан дүгнэлтийн дагуу дөрөв дэх тунд иргэдийг хамруулах шийдвэр гаргаснаа тэр бас хэлжээ.
Өндөр настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна дархлаа султай иргэд гурав дахь тунгаас хойш доод тал нь дөрвөн сарын дараа дөрөв дэх тунд хамрагдаж болохыг Израйлийн эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Израйль улсад Даваа гарагт Омикрон хувилбараар халдвар авсан анхны өвчтөн нас барсан тухай албаныхан өчигдөр мэдээлсэн юм. 60 гаруй настай уг өвчтөн нь хэд хэдэн төрлийн архаг хууч өвчтэй хүн байсан бөгөөд нас барсан шалтгаан нь коронавирусээс шууд хамааралгүй гэж дүгнэжээ.
Мягмар гарагийн байдлаар тус улсад Омикрон хувилбарын 340 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногоос эхлэн Израйль улс АНУ, Герман, Итали, Турк, Канад улсуудаас ирэх зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй болсон юм.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав