Дэлхий дахинд
ӨМНӨД АФРИКИЙН АПАРТЕЙД ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ ТЭМЦЭГЧ ДЕСМОНД ТУТУ 90 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
Өмнөд Африкийн апартейд дэглэмийн эсрэг тэмцэгч, Нобелийн шагналт хамба лам Десмонд Туту 90 насандаа таалал төгссөнийг Ням гарагт ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.
Загалмайн шашны Англикан сүм хийдийн тэргүүн Туту нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дэлхий дахинд хамгийн сайн танигдсан иргэдийн нэг байв.
Тэрбээр 1948-1991 онд тус улсад оршин тогтнож байсан арьс өнгөөр ялгаварлагч апартейд дэглэмийн эсрэг тууштай тэмцэгч байжээ. Түүхийн энэ үед Өмнөд Африкийн хүн амын хар арьст олонх нь цагаан арьст цөөнхийн тогтоосон харгис хатуу дэглэмийн дор амьдарч байв.
Энэхүү тэмцлийнхээ төлөө Туту 1984 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байжээ.
Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Африкийн апартейд дэглэмийн сүүлчийн ерөнхийлөгч асан Де Клерк 85 насандаа таалал төгссөн юм.
Нелсон Мандела зэрэг тэмцэгчид шоронд хоригдож байх үед Десмонд Туту л апартейд дэглэмийг хүчтэй шүүмжилж, хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэж, тэдний дуу хоолойг дэлхий нийтэд хүргэж байсан гэдэг.
1994 онд Мандела Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч болсны дараа апартейд дэглэмийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах хороог Туту тэргүүлж байжээ.
Гэхдээ тэр апартейд дэглэмийн дараа Өмнөд Африкийн төрийн эрхийг авсан Африкийн Үндэсний Конгресс намын засгийн газрыг хүчтэй шүүмжлэгч болсон юм. 2011 онд Далай ламын айлчлалыг цуцалбал Туту тус намын засгийн газрыг унагахын төлөө залбирахаа анхааруулж байжээ.
Тухайн үед Өмнөд Африкийн үндэсний цагдаагийн газрын тэргүүн, генерал Беки Селе “Амаа хамхиад гэртээ сууж байвал таарна. Тэр ямар Есүс Христийн орлогч юм уу” гэж хэлж байсан гэдэг.
Олон үндэстэн угсаатны “Солонгон улс” (Rainbow nation) байгуулах мөрөөдөл нь талаар болсонд харамсаж явдгаа Десмонд Туту амьдралынхаа сүүлийн жилүүдэд ярьдаг байжээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Рамафоза түүнийг “шашны домогт удирдагч, апартейд дэглэмийн эсрэг цогтой тэмцэгч, дэлхийн хэмжээнд хүний эрхийг хамгаалагч” байсан хэмээн эмгэнэлдээ дурссан байна.
Нелсон Манделагийн Сангаас гаргасан эмгэнэлд Тутуг “Тэр бол сэтгэгч, удирдагч, хайрлан хамгаалагч, онцгой хувь хүн байлаа” гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама тэрбээр “ёс суртахууны луужин” байсныг дурссан байна.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав