Эдийн засаг
ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТЫН 84%-ИЙГ ШАТАХУУН ЭЗЭЛЖ БАЙНА
2021 оны 11 дүгээр сарын байдлаар нийт импорт 6,187.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,301.3 сая ам.доллар буюу 26.6 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,169.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 252.2 сая ам.доллар буюу 27.5 хувиар өсжээ.
Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 84 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 11 дүгээр сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1,579.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 112.7 мян.тн буюу 6.7 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2 хувиар өссөн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 86.6 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.4 хувийг автобензин, 52.2 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.
Арваннэгдүгээр сарын байдлаар 338.6 сая ам.долларын 509.3 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 35.8 мян.тн буюу 6.6 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 110.7 сая ам.доллар буюу 48.6 хувиар өссөн байна. 1 тн автобензины импортын дундаж үнэ 664.8 ам.доллар болж, 246.8 ам.доллар буюу 59.0 хувиар өсжээ.
Мөн хугацаанд 512.5 сая ам.долларын 889.6 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 126.9 сая ам.доллар буюу 32.9 хувиар өссөн ч, биет хэмжээгээр 27.2 мян.тн буюу 3.0 хувиар буурчээ.
1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 576.1 ам.доллар болж, 155.5 ам.доллар буюу 37 хувиар өссөн байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ