Сонин хачин
ӨРНИЙН ЗУРХАЙ: ЗАГАСНЫХАН УЙДАХ ЗАВГҮЙ БАЙНА
Хонь
Өнөөдөр та хийж чаддаггүй зүйлээ бүү барьж аваарай. Асуудал танд төвөг удахаас өмнө мэргэжилтэнд хандаарай. Одоо хэвийн санагдаж байгаа ч гэсэн томрохоос нь өмнө сэргийлээрэй.
Үхэр
Энэ өдөр та хатуу байдлаа ялах хэрэгтэй болно. Гэхдээ юм болгон руу үсчих хэрэггүй. Эрч хүчээ илүү тодорхой зүйлд зарцуул. Харин амьдралын агшин бүрээс аз жаргалыг мэдрээрэй.
Ихэр
Танд хэрэггүй зүйлийг өөрийн болгох гэж зүтгэх хэрэггүй. Аливааг алгасаж сураарай. Үүрэг даалгавраа биелүүлж, шийдэж амжаагүй ажлууддаа төвлөрөөрэй. Эс бөгөөс та юу ч үгүй хоцорно.
Мэлхий
Өнөөдөр та ганцаардлаасаа ч таашаалыг мэдэр. Хэрвээ та ганцаардлыг ховорхон бөгөөд хүсэж байж мэдэрдэг бол өнөөдөр энэ нь танд тус болно. Гэхдээ та бол хүн. Удаан хугацааны ганцаардал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Арслан
Таны хурц ухаан, хөнгөн өнгө аяс өнөөдөр том зүйлд хүргэхгүй ч тодорхой хэмжээний амжилтыг авчирна. Эрүүл мэнддээ анхаарч, хүмүүсийн нүдэнд өөртөө бардам байгаарай. Уулзаж амжихгүй байгаа хүмүүстэй утсаар харилцаарай.
Охин
Шийдэмгий бус байх нь дэндүү тохиромжгүй харагдана. Өнөөдөр танд шийдэмгий байдал л маш их хэрэгтэй байна. Ямар нэгэн ажлаа хойшлуулах хэрэгтэй болно. Дуу хоолойны өнгөндөө анхаарал хандуулахгүй бол бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай байна.
Жинлүүр
Хүмүүст хувийн үзэл бодолд тань нөлөөлөхийг зөвшөөр. Магадгүй энэ нь ашигтай байж болох юм. Зөрүүд зан нь өнөөдөр ямар ч ашиггүй. Иймээс өөрийгөө зовоох, бусдад төвөг удах шаардлага байна уу?
Хилэнц
Хэн нэгнийг гомдоохоос сэрэмжилж, аливаа зүйлд хөнгөнөөр хандаарай. Өнөөдөр өөрийгөө хянах шаардлагатай болно. Илүү зүйл ярихгүйн тулд минут тутамд өөрийгөө хянаарай.
Нум
Гэрийн жижиг сажиг үймээнд анхаарал хандуулахгүй байж чадвал энэ өдөр ашигтай байх болно. Магадгүй танд өөр сонирхолтой ажил олдоно. Тодорхой зүйлийг хатуу үлгэр дуурайллаар харуулна.
Матар
Өнөөдөр та маш их хүсэж байсан анхаарал халамжийг мэдэрнэ. Хамгийн гол нь амрах хугацааг өөртөө өгөхөө мартаж болохгүй. Чалчаа байх хэрэггүй. Энэ нь өөрийгөө ойлгуулахад огтхон ч тус болдоггүй зүйл юм.
Хумх
Таныг хүрээлж байгаа хүмүүс шударга тоглохоо мартсан бол уурлах хэрэггүй. Харин өөрийгөө тэднээс цэвэрлэж аваарай. Бодох, эргэцүүлэх цаг хугацааг өөртөө гарга.
Загас
Ердийн урсгалаар өнгөрөх өдрийн хэмнэлд зарим шинэ өнгийг нэмээрэй. Энэ өдөр та үр дүн нь гэнэтийн байх туршилтыг хийнэ. Уйдах завгүй байна.
Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ
Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ
Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.