Дэлхий дахинд
ШИНЭ ЖИЛИЙН ЁСЛОЛЫН БУУДЛАГА ҮЙЛДЭЭД ЦАГДААД АЛАГДСАН ХЭРЭГ АНУ-Д ГАРЧЭЭ
АНУ-ын Охайо мужийн Кантон хотын оршин суугч эрэгтэй шинэ оны эхний өдөр хувийн галт зэвсгээрээ ёслолын буудлага үйлдээд цагдаад буудуулж алагдсан хэрэг гарсан байна.
Тодруулбал 46 настай Жэймс Уилльямс шинэ оны эхний өдрийн өглөө гэрийнхээ гадаа хуулийн дагуу эзэмшдэг АR-15 хагас автомат буугаар тэнгэр рүү чиглүүлэн ёслолын буудлага үйлджээ.
Энэ нь тэдний хувьд төдийгүй хөршүүдийнх нь хувьд жил бүр үйлддэг уламжлалт ёс болохыг түүний гэргий Маркетта Уилльямс орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Гэтэл ойролцоо эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн офицер ямар нэг анхааруулга өгөлгүйгээр Уилльямсыг буудаж, хүнд шархдуулжээ.
Цагдаа түүнийг зэвсэглэсэн аюултай этгээд өөдөөс нь гал нээж байна гэж үзээд ийм арга хэмжээ авсан байна. Уилльямсыг гэрийнхэн нь эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураасан гэнэ.
Тэрбээр дөрвөн охины ааваас гадна хоёр дагавар хүүхэдтэй хүн байжээ.
Охайо мужийн Мөрдөн Байцаах Алба цагдаагийн болон хохирогчийн хэрэглэсэн галт зэвсгүүд, цагдаагийн энгэрт зүүсэн хяналтын камер зэргийг баримт болгон хурааж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Журмын дагуу хэрэгт холбогдсон цагдаагийн офицерыг ажлаас нь түр чөлөөлжээ.
Зөвхөн 2019 онд АНУ даяар галт зэвсгийн улмаас 39,707 хүн амиа алдсан байдаг. Эдгээрийн 60 орчим хувь нь амиа хорлосон тохиолдол байсныг албаны тоо баримт харуулж байна.
Үүнээс гадна АНУ-д жил бүр дунджаар 115,000 орчим хүн бууны суманд шархадсан тохиолдол бүртгэгддэг ажээ.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент54 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр14 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав