Дэлхий дахинд
КАЗАХСТАНЫ ТАГНУУЛЫН ГАЗРЫН ДАРГА АСНЫГ ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРЭГТ СЭЖИГЛЭН БАРИВЧИЛЖЭЭ
Казахстаны тагнуулын газрын дарга асан эрхмийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай тус улсын үндэсний аюулгүй байдлын хороо өчигдөр зарлажээ.
Баривчлагдсан Карим Массимов нь уг хороог тэргүүлж байгаад хэдхэн хоногийн өмнө чөлөөлөгдсөн юм.
Казахстаны эрх баригчид Алматы хотод хяналтаа тогтоож чадсан ч зарим хэсэгт нь “террорист” халдлага үргэлжлэн гарсаар байгааг тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа мэдээлжээ.
Бослого тэмцлийн цаана гадаадад бэлтгэгдсэн “террористууд” байгааг Токаев байнга хэлдэг ч тодорхой нотлох баримт үзүүлэхгүй байна.
Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын цэрэг Казахстанд орсон явдлыг шүүмжлэхдээ “Түүхээс харахад Оросууд нэгэнт танай гэрт орж ирсэн бол буцааж гаргахад маш хэцүү байдаг” гэж хэлжээ.
ОХУ-ын гадаад хэргийн яам Блинкений мэдэгдлийг няцаахдаа “Америкчууд танай гэрт орж ирвэл амьд үлдэх, дээрэмдүүлэхгүй, хүчиндүүлэхгүй байх маш хэцүү байдаг” гэж хариу барьсан байна.
Казахстанд эхэлсэн иргэдийн тэмцэл анх шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн агуулгатай байсан бол сүүлдээ тус улсыг 30 орчим жил захирсан экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн болж өргөжсөн юм.
Казахстаны дотоод хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 4,000 гаруй хүн баривчлагдаж, “зэвсэгт гэмт этгээдүүд”-ээс 26 хүн, хууль сахиулагчдаас 18 хүн алагдсан байна.
Эрх баригчид Массимовын баривчилгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Массимов нь ерөнхийлөгч асан Назарбаевын ойрын холбоотон байж, түүний засаглалын үед хоёр ч удаа ерөнхий сайдын албыг хашиж байжээ.
Өнгөрч буй долоо хоногт Токаев бас Назарбаевыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албан тушаалаас нь огцруулсан юм.
Эндээс харвал Казахстаны улс төрийн дээд хүрээнд эрх мэдлийн төлөө тэмцэл явагдаж байж болзошгүй байна.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм44 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм40 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент20 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо