Дэлхий дахинд
ТУРКМЕНИСТАН УЛС “ТАМЫН ҮҮД”-ИЙГ ХААХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Туркменистан улсын нутаг дахь Каракумын элсэн цөлд орших аварга том нүхэнд гал тасралгүй шатаж байдгийг нутгийн иргэд “Тамын үүд” гэж нэрлэдэг.
Нийслэл Ашгабат хотоос 270 км зайтай оршдог, 60 метрийн өргөн Дарваза нэртэй энэхүү нүх анх яаж бий болсон талаар олон таамаг яригддаг байна.
1971 онд Зөвлөлтийн мэргэжилтнүүд өрөмдлөг хийж байгаад санамсаргүй байгалийн хийн судал нээсэн гэж ихэнх нь тайлбарладаг. Газрын гүнээс хортой хий ялгарахаас сэргийлж тухайн үед зориудаар гал тавьсан нь өнөөдрийг хүртэл шатаж байгаа гэж үздэг байна.
Одоо Туркменистанд ирсэн жуулчдын очих ёстой газруудын нэгийг Дарваза галт тогоо гэж үздэг байна.
Тэгвэл Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов байгаль орчныг болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс, бас байгалийн хийн нөөцөө дэмий шатаахгүй байх зорилгоор “Тамын үүд”-ийг хаах даалгавар өгчээ.
“Эдийн засгийн эргэлтэд оруулж, ард түмний аж амьдралыг сайжруулахад ашиглах боломжтой асар их байгалийн баялгаа бид зүгээр алдаж байна” гэж тэр телевизээр үг хэлэхдээ тайлбарласан байна.
Галыг унтраах шийдэл олохыг Бердымухамедов холбогдох албаныхандаа даалгажээ.
Тэрбээр 2010 онд бас нүхний галыг унтраах даалгавар өгч байсан ч үр дүнд хүрээгүй юм. 2018 онд Бердымухамедов уг нүхэнд “Каракумын гялбаа” гэсэн албан ёсны нэр өгч байжээ.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент41 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент17 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо