Дэлхий дахинд
ХЯТАДЫН ЦАГААН ХЭРЭМНИЙ НЭГ ХЭСЭГ ГАЗАР ХӨДЛӨЛТӨД НУРЖЭЭ
БНХАУ-ын Хөхнуур мужид өнгөрсөн бямба гарагт болсон газар хөдлөлтийн улмаас Хятадын Цагаан хэрэмний нэг хэсэг нурсан тухай “Global Times” мэдээлжээ.
Газар хөдлөлтийн голомтоос 114 км зайд орших Ганьсү мужийн Шандан хошууны нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн Цагаан хэрэмний хоёр метр урт хэсэг нурсан байна.
Байгалийн гамшгийн дараа орон нутгийн эрх баригчид соёлын дурсгалт газруудаар явж, шалгах үеэр Цагаан хэрэмний Мин гүрний үед /1368-1644/ хамаарах хэсэг нурсан болохыг илрүүлжээ. Мэргэжилтнүүд шаардлагатай тулгуур багана босгож, сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна гэж тус хэвлэл мэдээлжээ.
Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээллээр, Хөхнуур мужид 6.3 баллын хүчтэй газар хөдөлжээ. Орон нутгийн шинжээчдийн үзэж буйгаар газар хөдлөлтийн хүч нь 6.9 балл байжээ. Газар хөдлөлт хүн ам бага суурьшсан бүсэд болсон ч томоохон хотуудад мэдрэгдсэн байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм52 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм49 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм28 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм24 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент4 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо