Бусад
ДЭЛХИЙН БРЭНДИЙГ МОНГОЛД ТАНИУЛСАН “ШЕНШИМИН” ХХК-ИЙН 20 ЖИЛ

Шеншимин корпораци нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл, кино телевизийн урлаг болон электрон худалдаа үйлдвэрлэл гэсэн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын томоохон групп төдийгүй дэлхийн олон улс орон, бүс нутагт үйл ажиллагаагаа өрнүүлж байна. Шеншимин группын дэлхий дахинд үйлчилдэг ажил хэргийн төв байр нь НҮБ-ын шагналт үзэсгэлэнт Жуншань хотод байрладаг билээ. Энэхүү хот нь Хятадын агуу их хувьсгалч Сун Жун Шаны төрсөн нутаг төдийгүй Шеншимин зэрэг олон улсад нэртэй маш олон аж ахуй нэгжүүд төрөн гарсан Хятад улсын алдартай хотуудын нэг юм. Шеншимин корпораци нь /SIGCESS/ Европын бүс нутагт үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлснээр олон улсад хүчээ авч улмаар дэлхийн зах зээл дээр олон талт, хүчирхэг хөгжлийн цар хүрээг бүрдүүлж чадсан юм. 2000 оны 11 сард Шеншимин корпорацийн ерөнхийлөгч ноён Ли Лу Зы анх ОХУ-ын нийслэл Москва хотноо бизнесийн гараагаа эхлүүлж Шеншимин компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. 2013 оны байдлаар Шеншимин олон улсын корпораци нь ОХУ, Украйн, Беларус, Герман, Литва, Казахстан, Монгол, Тайвань, Гана зэрэг 3 тивийн 30 гаруй улс оронд салбар нэгжүүдээ үүсгэн байгуулсан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сая саяар тоологдох гишүүд дистрибьютерүүд үр шимийг нь хүртсээр байна. Тус корпорацийн гадаадын зах зээл дэх салбаруудын нэгэн томоохон төлөөлөл болох Шеншимин-Монгол ХХК нь 2003 онд анх удаа Монгол улсын зах зээлд сууриа тавьж 2007 оны 01 сард 100%-ийн хөрөнгө оруулалттай “ХХК” болон өргөжиж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлж байна. Манай хөрөнгө оруулагч Жун Шань Шеншимин корпораци нь “Дэлхийн хүн төрөлхтөний эрүүл мэндэд жинтэй хувь нэмэр оруулна” гэсэн уриан доор 100% ургамлын гаралтай биологийн идэвхит бүтээгдэхүүнийг өөрийн салбар нэгжүүдээрээ дамжуулан дэлхийн 20 гаруй оронд нийлүүлдэг. Энэхүү уриаг манай Шеншимин-Монгол компани ч нэр төртэй хэрэгжүүлж явна. Орчин үед “Өвчтэй гэвэл өөрөөсөө ич” гэсэн яриа гарсан нь зүгээр ч нэг санаандгүй гарчихсан үг хараахан биш болов уу. Хүмүүс өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргаж бас хөрөнгө оруулж сурах цаг нэгэнт болжээ. Үүний тулд жилдээ 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа хамрагдаж хэвших, байнгын дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, химийн гаралтай эм бэлдмэлээс аль болох татгалзаж ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүн эрүүл залуугаасаа тогтмол хэрэглэн эрүүл мэндээ сахин хамгаалж сурах гэгчлэн эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтыг ард иргэдэд үнэ төлбөргүйгээр тогтмол явуулсаар ирсэн. Үүнийхээ үр дүнд ч маш олон мянган хэрэглэгчидтэй болж чадсан. Энэ компани Монгол улсын зах зээлд зөвхөн эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэх төдий биш түүнээс илүүтэйгээр Монгол улсад эрүүл мэндийн боловсрол өндөртэй хүмүүсийн хувь массыг тэлэхийн төлөө чин шударгаар зорьж яваа хууль ёсны мэргэжлийн хамт олон. Түүгээр ч барахгүй нийгэм рүүгээ хандсан маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Үүний заримаас дурдвал:
- 2010 онд гарсан гахайн ханиадны үеэр Монгол улсын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвд вирусын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй 250 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хандивлаж байсан.
- 2012 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл”өнчин хүүхдийн цэцэрлэгийн 75 хүүхдэд хувцас, тоглоом зэрэг нийт 2 сая төгрөгийн хөндив олгосон.
- 2013 оны 5 сард ЧД-ийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбоонд 2 сая төгрөгийн мөнгөн хандив.
- 2013 оны 7 сард Монгол эсгийг дэлхийн брэнд болгох уриатай эсгий гар урлалын ”Цагаан алт“ төрийн бус байгууллагад 1 сая төгрөг
- 2014 оны 3 сард Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын дэргэдэх тархины саа саажилттай хүүхдийг асрах “ Халуун Болор ” хүүхдийн сувилалын шинэ барилгын суурь тавигдах ажилд зориулан 600000 төгрөгийг тус тус хандивлаж байсан.
- “Best of Me” Сайн Үйлсийн аянд мөнгөн хандив өргөв.
- 2015 онд хамт олноороо ногоон байгалиа хамгаалан сэргээх, нийслэл хотынхоо тохижилт, цэцэрлэгжилтэнд хувь нэмрээ оруулах зорилготойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарьсан.
- 2016 оны есдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан марафон гүйлтийн тэмцээнд сайн дурын хандивлагч байгууллагаар амжилттай оролцов..
- Мөн оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн өрх толгойлсон болон амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд эрүүл мэндийн, хүнсний болон эд материалын буцалтгүй тусламж хандивыг зохион байгуулж хорооны нийгмийн ажилтануудтай хамтран айл өрхүүдэд хүргэсэн
- 2017 оны наймдугаар сард Ой хээр онгон дагшин байгалаа гал түймрийн аюулаас хамгаалах сайн үйлсийн аяны хүрээнд Нийслэлийн Онцгой Байдлын газарт мөнгөн хандив
- 2017 онуудад “Ахиллис-Интэрнэшнл Монгол” Олон улсын байгууллагаас зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах Олон улсын Марафон гүйлтэнд Хандивлагч байгууллагаар оролцсон төдийгүй 25-80 хүртэлх бүх насны ангилалд 2 жил дараалан хамт олноо идэвхтэй хамруулж нийт 11 медаль авсан.
- Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа цар тахал гэх аюулт өвчин дэлхийг цочроосон энэ үед алдарт хорхой өвсний бүтээгдэхүүнүүдээрээ олон түмэнд үйлчилж, сайн үйлс бүтээхийн зэрэгцээ өвдсөн, зовсон шаналсанд өглөг буяны гараа үргэлж сунгаж байдаг өгөөмөр хамт олон гэдгийг хүмүүс андахгүй мэддэг ээ.
Цаашид ч хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаануудыг шат дараалан явуулаад зогсохгүй нийгэм рүү чиглэсэн олон талт арга хэмжээнүүдэд маш сайн оролцогч байхын төлөө зорилго тавин чармайн ажиллаж байна.
Ковид болоод хорт хавдрыг намнаж, дархлаа сэргээхэд тустай бүтээгдэхүүнтэй танилцана уу
ХААДЫН ЖОР
Савлагаа: Хайрцгандаа 6 шил /1 шил нь 20 мл/
Найрлага: Хорхой өвс 70%, зөгийн бал 1%, сянгу мөөг 6%, линчжи мөөг 4%, ус 9%, /хар мөөг, офиопогон, цагаан залаа, эмийн корнус, янчцы, залаат ургамал, том цэцэгт горянка, лактиловын хүчил, уралын амуу, сорбийн хүчлийн кали/ -10%.
Уг бэлдмэлийг хорхой өвс болон ховор эмийн ургамлуудыг эртний хаадын хэрэглэж байсан жороор найруулан хийсэн учраас “Хаадын жор” хэмээн нэрлэжээ. Хаадын жор нь цусан дахь өөх тосны хэмжээг багасган, судасны уян хатан байдлыг нэмэгдүүлж, өтлөлт хөгшрөлтийг удаашруулна. Хүний биеийн дархлааны системийг сайжруулдаг учир биеийн эсэргүүцэл султай болон ажлын хэт ачаалалтай хүмүүс, тамирчдад илүү тохиромжтой. Иймээс Хятадын үндэсний шигшээ багийн тамирчдын үндсэн хоол нь болжээ. Цусан дахь цагаан бөөмийн хэмжээг нэмэгдүүлнэ. Дэлүүний үйл ажиллагааг идэвхижүүлж бага тархи өнчин тархины ажиллагааг сайжруулан даавар ялгаруулалтыг нэмэгдүүлснээр бодисын солилцоо эрс сайжирна. Энэ бүтээгдэхүүнд А, РР, В амин дэм мөн магни, кальци, цагаан тугалга зэрэг элементүүд орсон бөгөөд зүрх судас, тархины цусан хангамжийг нэмэгдүүлж тархины эд эсийг сэргээн, ой тогтоолтыг эрс нэмэгдүүлнэ. Үүнд:
Зүрх судасны системийн зовиурууд, зүрхний титэм судас хатуурах, ишемия, инфарктын дараа, миакард, ревмокардит, коронарный склероз, тархины цусан хангамжийн дутагдал;
Ходоод гэдэсний үрэвсэл, шарх, нойр булчирхай, бүдүүн гэдэсний үрэвсэл, дисбактериоз;
Дотоод шүүрлийн булчирхайн системийн зовиурууд бамбай, бамбайн хордлого, сахарын шижин;
Хорт хавдрын өмнөх үе буюу хавдрын эхэн үед эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд өндөр үр дүнтэй;
Вирусын гаралтай өвчний үед аденовирус, грипп, гепатит, хоолойн өвчний үед /идээт ангина, нүдний зовиурын үед/;
Мэдрэлийн системийн хэт ядаргаа, нойргүйдэл, невроз, апатия, архаг ядаргаа, хэт их хөөрөлд орсон үед;
Тулгуур эрхтний зовиур, артрит, артроз, харшлын үед.
Бэлдмэлийг уух заавар:
Хаадын жорыг өглөө 6-9 цагийн хооронд 1-2 мл-ийг хэлэн доороо дусааж шимэгдүүлэн ууна. Задалсан бэлдмэлийг харанхуй сэрүүн газар хадгална. Хэрэглэснээс хойш хагас цагийн дараа өглөөний цайгаа ууна.
Хэрэв Хаадын жор, Шинэ жортыг нэгэн зэрэг хэрэглэх шаардлагатай бол Хаадын жорыг өглөө, Шинэ жортыг орой унтахын өмнө хэрэглэх нь тохиромжтой. Хаадын жор нь өөрийн тэнцвэржсэн бүтцийн хувьд хүний организмын орчинтой адил тул амны хөндийгөөр нэвтрэнгүүт эсээс эсэд хурдан шилжиж, бүх организмд ямар нэг шаар үүсгэхгүйгээр шингэнэ.
Хаадын жорыг 2 зорилгоор хэрэглэнэ:
- Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр 1-2 мл-ээр 6-9 цагийн хооронд нэг удаа уух ба курс эмчилгээ 1 сар үргэлжилнэ.
- Эмчилгээний зорилгоор – эмчийн заавраар хэрэглэнэ.
ШИНЭ ЖОРТ
Савлагаа: Хайрцгандаа 10 шил /1 шил нь 20 мл/
Найрлага: Хорхой өвс 75%, зөгийн бал 1%, сянгу мөөг 6%, линчжи мөөг 4%, цагаан залаа, офиопогон, эмийн корнус, цэцэгт горянка, лактиловын хүчил, уралын амуу/ -14%.
Шинэ жорт нь бүтцийн хувьд Хаадын жортой төстэй ба хорхой өвсний агууламж нь өндөр юм. Шинэ жорт нь олон тооны үнэт ургамлуудаас бүтсэн учир бүх эрхтэн системд нэгэн зэрэг үйлчилнэ. Шинэ жорт хорхой өвсийг эрүүл энх, урт удаан наслуулагч хэмээн нэрлэдэг байна. Энэ нь зүрх, ушигны цусны эргэлтийг сайжруулна. Бөөр болон шээс, бэлгийн замын өвчнүүд, тухайлбал түрүү булчирхайн үрэвсэл, өндгөвч, савны үрэвсэл болон хавдрыг эмчлэхэд үр дүнтэй. Энэ бэлдмэлийн үндсэн түүхий эд нь хорхой өвс бөгөөд үүнд агуулагдах аденозин нь тайвшруулах, мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн дээр нойрыг хэвийн болгон, зүрх, тархины тэжээлийг сайжруулж тромбоцитын тунадасжих үйл ажиллагааг зохицуулна.
Шинэ жорт хорхой өвсний бүтцэд байдаг полисахарид, линчжи мөөг, сянгу мөөг, лентинан зэрэг бусад нэгдлүүд нь хавдрын эсийн ургалт өсөлтийг удаашруулах төдийгүй дархлалын системийн биологийн идэвхийг сайжруулж, гэдсэн дэх ашигтай бактерийн үйл ажиллагааг нэмэгдүүлж л имфоцитын тээвэрлэх коэффициентийг дээшлүүлэн цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэн барьж инсулины ялгаралтыг ихэсгэснээр сахарын шижинг эмчилнэ. Цагаан залаа нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, бөөр болон ялгаруулах эрхтнүүдийн тэжээлийг сайжруулна. Хорхой өвс, цагаан залаа нь хүчилтөрөгч дутагдах үед тэнцвэртэй болгож, биеийн таимр тэнхээг сайжруулан сэргэлэн цовоо болгоно. Полисахарид болон сянгу мөөг нь хавдрын эсийн өсөлтийг удаашруулж улмаар үхжүүлж биеэс гадагшлуулна. Зүрх судасны болон судасны өвчний үед судасны ханан дахь хатуурсан товхыг уусгаж, тослогийг багасгаснаар судасны уян хатан чанарыг сайжруулж, даралтыг бууруулна. Японы офиопогон нь шар өвчин болон түүнээс үүдэлтэй эмгэг өвчнийг эмчлэхэд тустай.
Шинэ жортыг дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үүнд:
Амьсгалын замын үрэвслүүд – бронхит, астма, хатгаа, уушигны сүрьеэ, чих хамар хоолойн зовиурууд
Бөөр, шээс бэлгийн замын зовиурууд, өндгөвч, түрүү булчирхайн үрэвслүүд, үрэвсэлт өвчин, хоргүй хавдрын урьдал, хагалгааны дараахь эмчилгээний үед хавсарч хэрэглэхэд үр дүнтэй.
Цусан дахь липит, холестерин, триглицерид ихсэх, цус багадсан үед
Тулгуур эрхтэний зовиурууд
Мэдрэлийн болон биеийн хэт ядаргаа, нойргүйдлийн үед
Биеийн дархлааг сайжруулах
Ханиад хүрэмтгий, өвчлөмтгий, бие султай хүмүүс
Хамрын гайморит, дунд чихний хурц болоод архаг үрэвслийн үед дусааж хэрэглэнэ.
Хэрэглэх заавар:
- Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр 1-2 мл-ээр 6-9 цагийн хооронд нэг удаа уух ба курс эмчилгээ 1 сар үргэлжилнэ.
- Эмчилгээний зорилгоор – эмчийн заавраар хэрэглэнэ.
ТАРХИНЫ ҮРЭЛ
Савлагаа: Хайрцгандаа 30 ширхэг үрэл.
Найрлага: Хорхой өвч, линчжи мөөг, шар буурцагны лецитин зэрэг ургамлууд орсон ба орчин үеийн технологиор болосвруулан биологийн идэвхит бодисыг нэмэгдүүлэн гаргаж авсан.
Энэ бүтээгдэхүүн нь тархины эд эсийг сэргээж, тэдгээрийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг идэвхижүүлдэг учир эрт өтлөхгүй байх үүднээс бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Тархины үрэл нь тархины цусны эргэлтийг эрчимжүүлснээр эд эсийг хүчилтөрөгч болон бусад амин дэм эрдсээр хангаж, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг идэвхижүүлж, ой санамж, сэтгэн бодох чадварыг сэргээн дэмждэг.
Тархины мэдээлэл дамжуулах үйл ажиллагааны сааталтай, саа саажилттай, даралт тогтворгүй, тархи толгойн өвчтэй, радикулит, остеохондрозтой хүмүүс хэрэглэхэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлнэ. Олон төрлийн сургалтад хамрагдаж, ачаалал ихтэй суралцдаг оюутан залуусын оюуны чадварыг дээшлүүлж, телевиз, гар утас, компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг болон хортой нөхцөлд ажилладаг үсчин, гоо сайханч, барилгын засал чимэглэлчин, химийн төрөл бүрийн бодистой харьцдаг, туяа туяажилттай рентген туяанд ажилладаг эмч сувилагч зэрэг хүмүүс хэрэглэхэд химийн туяаны хордлогоос хамгаалах ба саармагжуулна.
Хүүхэд болон насанд хүрэгчдийн тархины цусан хангамжийн дутагдал, тархины даралт, гэмтлийн дараахь тархи нугасны өвчлөл, үлдэц, зөнөглөх, мартах, салга чичрээ, мигрень, ээрч гацдаг, унадаг өвчтэй хүмүүс болон харвалтын дараахь саа саажилттай хүмүүс хэрэглэхэд эмчилгээний өндөр үр дүнтэй.
Өтлөлт хөгшрөлтийн нэг үндсэн шалтгаан болох уураг тархины үйл ажиллагаа доройтох явцыг зогсоон, нойргүйдлээс сэргийлж, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Хэрэглэх заавар:
Өглөө, өдөр хоолноос нэг цагийн өмнө 1 капсулыг бүлээн усаар даруулж ууна. Чичрээ өвчин, өндөх настай хүмүүсийн ой ухаан муудах, тархины цус харвалтын дараа үлдэцийн үед өдөрт 2-3 үрэл ууна. 35-аас дээш насны хүмүүс тархины судас хатуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1-2 курсыг ууж хэрэглэх нь зүйтэй.
ДӨРВӨН УЛИРАЛ ЦАЙ
Савлагаа: 30 пакет хуурай хэлбэр
Найрлага: Хорхой өвс, хятадын уламжлалт эмчилгээний цай даньхун, даньцун, цилань, чихэр өвс, уралын амуу гэх мэт.
Цай нь дотоод шүүрлийн булчирхайд нөлөөлж хордлого тайлж, цус төлжүүлэн, цусны эргэлтийг сайжруулж, даралт бууруулах үйлчилгээтэй. Цайг хэрэглэснээр шээсний ялгаралт ихсэн, хаванг хөөх ба халууныг бууруулж цусан дахь өөх тосны хэмжээг тэнцвэржүүлнэ. Ханиадыг намдаахаас гадна хоолны шингэцийг сайжруулна. Үс ургуулах, яр шарх, үе мөчний өвчнийг анагаах чадалтай.
Даралтыг тэнцвэржүүлж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Арьсыг тэжээж зөөлөн булбарай болгоно.
Цацраг туяанаас хамгаалж, хордлого тайлах, уушиг цэвэрлэх, ханиалга намдаах үйлчилгээтэй.
Хоол боловсруулах эрхтэний замын бохирдлыг цэвэрлэхээс гадна цус болон судсанд үүссэн холестрин, өөхний хүчлийг бууруулна. Сэтгэл санааг тайвшруулж, эд эсийн чийгшлийг тогтвортой барина.
Хэрэглэх заавар:
1 уут цайг 1,5 литр буцалсан 70-75 хэмийн халуун усанд хийж, 5-10 минут хандлан, цайг бүлээн болгож, өдөрт 4-5 аяга ууна. Бусад бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэж болно.
1 удаагийн курс нь 21-30 хоног ба шаардлагатай үед хугацааг уртасгаж болно. Хандалсан цайны шаарыг төрөл бүрийн үрэвсэл, шарх, үе хавдах зэрэгт хэрэглэнэ.
МЭЙШИ
Савлагаа:120 ш шахмал
Найрлага:Тарианы төрлийн царгаснаас тунгаан ялгаруулж авсан сапонин дээр суурилан хийгдсэн бөгөөд орчин үед илрүүлсэн байгалийн бүтээгдэхүүнүүдээс ялган гаргаж авсан цорын ганц бэлдмэл юм.
Мейши нь хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд орж буй амьтны гаралтай өөх тос , холестриний хэмжээг бууруулах ба бүрэн зогсоох үйлчилгээтэй. Үүнээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж цөсний ялгаралтыг нэмэгдүүлснээр элгийг хамгаална. Мөн илүүдэл жинг бууруулж биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Хоолны дуршил буурах, шингэц муудах ,ходоод гэдэс цөсний архаг өвчнүүдийг эмчлэхэд тустай. Мейши дараах үйлчилгээг үзүүлнэ.
- Хоол боловсруулалтыг сайжруулан хорт бодисыг гадагшлуулж , хоол боловсруулах замын эрхтэнүүдийг цэвэрлэнэ.
- Ходоодны салст бүрхэвчийг хамгаалж, цусанд хорт бодис орохоос сэргийлнэ.
- Элэгний ачааллыг хөнгөвчилж элгийг хамгаална.
- Хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ.
- Спиртийн төрлийн хордлогыг тайлна.
Энэ бүтээгдэхүүн цусанд холестрин , сахар ихэссэн, даралт өндөртэй, хэт таргалсан ба жингийн алдагдалтай, архинд дуртай , донтсон, өтгөн байнга хатдаг , гүйлгэж суулгадаг , агаар орчны бохирдолд өртсөн хүмүүс хэрэглэнэ.
Хэрэглэх заалт: хоол идэхээс 5-10 минутын өмнө 1 шахмалыг усаар даруулж ууна.
ЦЭВЭР ЗҮРХ /ЦУС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Савлагаа:90 ширхэгтэй капсул
Найрлага: сапонин , амин хүчлүүд , органик хүчлүүд, амин дэмүүд ,моно сахар , E амин дэм
Энэхүү бэлдмэлийг царгаснаас гаргаж авдаг гликозидийн төрлийн органик нэгдэл болох сапонин дээр суурилж хийсэн бөгөөд энэ нь цусан дах өөх тосны найрлагыг бууруулдаг чанараараа шинжлэх ухаанд мэдэгдэж буй цорын ганц байгалийн гаралтай биологийн идэвхит бэлдмэл юм. Цус цэвэр бол бие эрүүл байна. Иймээс цусыг цэвэрлэх асуудал анагаах ухааны тулгамдсан зорилт байсаар байна. Цусыг цэвэршүүлснээр 3000-аад өвчнийг богино хугацаанд эрүүлжүүлэн урьдчилан сэргийлэх боломжтой. Цус бол хоол хүнсээр орж ирсэн тэжээлийн бодис болон хүчилтөрөгчийг эрхтэн эд эсүүдэд тараах үүрэг гүйцэтгэдэг. Иймд хүний хоол хүнс , орчны бохирдлын нөлөөгөөр цус өтгөрч өөхжин, урсгал удааширч саарснаар судасны хананд өнгөр сууж хатуурдаг байна. Энэ байдал даамжирснаар даралт ихсэх , судас бөглөрөх , цус харвах зэрэг эрүүл мэнд амь насанд аюултай өвчний эх үндэс болно.”Цэвэр Зүрх” бүтээгдэхүүн нь доорхи үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Цусыг цэвэршүүлэн шингэлж, судасны ханын уян хатан чанарыг сэргээх, судсыг залуужуулах үйлчилгээтэй.
- Цусан дахь өөх тосыг зохицуулж цэвэрлэнэ.
- Хэрэггүй холестринийг бууруулж, цусан дахь хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлнэ.
- Элэгний ачааллыг хөнгөвчилж, элгийг хамгаална.
- Сэвх толбыг аажим бүдгэрүүлж , арьсыг өнгөлөг чанга болгоно.
Хэрэглэх заавар: өдөрт 1 капсулаар 2 удаа хэрэглэнэ. Цаашид аажмаар тунг ахиулж өдөрт 2 капсулаар 2 удаа хэрэглэнэ. Хоолноос хойш 1цагийн дараа хэрэглэх нь зүйтэй.
ЗАЛУУС-1 /ЭРҮҮЛЖҮҮЛЭН ЗАЛУУЖУУЛАХ БЭЛДМЭЛ
Савлагаа:15ш*1
Найрлага: чоно хармаг , нарсан шим, зуурмалын үндэс, хурган бөөр, цагаан гаа г.м.
ЗАЛУУС-1 бүтээгдэхүүн нь хүний дотоод гоо сайхныг нөхцөлдүүлж, эд эсийг нөхөн сэргээж төлжүүлж, тэдгээрийг шинэчилж, арьсыг уян зөөлөн өнгөлөг сайхан болгоно. Өөрөөр хэлбэл өтлөлт хөгшрөлтийн үндсэн шалтгаан болох бодисын солилцооны хямралыг зогсооно. Энэ бүтээгдэхүүн нь:
- Организмын бодисын солилцоог тэнцвэржүүлж , цусан дахь уургийн хэмжээг нэмэгдүүлнэ.
- Эд эсэд олон төрлийн амин дэм , эрдэс элементийг шингээж өгнө.
- Нүүрний арьсыг цайруулж ,чангалж, уян хатан толигор торгомсог болгож, нөсөө толбыг арилгах, бүдгэрүүлэх үйлчилгээ үзүүлдэг учраас хүний гадаад болон дотоод гоо сайханд эергээр нөлөөлнө.
- Зөөлөн эдийн шохойжилтыг зогсоож, илүүдэл жинг бууруулж, арьс чангална.
- Нойрыг сайжруулж , дотоод энергийг нөхнө.
ЗАЛУУС-1 бүтээгдэхүүн нь бие организм ын бодисын солилцоог тэнцвэржүүлэн дэмжиж , үхжиж хатангаршсан эд эсийг цэвэрлэж биеэс гадагшлуулан шинэ эд эсийг нөхөн төлжүүлж , эсийн хуваагдлыг дэмжих үйлчилгээ үзүүлнэ.
Үйлчлэх хүрээ: Хоолны шингэц муудах , өтгөн хатах, арьсанд нөсөө толбо гарах, нүүр харлаж арьс суларч үрчийх,өгзөг хэвлийгээр өөх хуримтлагдан таргалах,дотоод дааврын хямрал, төрөл бүрийг архаг үрэвсэл, цусны болон эмэгтэйчүүдийн өвчин, 2 –р хэлбрийн чихрийн шижин, өтлөлт хөгшрөлт, хоолны хэт ачаалал г.м
Хэрэглэх заалт: Хоолноос 30 минутын өмнө 1 ширхгээр өдөрт 2-3 удаа ууна.
ЭРҮҮЛЖИХЭЭС ГАДНА БАЯЖИХ БОЛОМЖИЙГ ЭДНИЙХ ТАНД ОЛГОНО

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.