Дэлхий дахинд
ОМИКРОНООС ХАМГААЛАХ ГОЛ ЗЭВСЭГ БОЛ БҮҮСТЭР ТУН ГЭДГИЙГ ХАРВАРДЫН СУДЛААЧДИЙН СУДАЛГАА ХАРУУЛЛАА
https://www.cell.com/cell/fulltext/S0092-8674(21)01496-3
АНУ Харвардын судлаачид Пфайзер, Модерна, Жонсон компанийн 2 тун вакцин тариулсан 88 хүнийн цусны сийвэнд лабораторийн орчинд Омикрон хувилбарын вирустэй урвалд оруулан халдвараас хамгаалах туршилтыг хийсэн байна. Эдгээр судалгаанд оролцогчид 3 сарын дотор, 2 тунгаа авсан, 6 сараас 12 сарын дотор 2 тунгаа авсан мөн ба халдварт өртсөн хүмүүс ба 3 сарын дотор 3 дахь тунгаа Пфайзер вакцинаа васан хүмүүс байсан бөгөөд Омикрон хувилбарын вирусын эсрэг үр нөлөөг (cross neutralizing effect) зөвхөн 3 сарын дотор 3 дахь тунгаа авсан хүмүүсийн цусны сийвэн дээр л 19-27 дахин нэмэгдсэн байна. Харвардын судлаачид энэхүү судалгааг үндэслэн Омикрон хувилбараас хамгаалах цорын ганц зэвсэг бол вакцины нэмэлт тун гэдийг онцолжээ https://www.cell.com/cell/fulltext/S0092-8674(21)01496-3