Эдийн засаг
“ЭРЭЭН ХОТОД ҮЛДЭЭД БУЙ 600 ГАРУЙ ЧИНГЭЛГИЙГ 8-10 ХОНОГТ БАГТААН ТАТАН АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА”
Монгол Улсын Ерөнхий сайдын 196 дугаар захирамжаар байгуулсан хилийн боомтууд дээрх экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хилийн боомтуудаар чингэлэгтэй ачаа бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн мэдээллийг долоо хоногийн хоёр өдөр буюу Мягмар, Баасан гараг бүрийн 11:00 цагт ажлын хэсгээс олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсний дагуу өчигдөр Авто тээврийн үндэсний төвд ЗТЯ, АТҮТ, ГЕГ, ЦЕГ, Боомтын зөвлөлийн төлөөлөл оролцон цаг үеийн мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр “Эрээн хотод ачигдсан 900 гаруй чингэлгээс өнгөрсөн 7 хоногт 300 гаруй чингэлэгтэй ачааг татан авсан. Үлдсэн 600 чингэлгийг 8-10 хоногт багтаан татан авахаар төлөвлөж байна. Цаашдаа нэмж ачигдах чингэлгийг хуваарийн дагуу татан авна” хэмээн албаны хүн хэлэв.
Чингэлэгт ачаа тээвэрлэлтийн талаар танилцуулбал, хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаатай чингэлгийг Хил хамгаалах, Онцгой байдлын газраас бэлтгэсэн 50 автомашинтай жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж байгаа.
Харин логистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг задлан гаалийн бүрдүүлэлт хийж, тэндээс ААН-үүд зах зээлийн зарчмын дагуу ачааны хувийн хэвшлийн тээвэр хийх жолооч нартай үнэ хөлсөө тохирч Улаанбаатар хот руу татан авах, эсвэл өөрийн автомашинаар татан авах боломжтой байгаа юм.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ