Дэлхий дахинд
САНСРААС ИРСЭН 555.55 КАРАТЫН ХАР АЛМАЗ ЭРДЭНИЙГ ҮНЭ ХАЯЛЦУУЛЖ ЗАРНА
Сансраас манай дэлхийд ирсэн гэгддэг 555.55 каратын хар алмаз эрдэнийн чулууны үнэ хаялцуулах наймааг Sotheby’s дуудлага худалдааны төв Дубай хотод эхлүүлжээ.
“The Enigma” (оньсого) гэж нэрлэсэн энэхүү ховор чулууг солир эсвэл дэлхийтэй мөргөлдсөн астероидтой (одой гараг) хамт сансраас ирсэн гэж үздэг.
Маш ховор уг чулууг Дубай, Лос Анжелес хотуудад нийтэд үзүүлсний дараа ирэх сард Лондон хотод үнэ хаялцуулж эзнийг нь тодруулах юм.
Sotheby’s төв хар алмаз эрдэнийн үнийг $7 сая хүрнэ гэж тооцоолжээ.
2.6-3.8 тэрбум жилийн өмнө бий болсон гэж үздэг чулуунаас манай гарагийн бус буюу од хоорондын орон зайнаас гаралтай химийн элементүүдийн ул мөр илэрдэг юм байна.
“Хүн төрөлхтөнд мэдэгдсэн маш ховор, тэрбумын настай сансрын гайхамшгийг эзэмших амьдралд нэг олдох боломж” гэж Лондон хотын үнэт чулууны мэргэжилтэн Никита Бинани уг дуудлага худалдааг нэрлэжээ.
555.55 каратын хэмжээтэйгээс гадна байгалиасаа 55 талсттай тул хар алмаз эрдэнийг Ойрх Дорнодын Хамса (арабаар тав гэсэн утгатай үг) буюу хамгаалагч сахиусны бэлэгдэлтэй зүйрлэж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм38 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм35 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм10 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна