Эдийн засаг
Б.ЖАВХЛАН: ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫН ТЭРГҮҮН ЭЭЛЖИД БАЙНА
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудал мөн. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг улсын их хуралд өргөн барьсан бөгөөд энэ нь процессын хууль юм. Үүгээр реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө.
Харин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог.
Цаашид инфляцын хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа.
Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна” хэмээв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ