Дэлхий дахинд
“ОМИКРОН” АМЬСГАЛЫН ЗАМД 70 ДАХИН ХУРДАН, УУШГИНД 10 ДАХИН УДААН ҮРЖДЭГ БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ
Сэрэмжлүүлэг
Хонгконгийн эрдэмтэд “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбар хүний амьсгалын замд хурдан, уушгинд удаан үрждэг болохыг тогтоосон байна.
Судалгааг ахалсан Хонгконгийн их сургуулийн эрдэмтэн, доктор Майкл Чан Чигийн мэдээлснээр “Омикрон” хувилбар нь “Дельта” хувилбартай харьцуулахад амьсгалын замд 70 дахин хурдан үрждэг байна. Тиймээс шинэ мутаци хүнээс-хүнд илүү хурдан халдварлаж байгаа нь амьсгалын замд илүү хурдан үрждэгтэй холбоотой байж болох юм таамаглаж байгаа аж. Харин эсрэгээрээ Омикрон мутаци нь БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн “SARS-CoV-2” вирусийн анхны хувилбартай харьцуулахад хүний уушгинд 10 дахин удаан үрждэг болохыг тогтоосон байна. Улмаар Омикроноор халдварласан хүмүүс харьцангуй хөнгөн буюу шинж тэмдэггүй өвчилж байгаа нь үүнтэй холбоотой байж болох юм гэж таамаглажээ. Одоогоор судалгааны баг судалгааны үр дүнгийн талаарх тайлангаа хараахан нийтлүүлээгүй байгаа юм. Гэсэн ч доктор Майкл Чан Чи “Аливаа вирусийн халдвараар хүндээр өвчлөх магадлалыг дан ганц тухайн вирусийн үржлийн хурдаар тодорхойлох боломжгүй. Хүн бүрийн дархлааны хариу урвалаас өөр өөр түвшинд явагддаг. Дархлаа султай зарим хүн амь насанд аюултай хэмжээнд хүндээр өвчлөх эрсдэлтэй байдаг. Тиймээс халдварлах хурд өндөр байгаагийн хэрээр олон хүн халдвар авч, дархлаа султай хүмүүс хүндээр өвчилж, үхэлд хүргэх аюултайг анхаарах шаардлагатай” гэж анхааруулсан байна. Мөн тэрбээр “Бидний судалгаа болон Омикрон хувилбар вакцинаар үүсгэгдсэн болон өвчлөөд эдгэрсний дараа үүссэн дархлаанаас зугтах чадвартай гэх судалгааг хамтад нь авч үзвэл Омикрон хувилбарын аюул заналхийлэл мөн өндөр байх магадлалтай” гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн “JAMA” сэтгүүлийн мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн судалгаанд “дэлхийн хэмжээнд ковидын халдварын нийт тохиолдлын 40.5 хувь нь шинж тэмдэггүй өвчилж байгаа нь халдвар тархах хамгийн том шалтгаануудын нэг болж байна” гэх дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, халдвар авсан 10 хүний тутмын дөрөв нь ковид туссан гэдгээ мэдэлгүй бусдад тарааж байх боломжтой юм.
Эх сурвалж: Reuters, JAMA
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ