Дэлхий дахинд
НЬЮ-ЙОРКИЙН ХОЁР СУВИЛАГЧ ВАКЦИНЫ ХУУРАМЧ ГЭРЧИЛГЭЭНЭЭС $1.5 САЯЫГ ОЛЖЭЭ
АНУ-ын Нью-Йорк мужийн Лонг айланд арлын хоёр сувилагч вакцины хуурамч гэрчилгээ гаргах хууль бус бизнес эрхэлж байсан нь илэрчээ.
49 настай Жюли ДеВуоно, 44 настай Марисса Урраро нарыг өнгөрсөн Пүрэв гарагт цагдаа нар баривчилсан байна. Тэд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст гэрчилгээг хууль бусаар гаргаж өгөхдөө насанд хүрсэн хүнээс $220, хүүхдээс $85 авч байсныг мөрдлөгийн явцад тогтоожээ.
ДеВуотогийн гэрт нэгжлэг явуулахад $900,000 бэлнээр гарсныг Нью-Йорк мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тэд нийтдээ $1.5 сая гаруйг хууль бус үйл ажиллагаанаасаа олжээ.
Мөрдөн байцаагчид одоо ДеВуотогийн нөхөр, цагдаагийн офицер Дерин ДеВуото уг хэрэгт холбоотой эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Сувилагч нарын хэргийг шүүх хурал хоёрдугаар сарын 8-ны өдөр Саффолк дүүргийн шүүх дээр товлогджээ.
Эх сурвалж: Business Insider