Дэлхий дахинд
ОРОСЫН ЦЭРЭГ КИЕВ ХОТЫГ ЭЗЭЛЖ ЧАДАХ Ч УКРАИНЫГ БҮРЭН ЭЗЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭВ
Украин улсын батлан хамгаалахын сайд асан Андрей Загороднюк саяхан Британийн “The Guardian” сонинд үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлага өгсөн байна.
“Оросын цэрэг одоо Украины аль ч хотыг эзлэх боломжтой болоод байгаа. Гэхдээ Украиныг бүрэн эзлэхэд 200,000 цэрэг хангалтгүй гэж бид үзэж байна” гэж тэр ярьжээ.
Загороднюк бас ОХУ-ын эзлэн түрэмгийлэл зайлшгүй гэдэгт эргэлзэж байгаагаа уншигчидтай хуваалцсан байна.
“Бид дайн гарах нь зайлшгүй гэж бодохгүй байна. Хэрвээ Путин Киевийг эзэлбэл дайн эхэлнэ. Украины зэвсэгт хүчин тулалдана. Эсэргүүцэл асар хүчтэй байх болно. Яагаад ийм зам руу орох ёстой гэж? Украинчууд хэзээ ч Орост нэгдэцгээе гэж хэлэхгүй нь тодорхой. Бодит байдлаас тасарсан Путин л ийм төсөөлөлтэй байж магадгүй. Цус урсана, хориг тавигдана. Яг одоогоор хэн ч ийм дайныг Европ тивд дэгдээх сонирхолгүй байна” гэж Загороднюк ярьжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлдээ Украин руу халдан довтлоход шаардлагатай цэргийн бие бүрэлдэхүүний 70 хувийг ОХУ-ын тал бүрэлдүүлээд байгаа гэж дүгнэсэн байна.
Ням гарагт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан эзлэн түрэмгийлэл хэзээ ч эхлэхэд бэлэн болоод байгааг анхааруулжээ.
“Түрэмгийлэл маргааш ч эхлэх магадлалтай болсон. Оросууд байлдааны томоохон ажиллагаа явуулах хэмжээний хүч бүрэлдүүлсэн гэдэгт бид итгэлтэй байна” гэж тэр NBC сувагт ярьсан байна.
Дайн гарсан тохиолдолд ямар хор хохирол учруулахыг АНУ-ын албаныхан тооцоолсон гэнэ. Тухайлбал Киев хотыг эзлэн авах тохиолдолд 50,000 энгийн иргэн алагдах буюу шархдаж, Украины талаас 25,000, Оросын талаас 10,000 цэргийн амь үрэгдэнэ гэж тооцоолжээ.
Мөн Европын орнууд руу чиглэсэн олон сая дүрвэгчийн цуваа үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна.
Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр орой Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярьсныг Цагаан ордон мэдээлжээ. Макрон өнөөдөр буюу Даваа гарагт Москвад айлчлах юм. Парисаас нисэхийнхээ өмнө “Journal du Dimanche” сонинд ярихдаа Макрон айлчлалын зорилгоо “Украинтай холбоогүй. NATO, Европын Холбоотой ямар дүрмээр харилцах сонирхолтойг нь тодруулах явдал” гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм46 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм49 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм25 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм21 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна