Дэлхий дахинд
ХОВОРТ ТООЦОГДОХ ХОЁРДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР СИНГАПУРТ 500 ХОС ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛНА
Энэ оны хамгийн онцгой өдөр болох хоёрдугаар сарын 22-ны өдөр Сингапурт 500 орчим хос гэрлэлтээ батлуулахаар бүртгүүлжээ.
Энэ нь тус хот улсын хувьд түүхэн дээд үзүүлэлт юм байна. Ердийн өдрүүдэд Сингапурт дунджаар 58 хос гэрлэлтээ батлуулдаг ажээ.
Хоёрдугаар сарын 22-ны Мягмар гараг нь олон улсын огнооны түгээмэл форматаар бичвэл (22.02.2022) буюу хоёр талаасаа ижил утгатай уншигддаг палиндром тоо болох юм.
Ийм онцгой өдөр гэрлэвэл хэзээ ч мартагдахгүй нь ойлгомжтой.
Үүнээс гадна Хятадын уламжлалт соёлд тэгш тоотой өдрийг эрхэмлэдэг нь давхар нөлөөлжээ.
22-ны өдөр гэрлэх хосын тоо энэ жилийн Валентиний өдөр бүртгүүлэх тоог ч хол хаясан байна. Сингапурын албаныхны мэдээлснээр жил бүрийн хамгийн романтик өдөр гэгддэг хоёрдугаар сарын 14-ний өдөр 100 хүрэхгүй тооны хос гэрлэлтээ батлуулахаар бүртгүүлжээ.
Эх сурвалж: South China Morning Post