Дэлхий дахинд
ОРОСЫН АЛДАРТАЙ УЛС ТӨРЧИЙН БИЕ МУУДАЖ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ ХЭВТСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭ
Оросын Либерал Ардчилсан Намын дарга, алдартай улс төрч Владимир Жириновскийн бие эрс муудаж, Москва хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
75 настай улс төрчийг Кремлийн эмнэлэг гэгддэг Москва хотын төв эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Жириновскийн уушги устаж, биеийн байдал нь ноцтой хүндэрсэн гэж эмнэлгийн эх сурвалжууд мэдээлжээ. Зарим сошиал хэрэглэгчид түүнийг Covid-19 өвчнөөр өвчилсөн байж магадгүй гэж бичиж байна.
Жириновскийг өнгөрсөн есдүгээр сараас хойш коронавирусийн эсрэг вакцины нийт найман тун тариулснаа өмнө нь ярьж байсан юм.
Хэт үндсэрхэг үзэл, дуулиант мэдэгдлүүдээрээ алдартай тэрбээр 1992 оноос хойш Либерал Ардчилсан Намын даргаар ажиллаж байгаа. Оросын олон нийтийн дунд явуулдаг санал асуулгад Жириновский сөрөг хүчний улс төрчдийн дунд тогтмол тэргүүлдэг юм.
Эх сурвалж: Russia Today