Дэлхий дахинд
“УКРАИНСКАЯ ПРАВДА”: ОЛИГАРХ, БАЯЧУУЛ ЭХ ОРНОО ОРХИН ГАРЧ БАЙНА
Украины баяцуул, олигархиуд тусгай үүргийн онгоц, хувийн онгоцоор эх орноо орхин гадаадад гарч байна. Хоёрдугаар сарын 13-наас хойш Украины нутгаас хувийн болон тусгай үүргийн 20 онгоц гадаад руу нисчээ. “Ням гарагт украиныг орхин ниссэн тусгай үүргийн болон хувийн онгоцоор Рината Ахметова, Борис Колесников нарын баяцуул ниссэн. “Амьдралын төлөөх сөрөг хүчин” намын депутат саятан Игорь Абрамович 50 хүн нисгэхээр тусгай үүргийн онгоц захиалжээ” хэмээн “Украинская правда” сонин эх сурвалжаас аван мэдээлсэн байна.
Хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол энэ онгоцыг тэрбээр өөрийн төрөл төрөгсөд, бизнес түншүүдийг Киевээс австрийн нийслэл Вена хүргэхээр захиалсан гэнэ.
Үүний зэрэгцээ украины эргэн тойрны нөхцөл байдал хурцатсантай холбогдуулан Европын холбооны хэд хэдэн орон өөрийн иргэдээ Украиныг орхин гарахыг уриалсан юм. Ийм чиглэлийг Герман, Итали, Чех, Нидерланд, Финлянд, Хорват улсууд өөрийн иргэддээ өгөөд байгаа юм.