Дэлхий дахинд
УКРАИНЫ ЦЭРГИЙНХЭН ОРОСЫН ХИЛИЙН ДЭРГЭД БУУДЛАГАТ СУРГУУЛИЛТ ХИЙЖ БАЙНА
Украины цэргийнхэн Оросын хилээс холгүй Донецк мужид буудлагат сургуулилт хийж явган цэргийн хуягт машин БМП-2-оос буудаж байна гэж Донецк дахь Нэгдсэн хүчний ажиллагааны штабын хэвлэлийн алба Facebook хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
“Нэгдсэн хүчний бүрэлдхүүн дэх механикжсан бригадын бие бүрэлдхүүн БМП-2-оос сургуулилтын буудлага хийж байна. Энэ долоо хоногт байлдааны үндсэн салбарууд төлөвлөснийхөө дагуу галын бэлтгэлтэй сургуулилт хийж хуягт техник ашиглан явуут дундаа хөдөлгөөнгүй бай буудаж байна. Сургуулилтын гол зорилго нь дайсны явган цэргийн хуягт машин, их буу, явган цэргийн бүлэглэл, пулемёт устгах, явдал” гэж мэдээлэлд дурджээ.
Донецкийн бүгд найрамдах улс хэмээн өөрийгөө тунхаглаад байгаа улсын тэргүүн Денис Пушилин үүний өмнө Киев Донбасст цэрэг, техникийнхээ тоог нэмэгдүүлж байна хэмээн буруутгаж байсан юм. Тэр тагнуулын мэдээ, бүхий мэдээлэл нь Украины талаас бие бүрэлдхүүн, техникээ нэмсээр байгааг харуулж байна гэжээ.