Эдийн засаг
ОЮУ ТОЛГОЙ ТӨГРӨГИЙН ХАНШИД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ
Оюу толгойн нийт баялгийн 80 гаруй хувь газрын гүнд оршдог. Энэхүү баялгийг 2023 оноос тогтвортой олборлож эхэлснээр Монголд жил бүр 5 тэрбум ам.долларын экспортын орлого орж ирэх боломжтой гэх тооцоолол бий.
Энэ нь одоогоор жилдээ олж буй $9 тэрбумын экспортын орлогыг огцом нэмэгдүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” бүрэн хариуцахаар байгаа юм.
Өөрөөр хэлбэл Засгийн газар, Рио Тинтотой амжилттай тохиролцсоноор 1-р сарын 25-нд Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат эхэлсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг дэмжих үйл явдал болсон.
Оюу толгой шиг томоохон мега төслүүд амжилттай хэрэгжих нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болдог. Энэ нь цаашлаад дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах таатай уур амьсгалыг бүрдүүлэх юм.
Зэсийн зах зээлийн ирээдүй
Өнгөрсөн онд хил хаагдсанаас үүдэж нүүрсний экспорт зорилтдоо хүрээгүй буюу 56.3 хувийн гүйцэтгэлтэй байсан ч зэсийн экспорт төлөвлөгөөнөөс 15 орчим хувиар давж биелээд байна.
Мөн зэсийн үнэ тогтвортой өндөр түвшинд хадгалагдаж байна. Энэ нь цар тахлын хүнд үед төсвийн орлого бүрдүүлэлт, валютын орон урсгалд томоохон дэмжлэг болсон бөгөөд цаашид ч энэ хандлага үргэлжлэх өндөр боломжтой.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүд өргөн хүрээнд хэрэгжиж байна. Тухайлбал Европын орнуудад бензинээр явдаг автомашиныг халах, БНХАУ-д нүүрсний цахилгаан станцуудаа хаах зэргээр эрчтэй арга хэмжээнүүд авч буй.
Энэхүү ногоон шилжилтэд шаардлагатай цахилгаан автомашин, салхин сэнс зэрэг бүтээгдэхүүний гол орц нь зэс тул ойрын ирээдүйд эрэлт нь дэлхий даяар тогтвортой өсөх хандлагатай байгаа юм. Тухайлбал Goldman Sachs-ийн шинжээчид одоо тонн нь $10 мянгад арилжигдаж байгаа зэсийн үнэ энэ онд дунджаар $12 мянга хүрч өсөх, 2024-2025 онд $15 мянга хүрч өсөх төсөөллийг “Copper is the New Oil” тайландаа дурджээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ