Эдийн засаг
ДААТГАЛЫН КОМПАНИУД ₮243.3 ТЭРБУМЫН ХУРААМЖ ТӨВЛӨРҮҮЛЖ, ₮68.9 ТЭРБУМЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЖЭЭ
Даатгалын салбарын 2021 оны статистик мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос нэгтгэн гаргажээ. Өнгөрсөн онд
- ердийн даатгалын 15
- урт хугацааны даатгалын 1
- давхар даатгалын 1
- даатгалын зуучлагч 57
- даатгалын хохирол үнэлэгч 25 компани болон
- 2,403 даатгалын төлөөлөгч тусгай зөвшөөрөлтэйгөөр даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулсан байна.
2021 оны байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар өсөж, 425.4 тэрбум төгрөгт хүрчээ.
Ердийн даатгалын компаниуд 2021 онд 241.5 тэрбум төгрөгийн, урт хугацааны даатгалын компани 1.8 тэрбум төгрөгийн нийт 243.3 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлжээ.
Ердийн даатгалын компаниудын хувьд 6.1 тэрбум төгрөгийн хураамжийн буцаалт хийж, 84.4 тэрбум төгрөгийг давхар даатгалын хураамжийн зардалд зарцуулж, 151.1 тэрбум төгрөгийн даатгалын цэвэр хураамжийн орлоготой ажиллажээ.
2020 оны байдлаар ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нийт хураамжийн 33.1 хувийг давхар даатгалын хураамжийн зардалд зарцуулж байсан бол 2021 онд 34.7 хувийг зарцуулжээ.
Урт хугацааны болон ердийн даатгалын компаниуд 2021 оны байдлаар нийт 68.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.
Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нийт нөхөн төлбөрийн 7.1 хувийг давхар даатгагчаар, 2.5 хувийг буруутай этгээдээр төлүүлжээ.
Ердийн даатгалын компаниудын цэвэр ашгийн хэмжээ 2021 онд 23 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.5 хувиар буюу 5.4 тэрбум төгрөгөөр өссөн байгаа бол урт хугацааны даатгалын компани 1.5 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Давхар даатгалын компани 2.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.2 хувийн бууралттай байна.
2021 онд даатгалын компаниудын хуримтлагдсан ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар буюу 13.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Тайлант хугацаанд ердийн даатгалын компаниуд нийт 67.2 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.4 хувиар өсжээ.
Үүнээс
- 4.9 тэрбум төгрөгийг давхар даатгагч
- 1.7 тэрбум төгрөгийг буруутай этгээдээр төлүүлсэн байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ