Бусад
Насаараа эмч хийсэн 104 настай Япон эмчийн өгсөн зѳвлѳгѳѳ

1. Жингээ барь. (Жин нэмэх нь 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг)
2. Эмчид бүү итгэ (Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг)
3. Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй. (Тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй)
4. Ямагт урьдчилж төлөвлөж бай. (備えあれば憂いなし。Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй. Япон зүйр үг)
5. Өвдөлт бол гайхамшигт зүйл. (Өвчин намдаагч бүү ашигла гэсэн үг)
6. Урам зоригийг дээдэлж бай. (Ямар нэгэн зүйлд хүчээ сорих, шинээр эхлүүлэхэд урам зориг нэн чухал)
7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ таларх. (Өнөөдөр байгаа бүх зүйл танд байх албагүй. Хайртай хүн, эд зүйлс, ажил алба. Тиймээс байгаа зүйлдээ таларх)
8. Цахилгаан шат битгий ашигла. (Биеийн доод хэсгээ хөгжүүлэх нь урт эрүүл амьдрах нууц)
9. Санаагаа зовоохоо боль. (Болох юм болдогоороо л болно)
10. Мэддэгээ хуваалц. (Мэдлэг бол далай мэт. Далайгаас ус шанагадаж авч бусдад хуваалцсан ч далайн ус дундардаггүй)
11. Мөнгөнд галзууртлаа бүү дурла. (Мөнгө бол хэрэглүүр. Аз жаргал тэнд байдаггүй)
12. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол. (Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээрээ бусдад үлгэр жишээ болох. Сайхан инээмсэглэл, бичих чадвар г.м)
13. Тэтгэвэрт гарахыг бүү бод. (Нийгэмдээ идэвхтэй оролц)
14. Тархиа үргэлж ачаалалтай байлга. (Биеэ хөгжүүлж бялдаржуулдаг шиг, Тархиа ачаалалтай байлгаж бялдаржуул)
15. Цадатлаа хэзээ ч бүү хоолло. (腹八分目。Гэдэсээ 80% хүртэл л ид.)
16. Улаан дарс нэг аягыг өдөр бүр уу. (Өвчинөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулдаг)
17. Сайн унтаж амарч бай. (Хүн амьтан талаасаа 8 цаг, ядаргаагаа тайлахын тулд дор хаяж 6 цаг унтах хэрэгтэй)
18. Чин сэтгэлээсээ инээж яв (Стрессийг ялах хамгийн зөв арга)
19. Хүнийг уучилж сур. (Гомдолтой хүн дотроосоо хэмлэгддэг)
20. Омега 3 аар баялаг хоол (Сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш)

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.