Нийгэм
Засгийн газар эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд Атрын дөрөвдүгээр аян өрнүүлнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав:
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан, ил талбайн таримлуудын нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг тариаланчдад өгнө.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг Засгийн гараас дэмжих боллоо. Тодруулбал хүлэмжийн аж ахуй эрхлэгчид тодорхой цагт эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөгддөг байв. Тэдний үнэ төлбөргүй хэрэглэх цагийг уртасгасан. Эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлтийг арван нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд 22:00-06:00 цагийн хооронд үзүүлдэг байв. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгон сунгаж, хөнгөлөлт үзүүлэх цагийг 18:00-06:00 цаг болголоо.
Малчдад зориулан 3 хувийн хүүтэй зээлийг олгоно. Хаврын газар тариалангийн эргэлтийн хөрөнгөд зориулж 100 тэрбум төгрөг, хүнсний ногоочдод мөн тодорхой хэмжээний, хөнгөлөлттэй зээл олгоно.
Ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлдэхэд нь зориулж мөн 150 тэрбум төгрөгийн зээл олгоно. Нийт 400 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг Засгийн газар төлнө.
Газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг бусад нутгаас илүү өндөр хураадаг болно. Хуулийн төслийг боловсруулан удахгүй УИХ-д өргөн барихаар тогтлоо. Учир нь газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй биш, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх бодлогыг Засгийн газар барьж байна.
Борлуулалтгүй үлдсэн, 50 мянган тонн улаан буудайг Засгийн газар худалдан авах шийд мөн гарлаа. Дээрх бүх шийдвэрийг олон улсын байдал тогтворгүй, тодорхойгүй болсон өнөө үед хүнсний хангамжийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх зорилгоор гаргалаа.
Энэ оны хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, таримал, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлж тариалан эрхлэгчдэдээ дэмжлэг болохоор Засгийн газрын тогтоол батлагдсан.
Энэ жилийн хаврын тариалалтад зориулж ХАА-н дэмжих сангаас нийт 13.8 тэрбум төгрөгийг гаргана.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Тэгвэл хаврын тариалалтад зориулж нийт 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож гаргана. Үүнийг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр тариаланчдад олгоно.
Мөн бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад нийлүүлнэ. Үлдсэн төлбөрийг намрын ургац хураалтаар авах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ гэв.

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм25 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент32 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад30 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна