24 баримт
Инээдээрээ өөрийгөө тодорхойлоорой
Найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөхдөө, гэр бүлийнхэнтэйгээ тоглоом тоглохдоо, хичээлийн үеэр ангийнхантайгаа багшдаа загнуулахгүйн тулд нууцаар инээлдэх ч сайхан шүү. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг учир зарим сэтгэлзүйчид хүний зан араншинг инээж буй байдлаар нь шинжих боломжтой гэж үздэг аж.
Тэгвэл та өөрийгөө, найз нөхдөө, гэр бүлийнхнээ хэрхэн инээдгийг бодож байгаад сонжоод нэг үзээрэй.
ЧИГЧИЙ ХУРУУГАА УРУУЛДАА ХҮРГЭДЭГ БОЛ…
Та хүнтэй харьцах соёл, гоолиг байдал, эмэгтэй хүний мөн чанарын тухай хувийн үзэл баримтлалтай бөгөөд уг үзэл баримтлалаа амьдралдаа тууштай дагадаг нэгэн. Аливаа зүйлд тоомжиргүй ханддаг хүнийг та нөхөрсөг бус гэж үзээд дөлдөг.
ГАРААРАА АМАА ДАРДАГ БОЛ…
Та их хошин мэдрэмжтэй хүн бөгөөд болж л өгвөл бусдыг шоолж, шүүмжлэх гээд байдаг хандлагатай бололтой.
Хүмүүс энэ үйлдэлд тань тийм ч таатайгаар ханддаггүй тул ямар нэгэн зүйл болоход бодлоо ил гаргалгүйгээр бусдыг дотроо чимээгүйхэн шоолох хандлагатай болдог.
ТОЛГОЙГОО АРАГШ САВДАГ БОЛ…
Та итгэмтгий, гэнэн, бусдын үгэнд оромтгой, гэхдээ аливаа зүйлд зориглоод дайрвал далайцтай хөдөлдөг, уужим сэтгэлтэй хүн юм. Жижигхэн зүйлд ч ингэж инээх хандлагатай байдаг тул хааяадаа эргэн тойрныхныгоо гайхшруулах нь бий.
Зарим үед сэтгэлийн хөөрөлдөө автан ойлгомжгүй үйлдэл хийдэг. Төсөөлөн бодох чадвар нь сайн хөгжсөн гэж дүгнэж ч болох юм.
ГАРАА НҮҮР БОЛОН ТОЛГОЙДОО ХҮРГЭДЭГ БОЛ…
Та их мөрөөдөмтгий, уран сэтгэмж сайтай хүн байна. Энэ бол тийм ч таагүй шинж чанар биш. Гэхдээ чиглэсэн зорилгоо хэрэгжүүлэхийг чармайх нь зүйтэй.
Төлөвлөж байгаа зүйлс, амьдралын чухал асуудлуудад илүү ухаалаг хандахыг хичээвэл зохино.
ХАМРАА ҮРЧИЙЛГЭДЭГ БОЛ…
Та сэтгэл санааны байдал, үзэл бодол мөн дур сонирхолтой зүйлээ байнга өөрчилдөг хүн байна. Таны сэтгэл санааны байдал тухайн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг нь танд болон таны ойр орчмын хүмүүст таагүй байдгийг анхаарах нь илүүдэхгүй.
Зөрүүд, хүний үгийг сөрдөг зан танд зохихгүй бололтой.
АМАА АНГАЙН ЧАНГА ЧАНГА ИНЭЭДЭГ БОЛ…
Та хөдөлгөөнтэй, золбоолог хүн байна. Зарим тохиолдолд биеэ барьж, зарим асуудлаар буулт хийн дундыг баримталж байхад гэмгүй. Мөн сайхан ярьж хөөрч ч чаддаг хүн байна.
Иймд бусдын яриаг сонсох урлагт суралцвал зүгээр.
ИНЭЭХЭЭСЭЭ ӨМНӨ ТОЛГОЙГОО БӨХИЙЛГӨДӨГ БОЛ…
Та сайхан сэтгэлтэй, тусч, тухайн нөхцөл байдал, хүнд амархан дасах чадвартай. Сэтгэл санааны байдал, хийж байгаа үйлдлээ ямагт хянаж чаддаг. Та хэзээ ч хэнийг ч гомдоож уурлуулахыг хүсдэггүй.
НҮДЭЭ АНЬДАГ БОЛ…
Та ямар ч насандаа идэр залуугийнхаа хийморьлог зан аашийг хадгалсаар байх бололтой. Магадгүй заримдаа та аливаа шийдвэрийг сайтар бодож цэгнэхгүйгээр гаргадаг ч байж магадгүй юм.
Шийдвэрийг бодолгүйгээр гаргах нь эрсдэл дагуулдаг гэдгийг санаж явах нь зүйтэй.
ЭРҮҮГЭЭ ИЛДЭГ БОЛ…
Та амин хувиа хичээсэн бодол, үзэлтэй нэгэн юм биш биз? Бараг бүхий л асуудалд хувийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрх ашгийн үүднээс ханддаг.
Ийм байдал үл ойлголцол, дургүйцэл төрүүлж магадгүй юм.
Та өөртөө итгэлтэй, сийрэг ухаантай, төлөв томоотой хүн байна. Мөн ажил хэрэгч, шаргуу дайчин хүн юм.
Зөвлөмж: Таны инээж буй байдал өөрт тань таалагддаггүй бол өөрчлөхөд зүгээр. Бусдын анхаарлыг татахуйц чанга, тачигнатал инээх нь олны газар зохимжгүй байдаг шүү дээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм9 цаг өмнө
МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно
-
Нийгэм17 цаг өмнө
Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна
-
Улс төр9 цаг өмнө
“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Монголын морин спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига