Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Эдийн засгийн өсөлтийн сүүдэр

Нийтэлсэн

-

Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жил гадаад, дотоодын шинжээчдийн таамагласнаас давсан өсөлт үзүүлсэн. Улсын төсөв ч анх баталснаасаа ахиу орлого олсон зэрэг голлох үзүүлэлтүүд ашигтай гарч эхэлснээс өнгөрсөн оныг жинхэнэ утгаар нь сэргэлтийн жил байсан гэж үзэж болохоор байна. Урьдын адилаар өнгөрсөн онд уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байсан нь ойлгомжтой.

Шинжээчдийн таамаглаж буйгаар энэ байдал ойрын зургаан сардаа лав хадгалагдах аж. Харин оны сүүлч, ирэх оны эхэн гэхэд хаашаа эргэхийг зөгнөх эрт байна. Учир нь дэлхийн улс төрийн харилцааг дагасан эдийн засгийн ашиг сонирхол аль тал руугаа ч эргэж мэдэх байдалд шилжсэнийг ажиглагчид тодотгох болсон. Харамсалтай нь Монгол бол геополитикийн бодлого тодорхойлогч улс биш учраас үүнийг “анхааралтай ажиглах”-аас өөр замгүй.

 

Дээр нь Монголын түүхий эдийн зах зээл гадаад худалдааны хараат учраас үнийн өсөлтийг бодлогоор зохицуулах боломжгүй. Харин нүүрс, зэсийн үнийн савалганаас бусад салбарт ирэх дарамтыг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн наад захын жишээ дурдвал, арилжааны банкууд дахь чанаргүй зээл улаан шугам давж, санхүүгийн салбарын 95 хувийг бүрдүүлж буй банкны системээ бүхэлд нь татаж унагах хэмжээнд хүрээнд байгаа. 2013 оноос тасралтгүй өссөн банкны салбарын чанаргүй зээл өнгөрсөн жил 631.5 тэрбум төгрөг буюу 54.8 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрсэн.

 

Үүнийг нийт зээлийн хэмжээтэй харьцуулахад 10 хувийг давсан муу үзүүлэлт болоод байгаа. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлсэн 10 төгрөг тутмынхаа нэгийг буцаан авч чадахгүй алдагдал хүлээх болсон байна. Чанаргүй зээл ийнхүү огцом өсөхөд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн активын чанарын үнэлгээний хүрээнд банкнуудын баланс дээр тохируулга хийсэнтэй холбоотой хэмээн Төв банкнаас тайлбарлаж байгаа ч эдийн засгийн идэвхжил дагасан хэрэглээ, импортын өсөлт үүнийг дэмжсэн гэдгийг бас үгүйсгээгүй. Зөвхөн өнгөрсөн оны импортын өсөлтийг авч үзэхэд, 40 хувь давжээ.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛЛОХ САЛБАРУУДЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭСЭН ХЭВЭЭР БАЙНА

 

Монгол Улс чөлөөт зах зээлийн системд шилжсэнээс хойш 33 арилжааны банк үүссэн байдгийн ердөө 14 нь одоо ажиллаж, бусад нь дампуурахад тухайн банкны чанаргүй зээл голлон нөлөөлсөн байдаг аж. Хамгийн сүүлд дуулиантайгаар дампуурлаа зарлаж, хадгаламж эзэмшигчид хохироод үлдсэн “Хадгаламж” болон “Анод” банкны асуудал ч зээлдэгчид нь зээлээ төлөөгүйгээс үйлдэлтэй байсан. Тэдгээр банкуудын томоохон зээлдэгчид голдуу уул уурхай лиценз барьцаалсан байдаг нь бас л анхаарах асуудал. Тиймээс өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл аль салбарт голлон төвлөрч байгааг авч үзье.

 

Өнгөрсөн онд барилга, боловсруулах, үл хөдлөх хөрөнгийн салбарын зээлийн чанар муудсан нь дээрх сөрөг өсөлтөд голчлон нөлөөлсөн байна. Тухайлбал, барилгын салбарын зээлийн чанар огцом муудаж, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн 49 хувийг бүрдүүлжээ. Үүний араас нөгөө л уул уурхай салбар удаалсан хэвээр байна. Тэгвэл УИХ-аас баталсан энэ оны төсөвт барилгын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байгаа юм.

 

Төсөв тэлж батлагдсан учраас банкуудын зээлийн эх үүсвэр нэмэгдэж, хадгаламжийн байгууллагуудаас иргэд болон аж ахуйн нэгжид олгох зээл өсөхөд эх үүсвэр болж байна. Үүнийг дагаад төрийн бараа, үйлчилгээний зардал мөн нэмэгдэхээр байгаа. Засгийн газар дотоодын үнэт цаасны арилжаагаа зогсоосон бодлогоо үргэлжлүүлбэл, арилжааны банкууд бизнесийг зээлийг дэмжихээс өөр аргагүйд хүрэх нөхцөл ч давхцах боломжтой.

 

Харин Төв банк өнгөрсөн оны сүүлчээр бодлогын хүүгээ өсгөснөөр, оны туршид зөөлөн байсан мөнгөний бодлого хатуу төлөв рүү шилжсэн. Уг арга хэмжээг авахаас өмнө хэрэгжсэн мөнгөний зөөлөн бодлого өнөөдрийн чанаргүй зээлийн тэлэлтийг дэмжсэн юм.

 

ИРГЭДЭД ОЛГОСОН ЗЭЭЛ САНАА ЗОВООСОН ХЭВЭЭР БАЙНА

Банкны системийн хэмжээнд өөр нэг санаа зовоох болсон асуудал нь иргэдийн хэрэглээний зээл огцом өссөн явдал. Нэг талаар эдийн засгийн байдал сайжирч, иргэд ирээдүйдээ итгэлтэй болсны илрэл ч, нөгөө талаар иргэдийн амьжиргааны орлого тоймтой сайжраагүйг хэрэглээний зээл чанаргүйдэх болсон явдал илтгэж байна. Өнгөрсөн оны III улирлын байдлаар иргэдийн хэрэглээний өссөнтэй холбоотойгоор банкуудын зээлийн бүтэц өөрчлөгдөх хандлагатай болсон.

 

Хэрэглээний зээл нийт зээлийн 26 хувийг бүрдүүлсэн нь 2017 оныхоос дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Иргэд ирээдүйгээ барьцаалан зээл авах нь нэмэгдсэнээр ямар үр дүн авчирч болзошгүйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярихдаа “Иргэдийн өрийн дарамт сүүлийн 7-8 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт ДНБ-ний 17-18 хувьтай тэнцдэг байсан бол 2018 онд 33-35 хувьтай тэнцэх хэмжээтэй болсон.

 

Арилжааны банкуудаас зээлийн мэдээллийг аваад үзэхээр иргэд ихэвчлэн сарын орлогынхоо 70 гаруй хувийг нь зээлийн төлбөрт шилжүүлж байсан. Зарим тэтгэврийн зээл 100 хувь зээлийн төлбөрт явж байна. Энэ нь нийгэмд эмзэг байдлыг бий болгож байгаа. Арилжааны банкууд харилцагчдын хадгалуулсан мөнгөөр бизнес хийж зээл гаргадаг. Энэ утгаараа иргэдийн хэрэглээний зээл ч банкны системийн тогтвортой байдалтай холбоотой.

 

Өнөөдөр чанаргүй зээлийн дунд иргэдийн хэрэглээний зээл бага дүнтэй байгаа боловч цаашдаа арилжааны банкны тогтвортой байдал, цаанаа харилцагчдын мөнгийг хамгаалах асуудал яригдана” гэсэн. Цагаан сарын баярын өмнө иргэд, тэр дундаа ахмадууд зээл авах нь олширдог. Тиймээс зарим арилжааны банкуудын тэтгэврийн зээлийг хүүг бууруулж, нийт тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгож байхаар Засгийн газраас зохицуулалт хийсэн юм.

 

Мөн Монголбанкнаас арилжааны банкнаас иргэдэд олгож буй хэрэглээний зээлийн хэмжээг өрхийн орлогын 70 хувьд барих, хугацааг нь хамгийн ихдээ 30 cap байхаар тогтоосон. Энэ арга хэмжээ энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн юм. Эдгээр арга хэмжээг авсны дүнд иргэдийн зээл чанаргүйдэх эрсдэл буурна гэж тооцсон. Арилжааны банкуудын хувьд 90 хүртэл хоног хэтэрсэн зээлийг “хугацаа хэтэрсэн” ангилалд багтаадаг бол 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг “чанаргүй” хэмээн бүртгэж байна.

 

Дээр дурдсанчлан арилжааны банкуудын активын чанарын үнэлгээний хүрээнд хийсэн өөрчлөлтөөр банкны системийн чанаргүй зээл өсч харагдах болсон гэдгийг зарим эдийн засагчид хэлж байгаа. Активын үнэлгээ хийгдсэний дараа Төв банкнаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгсөн. Тэгвэл арилжааны банкууд өнгөрсөн онд 505.4 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Анх ийм үүрэг өгөгдөхөд 511 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Өөрөөр хэлбэл,ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн активын чанарын үнэлгээгээр банкны систем эрүүлжсэн гэж үзэж болохоор байна.

 

Гэвч чанаргүй зээл сүүлийн зургаан жил дараалан өссөн, ялангуяа сүүлийн нэгжилд огцом нэмэгдсэн нь санхүүгийн салбартаа сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Тиймээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнгөрсөн онд чанаргүй зээлийг бууруулах стратегийг баталсан. Энэ хүрээнд өр төлбөрийг шүүхийн журмаар албадан барагдуулах ажиллагааг сайжруулах, дампуурлын хуульд өөрчлөлт оруулах зэрэг зорилтууд дэвүүлээд байгаа.

 

Мөн Төв банк мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ актив удирдлагын компани байгуулах ажлыг төлөвлөж батлуулжээ. Эдгээр арга хэмжээг авснаар банкны системийн чанаргүй зээлийн хувийг 2021 он гэхэд 4-5, 2023 он гэхэд 2-3 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлээд байгаа.

 

Хэрэв дээрх арга хэмжээнүүдийг авч чадахгүй бол арилжааны банкуудын үйл ажиллагаа доголдож, өнөөдрийн эдийн засгийн өсөлтөө хазаарлаж эхлэхээр байгаа юм. Чанаргүй зээл өссөнөөр банк зээл олголтоо хумьж, зээлийн барьцаа хөрөнгөнд хэт өндөр шаардлага тавьж, эрсдэл өндөртэй салбарт нэмэлт санхүүжилт олгохоос зайлсхийдэг байна. Монголын банкны салбарт энэ хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2010 оны эцэст зээл банкны активын 66 хувийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн оны эцэст 47 хувьд хүрч, 19 хувиар буурсан дүнтэй байна. Энэ жишгээс авч үзвэл, чанаргүй зээлийн өсөлт цаашид бизнесийг тэтгэдэг зээл олголтоо бууруулан, эдийн засгийн хүндрэлд хүргэх төлөвтэй болжээ.

 

Үүнээс сэргийлэхийн тулд эхний ээлжид бизнесийн зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, зээл олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Өнгөрсөн онд үүсээд буй эдийн засгийн өсөлт, идэвхжлийг дагаад бизнесийн зээл, иргэдийн хэрэглээний зээл нэмэгдэж байна. Манай эдийн засгийн бүтэц зөвхөн уул уурхайн салбарын гадаад эрэлтээс өндөр хамааралтай эмзэг эдийн засаг.

 

Манай судлаачдын ажиглалтаар гадаад орчны тодорхой бус байдал цаашид улам нэмэгдэж болзошгүй. Хэрвээ экспортын орлого, улмаар эдийн засагт орох орлого буурвал зээлийн эргэн төлөлт буурч, санхүүгийн сектор хүнд байдал орно. Өрхийн бодит орлого буурвал иргэдийн төлбөрийн чадвар суларч дагаад зээлийн чанар муудан, нийт хэрэглээ хумигдаж эдийн засгийн уналт үүсэх эрсдэлтэй” хэмээн ярьсан байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм8 цаг өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр8 цаг өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад1 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд1 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм1 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм1 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр1 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр1 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр2 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр2 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим