Connect with us

Нийгэм

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Нийтэлсэн

-

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийг үүсгэн байгуулах, биржийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж

2.1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зохион байгуулж, арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулна.

3.2.Үнэт цаас, гадаад валютын арилжаа зэрэг биржийн бусад төрлийн харилцааг тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан бусад хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“биржийн арилжаа” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах, түүнтэй хол­боотой гэрээ, хэлцэл байгуулах үйл ажиллагааны цогц арга хэмжээг;

4.1.2.“биржийн арилжаанд оролцогч” гэж биржийн арилжааны зуучлагч, биржийн арилжаанд биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах этгээдийг;

4.1.3.“биржийн арилжааны зуучлагч /брокер/” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан биржид гишүүнчлэлтэй, биржийн арилжаанд оролцох суудлын эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.4.“биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа” гэж биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг бусдын нэрийн өмнөөс худалдах, худалдан авах үйл ажиллагааг;

4.1.5.“биржийн дэнчин” гэж худалдан авагчаас биржийн арилжааны үүргийн гүй­цэт­гэ­лийн батал­гаа болгон брокерын санал болгосон арилжааны банкан дахь дансанд урьдчилан байршуулсан мөнгөн хөрөнгийг;

4.1.6.“биржийн зах зээлийн оролцогч” гэж биржийн арил­жаанд оролцогч, шинжил­гээ­ний лаборатори, тээвэр зуучийн байгууллага зэрэг биржийн арилжаанд шууд болон шууд бусаар оролцох аливаа этгээдийг;

4.1.7.“биржээр арилжаалах бүтээгдэхүүн” гэж биржийн арилжааны нөхцөл, шаардлагыг хангасан уул уурхайн бүтээгдэхүүнийг;

4.1.8.“бүтээгдэхүүн арилжих гэрээний төрөл” гэж спот гэрээ, фьючерсийн гэрээ болон опцион гэрээг;

4.1.9.“опцион гэрээ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;

4.1.10.“спот гэрээ” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд арилжих                       гэрээг;

4.1.11.“суудлын эрх” гэж биржийн арилжаанд тогтмол оролцох эрхийг;

4.1.12.“уул уурхайн бүтээгдэхүүн” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ангилагдах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнийг;

4.1.13.“уул уурхайн бүтээгдэхүүний бирж” /цаашид “бирж” гэх/ гэж уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, хараат бус, өрсөлдөөний үндсэн дээр зохион байгуулж, арилжааны гэрээ, хэлцлийг зуучлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий энэ хуулийн 5.1-д заасан хуулийн этгээдийг;

4.1.14.“фьючерсийн гэрээ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.11-т заасныг;

4.1.15. ”уул уурхайн бүтээгдэхүүний зохи­цуу­лалт­тай зах зээл” гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих зохицуулалттай үйл ажиллагааг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОРИЛГО 

5 дугаар зүйл.Бирж байгуулах, биржид тавигдах шаардлага

5.1.Бирж нь төрийн өмчит компани хэлбэртэй байх бөгөөд биржийг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана.

5.2.Биржийн бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална. Дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:

5.2.1.биржийн дотоод хяналт, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албаны эрх, үүрэг;

5.2.2.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн эрх, үүрэг.

5.3.Бирж нь үйл ажиллагаандаа компанийн сайн засаглалын зарчмыг мөрдөж, дараах техникийн болон дэд бүтцийн шаардлагыг хангасан байна:

5.3.1.арилжаа явуулах зориулалтын байр, төлбөр тооцоо хийх програм хангамж, тоног төхөөрөмж бүхий уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн болон арилжааны нэгдсэн мэдээллийн сантай байх;

5.3.2.арилжаанд оролцогч нь биржийн арилжаа, төлбөр тооцооны сүлжээнд холбогдсон цахим сүлжээ, программ хангамж зэрэг техникийн шаардлага хангасан байх;

5.3.3.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан агуулах, терминал, тээвэр ложистикийн төв, даатгалын тогтолцоо, шинжилгээний лабораторитой байх.

5.4.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, код, чанар стандарт, сорьцын жагсаалтыг Засгийн газар батална.

5.5.“Уул уурхайн бүтээгдэхүүний бирж” гэсэн тэмдэглэгээг зөвхөн энэ хуулийн дагуу байгуулагдсан бирж оноосон нэрэндээ хэрэглэх ба бусад этгээдийн оноосон нэрэнд хэрэглэхийг хориглоно.

5.6.Бирж нь уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах саналыг нийтэд мэдээлж, арилжааг зохион байгуулах болон түүнтэй шууд холбоотой үйлчилгээнээс өөр үйл ажиллагаа эрхлэхгүй.

5.8.Биржийн үйл ажиллагаанд ашиглагдах энэ хуулийн 5.3.3-т заасан агуулах, терминал, тээвэр ложистикийн төв, шинжилгээний лабораторийг бирж нь бүртгэж, итгэмжлэл олгосноор үйл ажиллагаандаа ашиглана.

6 дугаар зүйл.Биржийн удирдлага 

6.1.Биржийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.

6.2.Биржийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, биржид хувь нийлүүлсэн бусад этгээд байна.

7 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл

7.1.Биржийн төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.

7.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.

7.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно.

7.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийг тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

7.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна:

7.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

7.5.2.уул уурхай, хууль, үнэт цаас, худалдаа, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

7.5.3.ял шийтгэлгүй байх;

7.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

7.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

7.5.6.үнэт цаасны зах зээлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

7.5.7.зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

7.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

7.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 7.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна.

7.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;

7.6.2.уул уурхайн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

7.6.3.уул уурхайн компанийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.

8 дугаар зүйл.Биржийн гүйцэтгэх удирдлага

8.1.Гүйцэтгэх удирдлага нь биржийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

8.2.Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.

8.3.Гүйцэтгэх захирал, газрын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.

8.4.Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:

8.4.1.үнэт цаасны арилжаа, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, санхүүгийн салбарт удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

8.4.2.ял шийтгэлгүй, ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

8.4.3.төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон бусад шаардлага.

8.5.Гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах эрхийг хэрэгжүүлнэ:

8.5.1.хуульд төлөөлөн удирдах зөвлөл батлахаар зааснаас бусад Биржийн дотоод дүрэм, журам, заавар, аргачлал болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах;

8.5.2.биржийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах;

8.5.3.Биржийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажил­лагааг зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах;

8.5.4.шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх;

8.5.5.төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд биржийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах;

8.5.6.хүний нөөцийн бодлого, цалингийн сүлжээ батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, түүнд олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах;

8.5.7.биржийн нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаалах, санхүүжилтийг түр зогсоох.

8.6.Гүйцэтгэх удирдлага дараах үүрэг хүлээнэ:

8.6.1.Биржийн үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

8.6.2.санхүүгийн сахилга батыг сахиулах, Биржийн хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8.6.3.биржийн дотоод нэгжүүд болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн үйл ажиллагааны уялдааг хангах;

8.6.4.биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг хийх, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;

8.6.5.биржийн арилжааны болон дотоод хяналт, шалгалтын тогтолцоо бүрдүүлэх;

8.6.6.биржийн өмнө хүлээсэн бусад этгээдийн үүргийг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8.6.7.үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах;

8.6.8.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулахад удирдлагаар хангах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8.6.9.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зэх зээлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;

8.6.10.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны талаарх мэдээлэл, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах;

8.6.11.биржийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

8.6.12.хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцохгүй байх;

8.6.13.төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа улирал бүр тайлагнах;

8.6.14.хууль зааснаас бусад тохиолдолд өөр байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй байх;

8.6.15.энэ хуульд заасан биржийн мэдээллийг нийтэд тайлагнах явцад хяналт тавих.

8.7.Биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх удирдлага нар нь биржийн эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан байх.

9 дүгээр зүйл.Биржийн зорилго, зорилт 

9.1.Биржийн зорилго нь уул уурхайн бүтээгдэхүүний арил­жааг нээлттэй, ил тод зохион байгуулж, бодит ханш тогтоох, арилжаалагдаж буй бүтээгдэхүүний бир­жийн үнэ ханшийн тухай, арилжааны тухай мэдээллийг арил­жаанд оролцогчид болон олон нийтэд үнэн зөв, түр­гэн шуур­хай хүргэх, биржийн стандартын шаардлага хан­га­сан бүтээгдэхүүнийг худалдан авагчдад хүргэх, арил­жаа­ны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөрийн үүргийг тодор­хой­лон бүртгэх, төлбөрийг найдвартай гүйцэтгэх тог­тол­цоо бүрдүүлэх замаар Монгол Улсын уул уурхайн бүтээг­дэ­хүүний зах зээлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.

9.2.Бирж нь зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

9.2.1.уул уурхайн бүтээгдэхүүний зохицуулалттай зах зээлийг бий болгон хөгжүүлэх;

9.2.2.уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдагч, ху­дал­дан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бүрдүүлэх;

9.2.3.уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжих гэрээ, хэлцэл болон үнийн ил тод, бодитой байдлыг хангахуйц бүртгэл, арилжаа, төлбөр тооцооны мэдээллийн систем бүрдүүлж хөгжүүлэх;

9.2.4.биржийн арилжааны үр дүнд үүссэн төлбөрийн үүргийг тодорхойлж, бүртгэх, үүргийн гүйцэтгэлийг найдвартай хангах тогтолцоо бүрдүүлэх;

9.2.5.биржийн зах зээлд гадаад, дотоодын худалдан авагчийг татан оролцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

10 дугаар зүйл. Биржийн чиг үүрэг

10.1.Бирж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.1.1.биржийн арилжааг зохион байгуулах;

10.1.2.биржийн арилжааны гэрээ, хэлцлийг бүртгэх;

10.1.3.биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, тоо хэмжээ, чанарын хяналтыг зохион байгуулах;

10.1.4.биржээр арилжаалах бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлах, мэдээлэх;

10.1.5.олон улсын зах зээлийн үнэд нийцсэн нээлттэй, ил тод, арилжааны зарчимд тулгуурлан тогтсон бүтээгдэхүүний үнийг зарлах;

10.1.6.биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй хүчин зүйл, хэтийн төлөвийг судлах;

10.1.7.биржийн арилжаанд оролцогчийг шаардсан мэдээллээр хангах;

10.1.8.биржийн арилжаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалах, арилжааны явцад хийгдсэн гэрээ, хэлцэлтэй холбогдох маргааныг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлэх;

10.1.9.биржийн гишүүнд суудлын эрх, гишүүн бус оролцогчид арилжаанд оролцох эрх олгох;

10.1.10.биржийн арилжаанд оролцогчийг сургалт, мэдээллээр хангах;

10.1.11.биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, чанар, тоо хэмжээг хянан баталгаажуулж, магадлагаа гаргах;

10.1.12.биржийн арилжааны явцад зохиомлоор үнэд нөлөөлөх, үгсэн хуйвалдах оролдлого, зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийж байгаа эсэхэд хяналт тавих, таслан зогсоох;

10.1.13.биржээр арилжаалах бүтээгдэхүүний агуу­лах, терминал, шинжилгээний лабораторид итгэмж­лэл олгох, цуцлах асуудлыг төрийн хол­бог­дох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

10.1.14.биржийн арилжааны үр дүнд худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулах дэнчингийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;

10.1.15.биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу ангилж тухайн бүтээгдэхүүний биет хэмжээ, үнийн мэдээллийг биржийн арилжаанд оролцогч тус бүрээр гарган, сар бүр Татварын ерөнхий газарт хүргүүлэх

10.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооны  зөвшөөрлөөр биржийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой дараах харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлнэ:

10.2.1.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг коджуулах, гарал үүсэл, чанарыг баталгаажуулах;

10.2.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, чанарын хяналтыг зохион байгуулах;

10.2.3.биржийн арилжааны гэрээний стандарт тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих;

10.2.4.биржийн арилжааг зохион байгуулах;

10.2.5.биржийн арилжааны ханш тогтолтод хяналт тавих;

10.2.6.биржийн арилжааны үр дүнд үүссэн тооцоог тодорхойлох, төлбөрийг гүйцэтгэх, дэнчингийн хэмжээг тогтоох, байршуулах, нөхөн бүрдүүлэх;

10.2.7.биржийн арилжааны хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

10.2.8.биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам;

10.2.9.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, терминал, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох журам.

10.2.10.харилцагчийн даалгаврыг хүлээж авах, биелүүлэх зэрэг харилцааг зохицуулсан журам;

10.2.11.арилжааны гэрээг бүртгэх журам.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БИРЖИЙН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

11 дүгээр зүйл.Биржээр арилжаалах бүтээгдэхүүн

11.1.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал код, чанар стандарт, сорьцын жагсаалтыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална.

11.2.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 11.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина.

12 дугаар зүйл.Биржийн арилжааг зохион байгуулах

12.1.Биржийн арилжааг арилжааны журамд заасны дагуу зохион байгуулна.

12.2.Бирж арилжааг удирдан явуулах бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.2.1.биржийн арилжааны бэлтгэл хангагдсан эсэхийг хянаж, арилжааг эхлүүлэх;

12.2.2.биржийн арилжааны явцад шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед арилжааг түр зогсоох, арилжааг хаах;

12.2.3.биржийн арилжааны журмыг мөрдүүлэх.

12.3.Биржээр бүтээгдэхүүнийг арилжаалахад дараах төрлийн арилжааны гэрээг байгуулна:

12.3.1.спот гэрээ;

12.3.2.фьючерсийн гэрээ;

12.3.3.опцион гэрээ;

12.4.Биржийн арилжаа амжилттай хийгдсэнээр гэрээг байгуулсан гэж үзнэ.

13 дугаар зүйл.Арилжааны гэрээг бүртгэх, хэрэгжилтийг хангах

13.1.Бирж арилжааны журмын дагуу арилжааны явцад хийгдсэн гэрээг тухай бүр бүртгэнэ.

13.2.Арилжааны гэрээний үүрэг хариуцлагыг брокер болон өөрийн нэрийн өмнөөс арилжаанд оролцсон этгээд хариуцна.

13.3.Арилжааны гэрээний үндэслэл болсон захиалга болон холбогдох бусад үндсэн баримтыг арилжааны гэрээ байгуулсан этгээд зохих журмын дагуу хадгалах үүрэгтэй.

13.4.Арилжаа хийгдэж гэрээ байгуулагдсанаар, гэрээний төлбөрийг гүйцэтгэнэ.

14 дүгээр зүйл.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт 

14.1.Биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр биржид арилжаалахаар бүртгүүлсэн, арилжаалсан бүтээгдэхүүний чанарын хяналтыг бирж зохион байгуулна.

14.2.Бирж нь биржээр арилжаалах бүтээгдэхүүний биет хэмжээ, чанар стандартад хяналт тавих зорилгоор уг бүтээгдэхүүнийг хүлээн авахад байлцах эрхтэй.

14.3.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандарт нь худалдан авагчаас шаардсан чанар, стандартад нийцэж буй эсэхэд бирж хяналт тавина.

15 дугаар зүйл.Биржийн арилжааны үнэ, түүнийг мэдээлэх

15.1.Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана.

15.2.Биржийн арилжааны үнэ нь олон улсын зах зээлийн үнэд нийцсэн, тэгш, шударга, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд үндэслэнэ.

15.3.Биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно.

15.4.Хүчингүй болсон, хүчин төгөлдөр бусад тооцсон болон биржийн бус зах зээлд хийгдсэн хэлцлийн үнийг биржийн арилжааны үнэ гэж үзэхгүй.

15.5.Арилжаанд оролцогчид дараах үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдсон бол бирж арилжааг зогсооно:

15.5.1.биржид тухайн үед тогтсон үнийн дээд, доод хязгаараас давсан ханшаар нэг төрлийн, ижил хэмжээний бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар нэг зэрэг захиалга өгсөн эсхүл аливаа хэлбэрээр тохиролцоо хийсэн;

15.5.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн талаар болон биржийн арилжааны зах зээлд оролцогчийн талаар худал мэдээлэл тараасан;

15.5.3.биржийн арилжаагаар эзэмшигч нь бодитой өөрчлөгдөөгүй хуурамч хэлцэл хийсэн;

15.5.4.биржийн хянан шалгагч, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчаас биржийн арилжааны журмыг зөрчиж зах зээлийг урвуулан ашигласан гэх нөхцөл байдлыг тогтоосон.

16 дугаар зүйл.Төлбөр тооцоо

16.1.Биржийн арилжааны явцад хийгдсэн хэлцэл, биржтэй байгуулсан гэрээг үндэслэн төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

16.2.Төлбөр тооцоог хийхэд баримтлах журмыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.16.3.Төлбөр тооцоог дотоодын арилжааны банк, үнэт цаасны төлбөр тооцооны байгууллагаар дамжуулан гүйцэтгэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ

17 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

17.1.Биржийн талаар төрөөс баримтлах бодлогыг Улсын Их Хурал тодорхойлно.

18 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

18.1.Засгийн газар нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл, экспорт, импортын талаарх төрийн бодлогыг тодорхойлно.

19 дүгээр зүйл.Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх 

19.1.Биржийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотойгоор уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл, экспорт, импортын талаарх төрийн бодлогын хүрээнд биржийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах;

19.1.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, код, чанар стандартын сорьцын саналыг боловсруулах;

19.1.3.биржийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох этгээдээс авах;

19.1.4.биржийн үйл ажиллагааг зохицуулах асуудлаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах, түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

19.1.5.Засгийн газраас үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн тусгаар байдалд чухал нөлөөлөлтэй гэж тогтоосон биржээр арилжаалах зарим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох журмыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах.

20 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх

20.1.Биржийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх) байна.

20.2.Хороо нь биржийн үйл ажиллагаатай холбогдуулан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.2.1.энэ хуулийн 19.1.1, 19.1.4-т заасан эрх;

20.2.2.биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоох;

20.2.3.уул уурхайн бүтээгдэхүүний зохицуулалттай зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах журмыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан батлах;

20.2.4.биржийн гишүүнд тусгай зөвшөөрөл, гишүүн бус оролцогчид эрх олгох, түдгэлзүүлэх, цуцлах, тусгай зөвшөөрөл, эрхийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих журам батлах;

20.2.5.биржид тавигдах шаардлагад хяналт тавих;

20.2.6.биржийн арилжаа хийгдэж төлбөр, тооцоо хийх журмыг батлах.

20.3.Хороо нь уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам батлах.

20.4.Бирж, биржийн арилжаанд оролцогч нь Хорооноос гаргасан шийдвэр, хянан шалгагчийн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ

БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ

21 дүгээр зүйл.Биржийн арилжаанд оролцогч

21.1.Биржийн арилжаанд оролцогчийг дараах байдлаар тодорхойлно:

21.1.1.гишүүн оролцогч буюу биржээс тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж, арилжаанд оролцох тусгай зөвшөөрөл авсан суудлын эрхтэй брокер;

21.1.2.гишүүн бус оролцогч буюу биржийн арилжаанд зөвхөн өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр суудлын эрхгүй оролцох этгээд;

21.1.3.биржийн арилжаанд брокероор дамжуулан оролцох уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах этгээд;

21.2.Гишүүн бус оролцогч нь бусдын нэрийн өмнөөс биржийн арилжаанд оролцох эрхгүй.

21.3.Гишүүн бус оролцогч нь Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газартай гадаад улсын хуулийн этгээд байж болно.

21.4.Гишүүн оролцогч нь Хорооноос биржийн арилжаанд оролцох эрхийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр авсан брокерын үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байна.

21.5.Брокер нь биржийн гишүүнээр элсэж суудлын эрх авсан Монгол Улсын хуулийн этгээд байна.

21.6.Брокер нь энэ хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна доор дурдсан эрхтэй:

21.6.1.харилцагчийн захиалга, түүний биелэлтийг зохих журмын дагуу баталгаажуулах;

21.6.2.холбогдох журмын дагуу харилцагчийн захиалгыг биржид бүртгүүлэх;

21.6.3.харилцагчаа төлөөлөн биржийн арилжаанд оролцож, хэлцэл хийх;

21.6.4.биржийн арилжаанд оролцох журам, биржийн бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, биржийн зах зээлд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар харилцагчид мэдээлэл өгч, баталгаа гаргуулах;

21.6.5.биржийн үйлчилгээний хураамжийг хугацаанд нь төлүүлэх;

21.6.6.биржийн арилжааны хэлцэл, түүний гүйцэтгэлтэй холбоотой бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэх, хадгалах, биржийн болон хянан шалгах эрх бүхий этгээдийн шийдвэрээр танилцуулах;

21.6.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.

22 дугаар зүйл.Биржийн арилжаанд оролцогчийн нийтлэг эрх, үүрэг 

22.1.Биржийн арилжаанд оролцогч нь дараах нийтлэг эрх, үүрэгтэй:

22.1.1.биржээс баталсан дүрэм, журмыг дагаж мөрдөх;

22.1.2.биржийн арилжаанд шударгаар оролцох;

22.1.3.биржээр арилжаалах бүтээгдэхүүний захиалгаа бүртгүүлэх;

22.1.4.биржийн итгэмжлэгдсэн лабораториос хүлээн авсан биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандарт, сорьц, тоо хэмжээг үнэн зөв мэдээлэх, бүртгүүлэх;

22.1.5.буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах;

22.1.6.биржийн шаардлагаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээлэл өгөх;

22.1.7.биржийн арилжаа, үнийн талаар мэдээлэл авах;

22.1.8.биржээс тогтоосон дэнчингийн шаардлагыг хангаж, арилжаа биелж, хэлцэл хийгдмэгц хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх;

22.1.9.биржийн үйлчилгээний хураамжийг хугацаанд нь төлөх;

22.1.10.бирж дээр хийсэн гэрээ, хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, энэ тухай мэдээллээр эрх бүхий этгээдийг хангах;

22.1.11.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

23 дугаар зүйл.Биржийн арилжаанд оролцогчид хориглох зүйл 

23.1.Биржийн арилжаанд оролцогч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

23.1.1.арилжаанд оролцогч бусад этгээдийн нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах, бусдыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх;

23.1.2.үгсэн хуйвалдах, харилцан тохиролцох замаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг зохиомлоор тогтоох, зах зээлийг урвуулан ашиглах зорилготой аливаа үйлдэл хийх;

23.1.3.хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

24 дүгээр зүйл.Бирж, түүний ажилтанд хориглох зүйл 

24.1.Бирж нь өөрийн нэрийн өмнөөс болон бусад оролцогчийн нэрийн өм­нөөс биржийн арил­жаанд оролцохыг хориглоно.

24.2.Биржийн ажилтан дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

24.2.1.биржийн арилжаанд оролцох;

24.2.2.биржийн арилжааны брокерийн компани байгуулах;

24.2.3.биржийн арилжаанд оролцогчийн арилжааны нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад тараах, задруулах;

24.2.4.биржийн арилжааны брокертай үгсэн хуйвалдаж биржийн арилжааг хууль бусаар явуулах;

24.2.5.биржийн арилжааны үнэ ханшид нөлөөлж болох мэдээллийг орхигдуулах, нуун дарагдуулах, зохих журмын дагуу мэдээлэл өгөхөөс татгалзах;

24.2.6.ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас урамшуулал, мөнгөн шагнал, шан харамж авах.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

25 дугаар зүйл.Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт

25.1.Биржийн үйл ажиллагаа болон арилжааны явцад тавих хяналт нь зохицуулах байгууллагын хяналт, дотоод хяналт болон хөндлөнгийн санхүүгийн хяналт гэсэн хэлбэртэй байна.

25.2.Биржийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх нь биржийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон дотоод аудитын алба энэхүү хяналтын тогтолцоог бүрдүүлэх, боловсронгуй болгоход гүйцэтгэх удирдлагад болон төлөөлөн удирдах зөвлөлд дэмжлэг үзүүлнэ.

25.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооноос сонгосон хараат бус аудитын байгууллага биржийн жилийн санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн хамт биржийн цахим хуудсаар дамжуулан ажлын 10 хоногийн хугацаанд нийтэд мэдээлнэ.

25.4.Бирж, түүний гишүүн биржийн тухай хууль тогтоомж, нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос байнгын хяналт тавьж ажиллана.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

26 дугаар зүйл.Биржийн үйл ажиллагаатай холбогдсон маргааныг шийдвэрлэх

26.1.Бирж нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд биржийн арилжаанд оролцогч хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөл (цаашид “маргаан таслах зөвлөл” гэх)-тэй байх бөгөөд маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.

26.2.Биржийн арилжаанд оролцогч нь биржийн арилжаатай холбоотой гомдлоо арилжаа хийгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд гаргана.

26.3.Маргаан таслах зөвлөл нь маргааныг хүлээн авч хуанлийн 30 хоногийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

26.3.1.гомдлын шаардлагыг хангах;

26.3.2.гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгох;

26.3.3.гомдлын хүрээнд арилжааны шийдвэрт өөрчлөлт оруулах.

26.4.Биржийн арилжаанд оролцогч нь маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

27 дугаар зүйл.Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх

27.1.Арбитрын хэлэлцээртэй бол зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчийн хооронд гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасны дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 26.2 хамаарахгүй.

28 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

28.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

29.1.Энэ хуулийг 20… оны … дүгээр сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.

Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.

Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Эх сурвалж: ЦЕГ

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

 

 


Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм28 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад33 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент35 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим