Нийгэм
Хөгжлийн банкны хөгийн түүхийг УИХ шүүн хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр /2022.03.29/ Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, түүнд хийсэн хяналт шалгалтын талаарх ерөнхий хяналтын сонсгол хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт УИХ-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын тайланг танилцуулсан юм.
Тэрбээр “Хөгжлийн банканд нийтдээ 10 гаруй удаа хяналт шалгалт хийгдэж байсан ч зөрчил дутагдал арилахгүй хэвээр байна. Гэрээний дагуу эргэж төлөгдөх ёстой зээл нь 707.8 тэрбум төгрөг. УИХ-ын Ажлын хэсгээс явуулсан шалгалтын үр дүнд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс 2012-2016 онд санхүүжилт авсан зөрчилтэй зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгсөн. Нийт 959.2 тэрбум төгрөгийн 29 чанаргүй зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд дараах аж ахуйн нэгжүүдийг дурдлаа.
-ТОСК
-QSC
-Инсада Инстерн
-Ган хүдэр орд
-Дэд бүтэц инженеринг
-Мон Лаа
-Эрд хул
Үүнээс гадна өнөөдр муу хэлүүлж нийгмийн адаг шаар болсон хэмээн хэлүүлдэг сэтгүүлчдэд Хөгжлийн банк жил бүр 720 саяас 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл хХэвлэл мэдээллээр өөрийнхөө үйл ажиллагааг сурталчилахад зарцуулжээ гэсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт гаргасан байна. Тэгвэл энд нэг үг дайя. Хэрэв ийм их хэмжээний мөнгө хэвлэл мэдээллийн салбарт орсон бол цалин бага, царай муутай муусайн худалдагдсан сэтгүүлчид гэж хэлүүлэхгүй хэмжээний хөрөнгө оруулалт байлаа. Харамсалтай энэ мөнгө сэтгүүл зүйн салбарт орж ирээгүй гэдэг нь тодорхой. Хэн ийм тайлан тооцоо хийснийг АТГ шалгаад үзэх хэрэгтэй байх. Үүнэас гадна Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Улаанбаатар хотын А бүсэд МУИС-ийн байрыг 14 тэрбум төгрөгөөр баригдсаныг дүгнэвэл зардал хэтэрсэн гэж үзсэн аж.
УИХ-аас зохион байгуулсан Хөгжлийн банкны хяналтын сонсголын үеэр тус банк нь арилжааны банк санхүүжүүлэх боломжтой төсөлд зээл олгосныг зогсоож, томоохон төслүүдийг санхүүжүүлэх чиглэл өглөө. Өөрөөр хэлбэл, 20 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлийн хүсэлтийг шийдвэрлэх чиглэл өгсөн юм. Үүнээс гадна ТУЗ-д өөрчлөлт оруулах, түүний хараат бус дөрвөн гишүүнийг олон нийтээс нээлттэй сонгон шалгаруулж томилох чиглэл өгөв.
Хөгжлийн банктай холбоотой нийт гурван их наяд 206.5 тэрбум төгрөгийг нийт 74 зээлд олгосон байна. Үүний нэг их наяд 747.3 тэрбум төгрөгийн зээл авсан 46 аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэсэн. Үүнээс 38 зээл буюу нэг их наяд 177.4 тэрбум төгрөгийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээрээс анхан шатанд 10, магадлах шатанд 1, хяналтын шатанд 6, шийдвэр гүйцэтгэл дээр дөрвөн аж ахуйн нэгжийн зээлийн маргаан явж буй юм байна. Мөн АТГ-т 10, Эрүүгийн цагдаагийн газарт 3, Дүүргийн цагдаагийн газар 2 зээлийг шилжүүлжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагууд мөн зээлийн эргэн төлөлт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Н.Мандуул : Хөгжлийн банкны 986 тэрбум төгрөгийн зээлийг шүүхэд өгч төлүүлэх арга хэмжээ авна
/ Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал /
-Хөгжлийн банкны зээлийн асуудал яригдаж эхэлснээс хойш нийтдээ 136.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Хөгжлийн банкны зээл гарсан түүхийг харвал 2012 онд Ким Жан Жин захирлын үед 304 тэрбум, 2014-2015 он буюу Н.Мөнхбат захирлын үед 931 тэрбум, 2017-2018 онд Г.Батбаяр захирлын үед 536 тэрбум, Г.Амартүвшин захирлын үед 220 тэрбумын зээл тус тус гарсан. Эндээс хамгийн их чанаргүй зээл нь Н.Мөнхбат захирлын үед гарсан “Кью Эс Си”, “Хөтөл” ХХК-ийн 496.5 тэрбумын зээл бөгөөд ШШГЕГ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр төлүүлэх шийдвэр гаргасан. Мөн төрийн өмчит компаниудын авсан 762.6 тэрбумын зээлийг Засгийн газарт шилжүүлэх, бусад буюу 986 тэрбумыг шүүх хуулийн байгууллагатай хамтран төлүүлэх арга хэмжээ авна гэв.
Энд бичээд байвал Хөгжлийн банк тойрсон олон олон хөгжилтэй дүрийг УИХ-ын гишүүд бүтээсэн. Тэр бүгдийг тоочоод бичээд байвал манай сонины зай талбай хүрэлцэхгүй нь ойлгомжтой . Ямар ч байсан Хөгжлийн банкны хөгийн түүхийн зах зух нь энэ. Өөрөөр хэлбэл өөрсдөө тус банкнаас зээл аваад түүнийгээ шалгана, мөр зэрэгцэн “тулалдаж” буй нөхдөө илчилж далан булчирхайг нь тоочно гэдэгт итгэл нэгэнт төрөхгүй. Гэхдээ яахав бага ч гэсэн дэвшил гарлаа. Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн төлөө урагшаа. Муу, сайн бүхнээ даван туулж цаашид шударга зарчмаар, хуулийн хүрээнд ажиллах болтугай л гэж хэлье дээ.
Монголын их зохиолч Ч.Лодойдамба гуайн Тунгалаг тамир романы гол дүрийн эзэн өнөөгийн зах зээлийн эдийн засагчийн ухаан жагссан Итгэлт баян “ Манай хошууны булхайг уудлаад уудлаад барахгүй дээ. Энэ дэмий яриаг яахав” гэдэг дээ… Энэ үгээр өндөрлөе. Цаашид мэдээлэл үргэлжлэх буй заа…

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм28 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент35 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад33 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна