Connect with us

Нийгэм

Г.Ганзориг: Юуны түрүүнд үндсэн дэд бүтцээ сайжруулмаар  байна

Нийтэлсэн

-

М.ДаваадуламАлтанбулаг чөлөөт бүсийн  тулгамдаж буй асуудлаар тус бүсийн захирагч Г.Ганзориг болон санхүү хэлтсийн дарга Р.Өлзийбаатар нартай   ярилцлаа.

-Алтанбулагийн чөлөөт бүсийн талаар яривал?

-Алтанбулагийн чөлөөт бүс нь 500 га талбайг хамран үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндсэн зорилго нь худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлалын зориулалттай. Энэ жилийн хувьд БНСУ-ын Сангийн яамны дэмжлэгтэйгээр “Котро” олон улсын байгууллагаас Алтанбулаг чөлөөт бүст Ази-Европыг холбосон тээвэр логистикийн хамгийн том бүсийг байгуулахаар 60 га талбайд ТЭЗҮ-ийг хийж байгаа. Энэ нь чөлөөт бүсийн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулах болно.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлт гэж бий, түүнийг ямар утгаар хэрэгжээсэй гэж үзэж байгаа вэ?

– Боомт болон чөлөөт бүс сэргэхэд төр, засгийн зүгээс үндсэн хатуу дэд бүтэц буюу цахилгаан, дулаан, эрчим хүч, ариутгах татуурга зэргийг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Гадна, дотны хөрөнгө оруулагчид ирээд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт  хийе гэхэд үндсэн дэд бүтцийн асуудал хөндөндөж байна. Үүнийгээ шийдэж байж дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэхээс өөр арга алга байна л даа.

-Та ажлаа аваад удаагүй байна. Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажил тань юу вэ?

– Чөлөөт бүсийн хувьд “Duty free” буюу дэлгүүрийн байдлаар ажиллаад байна гэсэн хэл ам их гарч байгаа, энэ байдлыг өргөжүүлэхийн тулд зөвхөн хүнсний чигэлэлээр биш барилгын худалдаа,   ХАА-н тоног төхөөрөмж зэргийг мөн борлуулах хэрэгтэй. Түүнчлэн зөвхөн импортолж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах биш,  харин яаж бараа бүтээгдэхүүнээ экспортлох вэ гэдэг дээр илүү анхааран ажиллаж байна. Ковид цар тахал бидэнд сайн нөлөө авчирч байна. Жишээ нь жимс, хүнсний ногоо зөвхөн урд хилээс хамааралтай байдаг бол урд хилийн ачаа тээврийн гацалтаас шалтгаалан бид Европоос тухайлбал Узбекстан, Казакстан, Таджикстанаас манай улсын жимс, жимсгэнэ, нарийн ногоог хангаад явах бололцоотой юм байна гэдэг дүр зураг харагдлаа.

 

 Р.Өлзийбаатар: Бараа бүтээгдэхүүнээр зөвхөн дотоодын зах зээлээ хангах биш , энэ барааны урсгалыг ОХУ руу гаргах нь чухал байна.

-Өнөөдрийн Алтанбулаг чөлөөт бүс ямар байна вэ?

-Ер нь урд, хойд хил хаалттай байгаа энэ үед манай чөлөөт бүс ч мөн адил улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрээр хэсэг хугацаанд хаалттай байсан. Харин цар тахлын эрчим суларсан үед үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Алтанбулаг боомтыг түшиглээд ард иргэд хойд хилрүү ихээр зорчиж, ажил, амьжиргаагаа залгуулдаг байсан иргэд маань ялангуяа Европ болон ЕХ-ны улсаас хүнсний бүтээгдэхүүн орж ирснээр эндээс бараа бүтээгдэхүүн авах, үнийн сонголт, аюулгүй хүнс зэргээс үүдэн манайхаар  үйлчлүүлэх нь их байгаа.  Мөн энэ чөлөөт бүсрүү Сэлэнгэ аймгаас гадна Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Улаанбаатараас   иргэд ирж,  ачаалал маш их байсан. Энэ хугацаанд сум, орон нутгийн иргэд ажилтай, орлоготой болж байна. Чөлөөт бүсийг цааш цаашдаа төр, засаг маань анхаарч төсөв мөнгийг нь шийдээд, дорвитой алхам хийгээд явбал Монгол улсын эдийн засагт болон бүс нутагт  хэрэгтэй юм. Үүнийг  ч   ард иргэд, хөрөнгө оруулагчид хил хаалттай хэсэг хугацаанд мэдэрсэн. Бид цаашдаа сум, орон нутаг, боомт, чөлөөт бүс, аймаг бүгд хамтарч ажиллах нь зүйтэй юм гэж бодож байна.

Чөлөөт бүс оргил үедээ хичнээн  хүн хүлээж авч,  нэвтрүүлж байв?

-Ид оргил шинэ жил, цагаан сарын үед өдөртөө 2500-3000 хүн орж ирсэн. Үүнийг хилийн цэрэг, гааль, бусад захирагчийн ажлын алба, хөрөнгө оруулагчид орж ирсэн иргэн болгоныг чөлөөтэй оруулсан. Иргэдийн хувьд нөхцөл бололцоогоороо тодорхой хэмжээгээр хүртээмжтэй, сэтгэл хангалуун, худалдан авалт хийсэн.

-Олон улсын жишигт чөлөөт бүс гэдэг нь манай Алтанбулагийн чөлөөт бүс  шиг байдаггүй юм билээ. Хоёр улсын иргэд нээлттэй зорчдог, хэн хэнийхээ хэрэгцээг хангадаг.  Ийм  нөхцөл байдалд хүргэхийн тулд энд  нэлээд хугацаанд ажилласан хүний хувьд  та юу гэж  боддог вэ?

-Манай чөлөөт бүс ОХУ-тай газар нутгийн хувьд яг хил залгаа оршдог. Бараа бүтээгдэхүүнээр зөвхөн дотоодын зах зээлээ хангах биш , энэ барааны урсгалыг Орос руу гаргаад тэдний иргэд ААН болон хөрөнгө оруулагчид  бие биеийнхээ хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнийг харилцан хангаж ажиллах ёстой. Энэ тал дээр манай улсын төр, засаг  анхаарч цаашид ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын хэмжээнд энэ асуудлаа тавьж бодлогоор хэрэгжүүлэх нь чухал асуудал гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд цахилгаан, дулаан, эрчим хүч, дэд бүтцийн асуудал гээд  бидний зүгээс шалтгаалах, хийх ажлууд их байна. Үүнд бэлэн үү?

-Яг бодитоор ярихад цахилгаан хангамжийн хувьд  ААН, хөрөнгө оруулагчид үйлдвэрлэл  бариад ороод ирэхэд  хүрэлцэхгүй, байхгүй.  Үүнийг нуугаад яахав. Өнөөдрийн байдлаар 27 ААН ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нэмэгдээд  үйл ажиллагаа эрхэлбэл цахилгааны хангамж хүрэлцэхгүй. Яг өнөөдрийн хэмжээнд нөхцөл байдал ч алга. Цэвэр, бохир усны хувьд ерөнхийдөө газар доогуурх барилга байгууламж баригдсан. Хүчин чадал нь 500 га-д тохируулаад хийгдсэн учраас ашиглалтын зардал бусад зүйлүүд гараад ирэхээр,   ажиллуулахад бас хүнд байгаа. Тийм учраас бид энэ ажлаа сум, орон нутагтайгаа хамтарч хийвэл  сумын бохир, дулааны асуудал давхар шийдэгдэх боломжтой. Үүнд улсаас хөрөнгө оруулалт л хийхгүй бол цаашдаа чөлөөт бүсийн нөхцөл байдал хүндрэлтэй л асуудал болно.

-Иргэдийн хувьд Сэлэнгэ аймгийн удирдлагууд ажлаа сайн хийгээгүй болохоор чөлөөт бүс ийм байна гэж ойлгоод байна. Гэтэл энэ бол дан ганц  Сэлэнгэ аймгийн асуудал биш Монгол Улсын хөгжлийн гарц юм гэдэгтэй та санал нийлэх үү?

– Тиймээ нийлэлгүй яах вэ. УИХ-ын 2002 оны 38 дугаар тогтоолд “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт 500 га газарт “Алтанбулаг” чөлөөт бүс байгуулахаар тогтоосон ч Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” чөлөөт бүс нь албан ѐсоор нээгдэж  байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжсэн. Манай улсын хэмжээнд анх Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуурынх гэж байсан. Анхандаа чөлөөт бүсийг ямар зорилготой, ямар утгатай гэдгийг хөрөнгө оруулагчид, ААН-үүд  ойлгохгүй байсан л даа. Одоо бол ойлгоод, үйл ажиллагаа идэвхжсэн. Ер нь чөлөөт бүсийн гол зорилго нь эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалыгхөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх,тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино. Эхний удаад сэндвичин барилга, байгууламж баригдсан байгаа. Цаашдаа бид чөлөөт бүсийн барилга байгууламж нь   загвар стандарт, шаардлагад нийцэх гэдэгт анхаарахгүй бол болохгүй нь.  Мөн түүнчлэн цаашдаа бид нийтийн бие засах газар буюу жорлон, цахилгааны, дулааны асуудлуудаа зоригтой нэг мөр төр, засгаас хөрөнгө гаргаад  шийдэх хэрэгтэй байна. Үүнийгээ шийдчихээд, хөрөнгө оруулагчдаа оруулах, нэмэгдүүлэх  ийм л алхам одоо хэрэгтэй байна. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний урсгалыг бий болгох нь бидний ажлын чухал нэг хэсэг юм.

-XXI зууны Монгол Улс жорлонгийн  асуудал гээд ярих нь бас л эмгэнэлтэй санагдаж байна. Гэхдээ төр анхааралдаа авч дэд бүтцийн асуудлыг шийдээд өгвөл энэ давхар шийдэгдэх байх. Харин дараагийн асуудал бол манай улс “Цахим” улс болж байгаа. Бүх систем цахимд шилжиж байна. Энэ үед хилийн нэвтрүүлэх ажил цахимд шилжиж чадав уу?

-Урсгал ихсэх тусам хүний хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Бид аль болохоор иргэдийг чирэгдүүлэхгүй, удаахгүй, хурдан шуурхай нэвтрүүлэх тал дээр Хилийн цэрэг, гаалийн бүртгэлийн хэлтэстэй ярьж байна. Энэ тал дээр санал нэгтэй байгаа. Орох, гарах гарцын хувьд  шалган нэвтрүүлэх маань боомтын өргөтгөлтэй холбогдоод тэр хэсгээ боомтод өгчихөөд, түүгээрээ ОХУ-руу дамжих, орох, гарах хөдөлгөөн тэнд бий болно. Манайх өнөөдрийн байдлаар эндээ түр гарц гаргасан хэдий ч бид иргэдийг аль болох түргэн шуурхай нэвтрүүлэх тал дээр гааль болон хилийн цэрэгтэй  хамтарч ажиллахад бэлэн байгаа, саналаа ч солилцсон.  Боломжтой талаас нь судлаж үзээд шийдвэрлэхэд ямар ч асуудал байхгүй.  .

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.

Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.

Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Эх сурвалж: ЦЕГ

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

 

 


Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм28 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад33 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент35 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим