Connect with us

Нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхийг дэмжинэ

Нийтэлсэн

-

ШИНЭ СЭРГЭЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт- Бүс нутгийн чуулган” Төрийн ордны их танхимд боллоо.

Чуулганаар олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын оролцооны талаар онцлон хэлэлцэх юм. Мөн Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргаж, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулахаар төлөвлөсөн.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлсэн юм. “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Өнөөдрийн чуулганы гол зорилго бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулахад чиглэж байгааг тэрбээр онцлоод “Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал. Өнөөдөр дэлхийн нийтэд эрүүл мэндийн болон нийгэм, эдийн засгийн томоохон сорилт, бэрхшээлүүд учирч байгаа хэдий ч байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй тэмцэлдээ Та бид агшин зуур ч амсхийх учиргүй юм” гэлээ.

Дараад нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцож үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм гэдгийг тэмдэглээд “Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн.

“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед “Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байна” хэмээв.

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы онцлох бас эхний хэлэлцүүлэг болох ”Олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын үүрэг оролцоо” хэлэлцүүлгээр чуулган үүдээ нээв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж үг хэлсний дараа дээрх хэлэлцүүлэг эхэлсэн юм. Тус хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай чиглүүлэв. Тэрбээр, “Өнөөдрийн онцлох хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үгэнд хэлсэнчлэн, бүс нутгийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчимтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг чиглүүлэхэд оршино. Энэхүү салбар хэлэлцүүлэгт Ногоон санхүүжилтийн чиглэлээр олон улсад тэргүүлж буй олон улсын байгууллагын хүндэт төлөөлөгч оролцож байна” хэмээн танилцууллаа.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хөгжлийн хөтөлбөрийн шадар захирагч Уша Рао-Монари, УАНС-гийн Гүйцэтгэх захирал Янник Глемарик цахим мэндчилгээ ирүүлсэн юм. Мөн тус хэлэлцүүлэгт, БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөлийн дарга Ма Жун, Дэ Нэйче Консерванси, Байгаль хамгаалал хариуцсан захирал Дэвид Бэнкс нар цахимаар, Олон улсын санхүүгийн корпорацын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ханнес Такач, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран биечлэн оролцсон.

 “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д оролцогчдын байр суурийг хүргэе.

 

Л.Оюун-Эрдэнэ: Санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг  дэмжинэ

/Ерөнхий сайд /

-Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгаа.

Энэхүү чуулганаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно.

 

Б.Бат-Эрдэнэ: Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад 6.3 тэрбум ам.доллар шаардлагатай

/ БОАЖ-ын сайд/

-Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулганд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл хэлэлцүүлсэн юм. “Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа энэ үед манай улс олон улсын гэрээ конвенцод нэгдэж, өөрийн зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж буйг  илтгэлдээ онцлов. Тухайлбал, 2015 онд манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдсэн. Тус хэлэлцээрт 192 улс нэгдэн орсон бөгөөд дэлхийн дулаарлыг  1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхыг дэвшүүлсэн хэмээн тодотголоо. Монгол Улс Үндэсний хувь нэмрийн зорилтод, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд суурь нөхцөлтэй харьцуулахад, 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. “Энэ зорилгыг биелүүлэх хүрээнд, эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг 49.4 хувь, барилгын салбарт 4.9 хувь, тээврийн салбарт 6.2 хувь, хөдөө аж ахуйн салбарт 31.3 хувь, аж үйлдвэрийн салбарт 7.6 хувь бууруулах зорилт тавьсан.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улс Уур амьсгалын ногоон сангаас 436 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг батлуулсан байна. Үүнээс 70 сая ам.доллар нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнд чиглэсэн бол 23 сая ам.доллар нь дасан зохицох арга хэмжээнд чиглэгджээ. Харин 342 сая ам.доллар нь сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зориулсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа. Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг зорилгыг хэрэгжүүлэх ажлын 13 хувийг эзэлж байгааг дурдав. Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улсад баталсан хөрөнгө оруулалтын 10 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс долоо нь хэрэгжиж эхлээд байгаа.

 

Ханнес Такач: Шилжилтийн гол тулгуур, хөшүүрэг нь хувийн хэвшил

/Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч/

-Цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд хувийн хэвшил ихээхэн чухал үүрэгтэйг онцолж хэлмээр байна. Байгаль орчин, нийгэмд ээлтэй ногоон санхүүжилтийг өргөжүүлж сайжруулахын тулд юуны өмнө одоо байгаа энгийн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжиж, эдийн засгийн бодлогоо өөрчлөх шаардлага дэлхий нийтэд тулгарч байна.  Олон улсад ч тэр, Европт ч тэр ийм байдалтай байгаа. Энэ шилжилтийн гол тулгуур, хөшүүрэг нь хувийн хэвшил юм. Энэ шилжилтэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо, тэдний хөрөнгө оруулалт шаардагдана. Ногоон эдийн засагт төр, засаг дангаар шилжиж чадахгүй учир хувийн секторын оролцоо, санхүүжилтэд тулгуурлахаас өөр аргагүй. Энэ нь маш том хөшүүрэг болно.

Бид Монголын Хас, ХААН банктай хамтраад энгийн зээлээс гадна ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тусад нь гарган нэвтрүүлж байна. Ногоон зээл нь энгийн бусад зээлээс хүү бага зэргээр ялгаатай байгаа. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, ногоон, эко нийгэмд шилжихэд чиглэсэн, зорилтот бүлэгт, тодорхой шаардлагыг тавьж, хангасан иргэд, байгууллага, ААН-үүдэд өгч байгаа. Гэхдээ энэ нь том том компаниудад гэхээсээ илүү өрхийн хэрэглээнд чиглэж байгаа. Учир нь өрхийн хэрэглээнд нүүрснээс татгалзах байдлаар ая тухтай амьдрах өөр нөхцөл байдлын шийдлийг түлхүү ашиглаж буй хэрэглээнд зориулж байгаа. Тодруулж хэлбэл, ногоон санхүүжилтийн үзэл баримтлалд илүү дөт тийм хэрэглээнд тулгуурлан, санхүүжилтийг төрөлжүүлж байна. Жишээ нь, айл өрх халаалтын тоног төхөөрөмж, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг төхөөрөмж худалдан авах, гэр орноо илүү сайн дулаалах, нүүрснээс татгалзах зэргээр байгаль орчин, нийгэмд ээлтэй, эко орчинд шилжихэд тус дэм болох юм. Ийм хэрэглээ, ашиглалтыг санхүүжүүлж буйдаа бид сэтгэл хангуулан байдаг. Цаашид санхүүжүүлээд явна. Энэ бол бидний оруулж буй хувь нэмрийн нэг юм.

 

Руфат Алимарданов: Аливаа санаачилга гаргах нь хялбар боловч түүнийг хэрэгжүүлэх нь чухал

/ОУСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгч/

-Дэлхий нийтэд цаг уурын өөрчлөлт 2030 он гэхэд 130 сая хүнд нөлөөлж, ядууралд өртөх төлөвтэй байна. Зүүн Азийн хувьд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг. Дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 60 гаруй хувийг эзэлж байгаагаас үүнийг харж болно. Өмнөх 2019 оноос хойш цар тахлаас үүдэлтэйгээр төсөв хөрөнгийн боломж хязгаарлагдмал байгаа тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувийн хэвшлийг татан оролцуулах нь зөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилгыг маш зөв зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, манлайлан ажиллаж байгаа нь дэлхийн удирдагчдад үлгэр дуурайл болсон алхам гэж харж байна. Тиймээс ч энэ бол бэлгэ тэмдэг болсон санаачилга. Аливаа санаачилга гаргах нь хялбар боловч түүнийг хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс бэлтгэл ажил, гүйцэтгэл хамгийн чухал учраас үүнд нь анхаарч ажиллах нь зөв.

 

Х.Кобаяши: Цөлжилттэй тэмцэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн маш чухал

/ Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд/

-Цөлжилттэй тэмцэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн маш чухал гэж үзэж байгаа. Энэ санаачилга хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар нээх боломж гэж найдаж байна. “Тэрбум мод” санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд мод тарих нь яагаад чухал вэ гэдгийг иргэддээ сурталчлан таниулах нь чухал. Шар шороон шуурга нь Япон улс төдийгүй Зүүн хойд Азийн улс орнуудад янз бүрийн нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, Монгол Улсад шар шороон шуурга дэгдэхэд мал хоргодож, зам дарагддаг бол Хятад улсад газар тариаланд сөргөөр нөлөөлж, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас автомашин зорчих боломжгүй болж гацдаг.

Япон Улсад жил бүрийн хоёр дөрөвдүгээр сард шар шороон шуурга оргилдоо хүрдэг бөгөөд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. “Шар шороон шуурга нь хил дамнасан байгаль орчны асуудал тул улс орнуудын хамтын ажиллагаа чухал. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдсэн улсын хувиар Японы Засгийн газар цөлжилттэй тэмцэх олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний дотор 2004 оноос хойш Монгол, Япон улс Гол, горхийн судалгааны төсөлд хамтран ажиллаж байгаа. Мөн 2019 оноос Монголын говийн заг модыг нөхөн сэргээх судалгааны ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын  улмаас тус төслийн судалгааны ажлыг цахимаар хийж байгаа. Энэ хүрээнд заг модыг нөхөн сэргээж, хамгаалахад малчид болон Засгийн газар хамтран ажиллаж, иргэдийн амжиргааг дээшлүүлэх цогц төсөл хэрэгжүүлэхийг хүсэж байна. Энэ төслийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, заг модыг сэргээх мод үржүүлгийн төсөл хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааны шинэ салбар болно гэдэгт би бүрэн итгэж байна.

Н.Батхүү: Цөлжилт, газрын доройтлыг багасгах судалгаа шинжилгээг 20 гаруй жил хийсэн

/ МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх/

-Монгол Улсын газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн. Түүнээс 23.3 хувь нь нэн хүчтэй зэрэглэлийн цөлжилтөд өртсөн байна. Нийт цөлжилтийн 51 хувь нь байгалийн хүчин зүйлсээс, 49 хувь нь хүний хүчин зүйлсээс шалтгаалсан гэсэн үнэлгээ бий. Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэд, аймаг орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарихаар амласан төлөвлөгөөг нэгтгэн, хариуцлагын гэрээний дагуу хөтөлбөр, стратеги, хэрэгжүүлэх арга замыг боловсруулж байна. Удахгүй дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулах Эдийн засгийн форумын үеэр энэ стратеги, хөтөлбөрөө олон нийтэд танилцуулна. Монгол Улсын 21 аймагт 2030 он хүртэл 680 сая мод тарихыг зорьж байгаа. Ингэхдээ байгаль, цаг уурын нөхцөл, байгалийн бүс бүслүүр, тухайн аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт зэргийг харгалзан нэг аймаг 20-100 сая модыг 10 жилд хэрхэн, хаана, яаж амжилттай тарьж ургуулах, арчлах, хамгаалах талаар аймаг орон нутагт төлөвлөгөө боловсруулсан. Эдгээрийг нэгтгэн үндэсний хөдөлгөөний төлөвлөгөө гаргана. Үндэсний стратеги төлөвлөгөө гаргахад орон нутагт багахан хэмжээний өөрчлөлт гарах байх. Энэ хүрээнд стратеги төлөвлөгөөг хэрхэн хянах, мониторинг хийх, түүнчлэн гурав, тав, долоо, арван жилээр шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлээр үнэлэх заавар бий. Монгол Улс 1970 оноос ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн түүхтэй. Мод тарихад байгалийн бүс, бүслүүрээр харилцан адилгүй хийх шаардлагатай байдаг. Үүнийг БОАЖЯ-наас гаргасан дүрэм журам, норм, нормативын дагуу хэрэгжүүлдэг.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.

Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.

Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Эх сурвалж: ЦЕГ

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

 

 


Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм28 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад33 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент35 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим