Connect with us

Нийгэм

FACTCHECK: Тавдугаар сарын 1-нээс Нотариат орох шаардлагагүй боллоо гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Нийтэлсэн

-

2022 оны гуравдугаар сарын 23-нд “Тавдугаар сарын 1-нээс нотариат орох шаардлагагүй болно” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд тархсан.

Энэ агуулгыг Factcheck.mn нягталсныг хүргэж байна.

Тухайн өдөр Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр иргэний үнэмлэхийн шинэчлэлийн талаар хэлэлцэх үед Д.Цогтбаатар гишүүн үг хэлэхдээ нотариатын үйлчилгээний чирэгдлийн талаар гомдол гаргасан. Хариуд нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар нотариатын үйлчилгээний тухай мэдээлэл өгөх үед хэлсэн агуулгыг төөрөгдүүлэн хүргэсэн байна.

/Мэдээллийг анх хүргэсэн зарим сайтууд устгасан ч цахим хэрэглэгчдийн хаягаас түгээсээр байгааг зургаас харна уу/

Уг мэдээлэлд: “Иргэний үнэмлэхийн загварыг өөрчлөх талаар тусгасан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Яг өөрийн биеэр нотариатын үйлчилгээ авлаа. Би 30 минут хүлээсний дараа дахиад цаг хүлээнэ гэж хэлсэн. Би уг нь гарын үсгээ л зураад гарах гээд байгаа. Гэтэл тэр нотариатын хүн монголын нотариатын үйлчилгээ цахимд шилжээд гурван жил болж байна гээд ширэв татсан. Цахим үйлчилгээ чинь удаашруулахыг хэлэхгүй. Бид нар юмыг цахимжуулаад, хурдлуулаад байна гэсэн амьдрал дээр ийм л байна. Цахимд шилжээд удаан болсон байна” гэлээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Асуудлыг биечлэн шалгая. Иргэнийг удаах биш нотариатын байгууллага улсын бүртгэлийн байгууллагад мэдээлэл нийлүүлэгч болж, нотариатын оффис дээр ирж бичиг баримтаа өгчхөөд эргээд нотариатын оффисоосоо үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн баримтаа авах боломжийг төгсрүүлж, заавал тэр хүнийг нотариат дээр гэрээн дээр гарын үсэг зуруулаад дахиад улсын бүртгэл рүү очуулахааргүй шийдэл гаргаад байгаа.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих тоон гарын үсгийн гол утга нь энд байгаа. Заавал иргэн нотариат дээр биечилж очихгүйгээр тоон гарын үсгээ ашиглан, цахимд өөрийгөө гэрчлээд гэрээ хэлэлцээр хийх боломжтой болно.

Тоон гарын үсэг рүү шилжих ажил хурдацтай явбал нотариатаар үйлчлүүлэгчдийн тоо огцом буурна. Нотариатыг тойрог тойргоор нь шаардахаа больсон, дурын газраасаа авах боломжтой болсон. 16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ 12 орон бүхий тоон гарын үсэг олгох талаар өмнө нь мэдээлж байв.” гэсэн байна.

Бид уг мэдээлэлд дурдсан нотариатын үйлчилгээний зохицуулалт болон Цахим гарын үсгийн хуультай холбоотой тодруулгыг Fidelitas Partners “Фиделитас партнерс” ХХН-ийн хуульчдаас авч, дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуульд нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болох зохицуулалт байхгүй.

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан,

1. Иргэний хууль,

2. Улсын бүртгэлийн ерөнхий хууль,

3. Төрийн албаны тухай хууль,

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль гэсэн дөрвөн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

Иргэний хуулийн

421.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”,

43.2.4-д “цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан ТООН гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж тус тус заасан.

Энэ нь цахим хэлбэрээр хийсэн хэлцлийг хуульд заасан дээрх шаардлагыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болж, талуудын хооронд бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжтой гэсэн үг.

2. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаар Нотариатын тухай хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн

4.3-д зааснаар нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч юм.

4.4.1-д нотариатч нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх

4.4.2-д үйлчлүүлэгч хүсвэл нотариатчаар гэрчлүүлэхээр хуульд зааснаас бусад үйлдэл, баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Нотариатч нь “Нотариатын үйлдэл хийх заавар” гэх баримт бичгийг мөрддөг. Тус зааврын Тавдугаар хэсгээр гэрээ, хэлцэл гэрчлэхэд холбогдох асуудлыг тусгайлан зохицуулдаг.

Нотариатын үйлдэл хийх зааврын 5.2-д хуульд заасны дагуу ЗААВАЛ ГЭРЧЛҮҮЛЭХ гэрээ, хэлцлийг нэг бүрчлэн тодорхойлж заасан.

Үүнд:

1. гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл

2. орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл

3. үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл

4. бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ

5. тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт

6. тэжээн тэтгэх гэрээ

7. үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ, хэлцэл

8. мөнгө буюу үнэт цаасыг банканд хадгалуулахаар хүлээн авах гэрээ гэсэн 8 агуулга байна.

Харин тус зааврын Тавдугаар хэсэгт гэрээ, хэлцлийг цахим хэлбэрээр гэрчлэх талаар тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй байна.

3. Монголын Нотариатчдын Танхимаас мэдэгдэл гаргасан

Тавдугаар сарын 1-нээс нотариат орох шаардлагагүй болно” гэсэн мэдээлэл гарсны дараа буюу 03 дугаар сарын 24-ний 18:30 цагт Монголын Нотариатчдын Танхимын Facebook дэх албан ёсны пэйжид мэдэгдэл гаргасан.

Уг мэдэгдэлд “Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулиар тодорхой төрлийн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлэхээр зааснаас гадна үйлчлүүлэгчийн хүсэлтээр, тэдгээрийн сайн дурын үндсэн дээр аливаа үйлдэл, хүсэл зоригийн илэрхийллийг нь хуульд нийцүүлэн үл маргах шинжтэй болгох, маргаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэрчилдэг. Хууль тогтоомжид нотариатч гэрээ гэрчлэхгүй болсон талаар өөрчлөлт ороогүй, “Цахим үндэстэн” хөтөлбөрт ч нотариатч гэрээ гэрчлэхгүй байх асуудал тусгаагүй байхад худал мэдээлэл цацсан нь хууль зөрчөөд зогсохгүй, нотариатын байгууллага болон нотариатчдын нэр хүндэд шууд халдсан үйлдэл боллоо” гээд хуулийн байгууллагад хандах болсноо илэрхийлсэн байна.

Энэ мэдээлэл нь Х.Нямбаатар сайдын яриаг сайн ойлгоогүй, андуурсан алдаанаас үүдсэн бөгөөд IFCN-ий журмаар ТАШАА мэдээллийн төрөлд орох юм. Тиймээс уг мэдээллийн учрыг гаргаж тайлбарлан олон нийтэд хүргэх нь илүү чухал бөгөөд Монголын Нотариатчдын Танхимын мэдэгдэлд дурдсанчлан “Эрүүгийн хуулийн 13.14-нд гэмт хэргийн шинжтэй нийтэд худал мэдээлэл тараасан” явдал гэж үзэх нь тулгамдсан асуудал хараахан биш юм.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гомдол гаргах, хэрэг үүсгэх эсэх, эцэслэн шийдэх зэрэг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны дараа дүгнэлт хэлэх боломжтой болох юм.

Нэмэлт мэдээлэл:

Цахим гарын үсгийн тухай хуульд “ТООН гарын үсэг” болон “ЦАХИМ гарын үсэг” гэх хоёр нэр томъёог тодорхойлон нэрлэж хуульчилсан.

4.1.3-д зааснаар ТООН ГАРЫН ҮСЭГ гэдэгт мөн хуулийн 6.2-д заасан шаардлага буюу “тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн”, мөн “тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой” байх, цаашлаад “мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа өөрчлөлт оруулсан, бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой” байх зэрэг шаардлагыг хангасан цахим гарын үсгийг ойлгоно.

Харин Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д зааснаар ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ гэдэгт цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг ойлгоно гэжээ.

Тоон гарын үсэг нь цахим гарын үсгийн нэг төрөл бөгөөд хуульд заасан тоон гарын үсгийн шаардлагыг хангасан байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.

“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.

Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.

Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурамд орууллаа.

Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд ажиллаж байна. Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатсан байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны 5-р сарын 01-ний 08 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар: Үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5…+7 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 01-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1035, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 209, гэрээр 72, эдгэрсэн 754, сэжигтэй тохиолдол 20, Хавьтал 11539 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр4 минут өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээр товлосон 3 асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа

Нийгэм2 цаг өмнө

Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Нийгэм2 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ

Нийгэм3 цаг өмнө

“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа

Нийгэм3 цаг өмнө

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо

Нийгэм3 цаг өмнө

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ

Нийгэм21 цаг өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм21 цаг өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм21 цаг өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийгэм24 цаг өмнө

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм24 цаг өмнө

Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Нийгэм1 өдөр өмнө

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

Нийгэм1 өдөр өмнө

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг1 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм1 өдөр өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр1 өдөр өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм2 өдөр өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм2 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим