Connect with us

Нийгэм

Дундаж цалинг 1.6 сая төгрөг хэмээсэн байдаг ч олонх нь 700 мянга хүртэлх төгрөгийн цалинтай байна

Нийтэлсэн

-

-Монголчуудын цагийн ажлын хөлс өндөр хөгжилтэй орнуудаас 3.5 дахин бага ч тэдэнтэй дүйцэхүйц өндөр хэрэглээтэй байна-

Үнийн өсөлт хоолой боомилох мэт хүнд тусаж буйг хэлэх иргэд өдрөөс өдөрт олширсоор. Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Тус мөнгөнөөс татвар, шимтгэлээ суутгуулбал гар дээрээ 349.753 төгрөг авна. Үүнийг сард хоёр удаа хувааж авна гэвэл халаасанд  мөнгө үлдэхгүй. Мөн дээрх мөнгөөр 14 хоногийн хүнсээ цуглуулна гэдэг бэрх болжээ.

Үндэсний статистикийн хорооноос монгол хүний дундаж цалинг 1.6 сая төгрөг хэмээсэн байдаг. Гэвч бодит байдал дээр ийм хэмжээний нэрлэсэн цалин авдаг хүн цөөн. Өөрөөр хэлбэл, энэ улсад цалин авч буй иргэдийн олонх нь 700 мянга хүртэлх төгрөгийн цалинтай байна.

 

Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй 1.1 сая төгрөгийн нэрлэсэн цалинтай иргэн байрны түрээс, урсгал зардлын мөнгөө төлөөд 14 хоногтоо 100-130 мянган төгрөгтэй үлдэнэ. Үлдсэн мөнгөө аваад хүнсний дэлгүүр ороод хоёр килограмм төмс, гурван килограмм хонины цул мах, зүсмэл хар талх, дөрвөн ширхэгтэй  ариун цэврийн цаас, нэг килограмм цагаан будаа, хоёр ширхэг зайрмаг авахад 80 мянган төгрөг болж байна. Ингээд дахиад нэг килограмм алим, нэг литр тараг авах юм бол 100  мянган төгрөг болно. Дээрх хүнсийг хоёр ам бүлтэй айл 7-10 хоног хэрэглэнэ.

Авсан цалингаараа ердөө долоо хоногийн хүнсний хэрэгцээгээ цуглуулж буй нь энэ юм. Угтаа бол хүн цалингаараа амь зогоох бус амьдралынхаа хэрэгцээг хангаж хүрэхүйц байх ёстой. Монгол Улсад 2022 оны гуравдугаар сарын сүүлээр нөхцөл байдал ийм л байна. Тиймээс бид гаднын оронд ажиллаж, сурч буй зарим иргэнээс тухайн улсад нь 100 мянган төгрөгөөр хэр зэрэг хүнс цуглуулж буйг товч тодрууллаа. Ингэхдээ бид тухайн улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон дундаж цалинг мөн асуусан юм.

 

АНУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ МОНГОЛООС 2.5 САЯАР ИЛҮҮ БАЙНА

 

 О.Уранзаяа- АНУ

Энд 100 мянган төгрөг 34 ам.доллартай тэнцэнэ. Би саяхан долоо хоногийн хүнсээ цуглуулсан. Зургаан хувийн татвар ороод долоо хоногийн хүнсээ 30.50 ам.доллароор авсан. Муж бүрд сарын дундаж орлого нь өөр өөр байдаг. Америкийн бага орлоготой давхаргын иргэд жилд дунджаар 12.500 ам.доллар олдог. Өөрөөр хэлбэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг иргэд сард монгол мөнгөөр ойролцоогоор гурван сая төгрөг авдаг гэсэн үг.

 

Б.Билэгт-Австри улс

Эндхийнхээр 100 мянган төгрөг 30 евро болдог. Энэ мөнгөөр долоо хоногийн хэрэгцээт хүнсээ хангалттай авч чаддаг. Мөн оюутнууд Австрид цагийн ажил хийгээд сард дунджаар 1500-2000 еврогийн цалин авч байгаа.

Б.Гүнбилэг-Герман улс

30 орчим еврогоор хамгийн багадаа хоёр тор дүүрэн хүнс авдаг. Монголоор 100 мянган төгрөг эндхийн 30 орчим евротой тэнцэнэ. Герман улс ерөнхийдөө чанартай, хямд хүнстэй гэдгээрээ дэлхийд алдартай. Сүүлд эх орондоо байгаа хүмүүсээс сураг сонсохнээ  Монголын хүнс Германаас илүү үнэтэй байна билээ. Германд дундаж цалин монгол мөнгөөр долоон сая гаруй төгрөг.

ЯПОНД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ СҮҮЛИЙН 10-20 ЖИЛД ӨСӨӨГҮЙ

О.Пагма- Япон

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын тоонд орох Японд 14 хоногийн хүнсээ 4814 иенээр авлаа. Үүнийг өнөөдрийн Хаан банкны ханшаар бодож үзвэл 116.450 төгрөг болно. Үүнд нэг литр сүү, хуудсан бяслаг, жимсний чанамал, талх, хиам, тараг, байхуу цай болон нарийн ногоо зэрэг 15 нэр төрлийн хүнс багтсан. Хамгийн гол нь ихэнх бүтээгдэхүүнүүд нь бүтэн нэг жил бус сүүлийн 10-20 жил нэг ханшаа хадгалж байгаа юм. Монголдоо очоод ийм төрлийн хүнс идэж чадах эсэх нь эргэлзээтэй санагдаж байгаа. Токиод оюутнуудын цагийн ажлийн хөлс  1000-1200 иен байдаг.  Энэ нь монгол мөнгөөр 25000-27000 төгрөг болно. Оюутнууд долоо хоногт 28 цаг ажиллах эрхтэй байдаг. Ингээд бодохоор сард 2,8-3,3 сая oрчим төгрөг авна гэсэн үг.

Б.Энхзул- ОХУ

Оросод мах нэлээд үнэтэй. Махаа багасгавал бараг 14 хоногийн хүнсээ ч 100 мянган төгрөгөөр бэлтгэх боломжтой. Миний хувьд монгол мөнгөөр 100 мянган төгрөгт 14 хоногийн хүнсээ хангалттай авдаг. Заримдаа тэрнээс удаан хэрэглэх нь бий. Сарын дундаж цалин нь 56-78 мянган рубль байдаг.

Б.Ням-Отгон-Лаос улс

Тус улсын мөнгөний нэгж нь кип. Монгол мөнгөөр 100 мянган төгрөг 395.348 киптэй тэнцдэг. Энэ хэмжээний мөнгөөр нэг хүний сарын хүнс буюу 4-5 тор идэх зүйлс авч хүрдэг байсан. Харин саяхнаас  бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тул 400 мянга гаруй кипээр сарын хүнсээ цуглуулах болсон. Лаост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маш муу байдаг. Сард авах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1.2 кип болдог. Мөн би оюутан тул сар бүр амьжиргааны тэтгэмж авдаг. Амьжиргааны тэтгэмж гэж сард 950 мянган кип өгдөг. Лаос халуун орон учир мах их үнэтэй байдаг. Жишээлбэл, нэг килограмм тахианы мах 30 мянган кип болдог. Үхрийн мах үнэтэй тул килограмм нь 190 мянган кип ч хүрнэ. Энд баян ядуугын ялгаа маш их ч  хүнсний ногоо, жимсээ бүгдийг нь дотооддоо тариалж иддэг учир ядуус нь арай тураалд ортлоо өлсгөлөнд нэрвэгддэггүй. Мөн саяхан гэхэд сарын дотор нэг килограмм байцай 2-12 мянган кип болтлоо огцом өссөн. Гэсэн ч буцаад үнэ нь огцом буурсан байх жишээтэй. Энэ улсад яг тэдэн төгрөгөөр хүнс авна гэсэн багцаа гаргах ерөнхийдөө хүндрэлтэй байгаа.

Б.Халиунаа- Солонгос улс

Солонгост цагийн ажлын хөлсний доод хэмжээ 11 мянган вон болсон. Монгол мөнгөөр тооцвол нэг цагийн хөлс 21,600 төгрөг болно гэсэн үг. Мөн монгол мөнгөөр 100 мянган төгрөг одоогийн ханшаар 42 мянган вонтой тэнцэж байна. Энэ мөнгөөр хоёр тор дүүрэн хүнс хангалттай авч чадна. Мөн авсан хүнсээ хоёулаа хэрэглэх тул хоёр долоо хоногт идэж хүрдэг.

О.Тэлмүүн-Унгар улс

Унгарт үхрийн мах их үнэтэй байдаг. Тиймээс хүнсээ цуглуулахдаа үхрийн мах худалдаж авсан тохиолдолд хангалттай хүнс авч чадахгүй. Энд 100 мянган төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөөр ойролцоогоор долоо хоногийн хүнсээ цуглуулах боломжтой. Гэвч энд бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Намайг тус улсад ирэх үед өндөг 22 форинт байсан боловч одоогоор 30 гаруй форинт болж үнэ нь өссөн. Удахгүй 40 форинт болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Хүнсээ цуглуулахдаа чихэр, жимс, амттан авахгүйгээр долоо хоногт яг хоолны орцод орох хүнс авдаг. Унгарт сарын дундаж цалин 1300 евро байдаг.

Дээрх жишээнүүд дээр тодорхой хэмжээний ялгаа харагдаж байна.Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг, өндөр цалинтай оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байх нь тодорхой. Гэхдээ БНСУ-д долоо хоног цагийн ажил хийвэл нийт 440 мянган вон буюу нэг сая гаруй төгрөг гар дээрээ авна. Харин үүний 10 хувийг долоо хоногт идэх хүнсээ авахад зарцуулдаг байна. Харин эсрэгээрээ эдийн засгийн чадавх сул, авлигын индексээрээ дээгүүрт жагсдаг оронд өргөн хэрэглээний барааны үнэ байнгын савлагаанд орж баян хоосны ялгаа хэт дэлгэрдэг гэдгийг харж болно. Дэлхийн ихэнх оронд цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж өргөн хэрэглээний барааны үнэ өсөж буй. Гэвч тухайн улсад ажиллаж хөдөлмөрлөөд олсон нэг цагийн хөлс Монгол Улсад авах цалингаас дунджаар 3.5 дахин өндөр байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим