Нийгэм
БНХАУ-ын Тяньжин боомтод 6004 чингэлэг ачаа хүлээгдэж байгаа

БНХАУ-ын Тяньжин боомтод 6004 чингэлэг ачаа хүлээгдэж байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Энэ нь хилийн хориг, цар тахлын нөхцөл байдал, далайн боомтын ачаалал зэргээс шалтгаалан 1000 ачаа чингэлгээр нэмэгдсэн дүн гэнэ. Энэ талаар “Тяньжин боомтод дунджаар 5000 орчим чингэлэг ачаа хүлээгдэж байсан. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой далайн тээврийн ачаалал нэмэгдсэн. Ерөнхийдөө БНХАУ-ын талд далайн тээвэр, төмөр замын тээвэр ачаалалтай байна” гэсэн тайлбар өгөв. Хэдийгээр тус боомтод чингэлэг тээвэр “овоорсон” ч өдөр бүр 14 галт тэргээр 750 чингэлэг тээврийг тогтмол татан авч байгаа аж.
Хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-ны байдлаар 65 галт тэргээр 3697 чингэлэг татан авсан нь Эрээнд хүлээгдэж байгаа гэнэ. Энэ сард дунджаар 65 галт тэргээр 3697 чингэлэг татан авчээ. Үүнээс эм эмнэлгийн хэрэгсэл 37, хүнс 289, барилгын материал 170, бусад 3300 ачаа тус тус багтжээ. .
Ачаа тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн дарга Г.Оргил тэг цэгийн зохион байгуулалттай ачаа татаж байгаа ч гол ачаа бараа хилийн цаана хүлээгдэж байна. Тиймээс ачаа бараагаа татахад томоохон боомтуудаас гадна бусад боомтуудыг ашигламаар байна. Гэтэл энэ боомтууд өнөөдрийг хүртэл статус нь олон улсынх болоогүй, зөвхөн БНХАУ, Монголын боомт байна. Үүнийг яаралтай олон улсынх болгох шаардлагатай. БНХАУ, Монголын төмөр зам хамтран хурал хийж өдөрт 14 вагоноор ачаа татан авч байгаа нь хангалтгүй. Үүнийг нэмэх тал дээр ажиллах хэрэгтэй байна” гэдгийг хэлсэн билээ.
Тяньжин боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед тус боомтод 5-7 хоноод чингэлэг наашаа тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болоод үндсэндээ жил тойрч байна. Цар тахлын улмаас тус боомтод ачаа тээвэр гацаад байсан бол өнөөдөр хилийн хориг, далайн тээвэр, төмөр замын ачааллаас болж хилээр нэвтрэх нь ийнхүү саатаад байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.