Нийгэм
СЗХ:Гадаад валютаар үнэ тогтоох нь ХУУЛЬ БУС

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргасан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор УИХ-аас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг 2009 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн.
Дээрх хуулийн дагуу банканд Монголбанк, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавих зохицуулалттай тул хууль зөрчсөн аливаа үйлдлийг тухай бүрт нь таслан зогсоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх замаар хэрэгжилтийг хангаж ажилладаг.
Сүүлийн үед зарим иргэн, хуулийн этгээд гадаад валют, бусад тооцооны нэгжээр үнэ тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэсэн мөн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулсан хууль бус үйлдэл ихээр гаргаж байна.
Иймд хууль зөрчсөн энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах тул хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж ажиллахыг анхааруулж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 51-261275, 51-261659 утсаар болон mntugrug@frc.mn цахим хаягаар тогтмол хүлээн авч байна гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.