Connect with us

Нийгэм

Л.УРАНЦЭЦЭГ: БҮТЭЭМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АХИСАН ШАТАНД ГАРГАХААР ЗОРЬЖ БАЙНА

Нийтэлсэн

-

-Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн 2005 оноос эхэлсэн гэхээр 17 жилийн хөгжил төлөвшил яригдах нь..?

-Тийм шүү. 2005 онд анх Баяжуулах үйлдвэрээс бүтээмжийн хөдөлгөөн өрнөж байлаа. Харин үйлдвэрийн  хэмжээнд 2015 оноос бүтээмж, инновацын тогтолцоо хэрэгжсэн. Одоо Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүчинд тулгуурлан бүтээмж сайжруулах үйл ажиллагаа явагдаж байна. Ажилтнууддаа бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийг зааж сургаад, сайн саналын систем, 6 сигма, бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэхэд бүтээмжийн үйл ажиллагаа чиглэж байгаа. Жил бүр шинэ зорилго, зорилтууд дэвшүүлээд ажлаа төлөвлөөд явж байна. Бүтээмжийн хөдөлгөөний үнэ цэн бол сайжруулалт. Манай ажилтнууд маш их санал, санаачилгатай ажиллаж байгаа. 2005-2021 оны дүнд үзэхээр 53 мянга орчим санал ажилчдаас гарсан байна. Бид ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, саналыг чанаржуулахыг зорьж байгаа. Бүтээмж чанарын 400 дугуйлан 10 мянга орчим сайжруулалтын ажил хийсэн байна. Дугуйлангууд хагас жил тутамд ямар нэгэн жижиг сайжруулалт юм уу, төслийн ажил хийх ёстой байдаг. Жижиг сайжруулалт гэдэг нь тухайн асуудлыг хэсэгчлэн шийдэх, төсөлт сайжруулалт гэдэг нь тухайн асуудлыг цогцоор нь шийдэхийг хэлдэг. Дугуйлангууд маань хагас жил тутамд төслийн үр дүнгийн үзүүлэлтүүдээ тооцож яваа. 2015 оноос хойш ажилчид батлагдсан дүнгээр 15 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн байна.

-Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ахмад ажилтнууд гавьяаны амралтдаа гарч, нэгэн бүтэн үе шинэчлэгдлээ. Шинэ залуу ажилтнуудад бүтээмжийн үйл ажиллагааны мэдлэг ойлголт өгөх сургалтын хэрэгцээ байгаа болов уу..? 

-Бүтээмжийн үйл ажиллагааны хүрээнд хийгддэг нэг ажил бол бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийн сургалт байдаг. Бид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультайгаа  хамтраад модуль сургалтуудыг явуулдаг. Модуль 1/2 сургалт шинээр ажилд орсон хүмүүст илүү түлхүү зориулагдсан сургалт байдаг бол 2021 оноос хэрэгжсэн Модуль 2/2 хөтөлбөр бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагааны ахисан шатны арга хэрэгслүүдэд суралцах сургалт юм. Энэ сургалтад инженер техникийн ажилтнууд, бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч нараа түлхүү хамруулж байгаа. 6 сигма-гийн арга хэрэгсэл, материалын урсгал зардлын тооцоо, бүтээмжийн менежментийн тогтолцоо зэрэг сэдвээр илүү гүнзгий шатны сургалт явагддаг гэж ойлгож болно.

-Цар тахлын үеийн хөдөлмөр зохион байгуулалт бүтээмжийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?  

-Тодорхой хэмжээнд нөлөөлсөн. 2020 онтой харьцуулахад өнгөрсөн оны үзүүлэлтүүд нэлээн буурсан. Гэхдээ сайжруулалтын ажлууд хийгдэж л байгаа болохоор 2021 онд бид бүтээмжийн үйл ажиллагааны зардалд 254 сая төгрөг зарцуулсан. Дийлэнхийг нь урамшуулал хэлбэрээр олгосон. Ажилчдын өөрсдийнх нь тооцоолсноор эргээд 1.6 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж авчирсан гэж хэлж болно. Бидний гол зорилт бол бүтээмжийн тогтвортой өсөлтийг хангах. Төсөл хэрэгжүүлэлт, ажилтнуудын санал, санаачилгыг дэмжих, үйл ажиллагааг нь арга зүйгээр хангахад манай төвийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Түүнээс гадна бид бүтээмжийн менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр зорьж байгаа.

-Бүтээмжийн менежментийн тогтолцоо гэж чухам юу вэ?  

-Манайхан сайжруулалтыг зөвхөн ажлын байран дээрээ хийгээд яваад байна. Үүний тулд хаана асуудал байгааг эрэлхийлдэг. Тогтолцоогоор нь хэрэгжүүлснээр  бүтээмжээ хэмжээд илүү эдийн засгийн утгаар нь харна. Одоо зөвхөн сайжруулалт гэсэн чиглэлээр авч үзэж байгаа. Аливаа нэгэн асуудлыг сайжруулах шийдэл олоод хэрэгжүүлээд явж байна. Сууриа тавих ёстой, хандлага төлөвших ёстой учраас. Тэгж гэмээнэ тасралтгүй сайжруулалтыг хангана. Өнгөрсөн хугацаанд хандлага төлөвшсөн, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны нэг хэсэг болж төлөвшсөн. Бид ХАБ-ын дүрэм журмыг биелүүлээд явдаг шигээ шинийг эрэлхийлж санал гаргах ёстой. Дугуйлангууд хагас жил тутамд ямар нэгэн сайжруулалтын ажил хийгээд хэвшчихсэн.

-Бүтээмжийг яаж хэмжих билээ? 

-Эдийн засгийн ухагдахуун талаас нь авч үзнэ гэсэн үг. Нэг төгрөг зарцуулаад ямар хэмжээний үр ашиг өгөөж авчирч байгааг бүтээмжийн нэгтгэсэн үзүүлэлт байдлаар тодорхойлох юм. Гарцаа, орцод харьцуулж гаргана. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хувьд гарц үйл ажиллагаатай нь холбоотой өөр өөр байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн хувьд хүдэр боловсруулалт, зэсийн баяжмал үйлдвэрлэл байхад бусад хэлтэс, газарт үндсэн чиг үүргийн дагуу хийгдсэн ажил байна. Гарц гэдэг нь зардлууд шүү дээ. Тэгэхээр гарцын үзүүлэлт цех болгонд ялгаатай.  Бүтээмжээ хэмжээд өсөлт, бууралтаа гаргаж ирээд, үүнд юу нөлөөлснийг хүчин зүйлээр ангилна. Эрчим хүчний зардал, материалын зардал гэх мэт. Энэ дүн шинжилгээндээ тулгуурлан бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөөд явах юм. Бид бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргах зорилготой олон арга хэрэгслүүдийг сурч, нэвтрүүлж байна. Бүтээмжийг зөвхөн сайжруулалтын арга гэхээс илүү менежментийн тогтолцоо шиг хэмжээд, шинжлээд, шийдвэр гаргалтад ашиглаад явах боломжтой. Энэ ажил үндсэндээ 2020 оноос эхэлсэн. Одоо бид бүтээмж ямар түвшинд явааг хэмжих хэрэгтэй болж байна.

-Бүтээмж хэмжих аргачлал гарах уу? 

-Бүтээмж хэмжих аргачлалын санал боловсруулаад удирдлагуудад танилцуулсан. 2021 онд Эдийн засгийн хэлтэстэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажилласан.  Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтцийн бүх нэгжийн бүтээмжийн сүүлийн таван жилийн хэмжилтийг хийлээ. Үүнд тулгуурлан бүтээмжийн хэмжилт шинжилгээний аргачлал боловсруулсан нь хамгийн чухал үр дүн. Энэ жилээс бүтцийн нэгжүүд маань хагас жил тутамд бүтээмжээ хэмжээд явна. Бүтээмжийн үзүүлэлтүүд гэсэн тодорхой ойлголт гарсан. Бүтээмж, тэгээд гарц, орцын үзүүлэлт байх юм. Харин хэлтэс, газруудын хувьд ажил, үйлчилгээний тоо хэмжээ гарах боломжгүй. Тиймээс гарц, орцын харьцаагаар тодорхойлохгүй. Хамтын гүйцэтгэлийн гол үзүүлэлт нь бүтээмжийн үзүүлэлт болохоор тогтоосон.

-Нийгмийн цехүүдийн бүтээмжийг яаж хэмжих вэ? 

-Зөвхөн нийгмийн цехүүд биш, дэмжих цехүүдийн хувьд ч одоогоор учир дутагдалтай байгаа. Жишээ нь, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Зураг төслийн хүрээлэн, Чанарын хяналтын хэлтэс гэх мэт нэгжийн ажлыг юугаар дүгнэх вэ гэдэг дээр Эдийн засгийн хэлтэс хамтарч ажиллаж байна. Энэ ажлыг нэвтрүүлэх явцад илүү тодорхой болно. Харин үйлчилгээний байгууллагын хувьд чанар номер нэг яригдана. Үйлдвэрлэсэн ажил, үйлчилгээний орлогоор бүтээмжийн гарцын үзүүлэлтийг тодорхойлох боломжтой.

-Монголын бүтээмжийн үйл ажиллагаа 30 жилийн түүхтэй. Эрдэнэт үйлдвэрээс өөр, бүтээмжээ хэмжиж байгаа газар бий юу? 

-Хэлж мэдэхгүй байна. Манайх анхных ч байж магадгүй.

-Баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим