Connect with us

Спорт

У.ОЧИРБАТ: ДЭЛХИЙН ЦАГААН ОЛИМП МОНГОЛЫГ ДАЛЛАЖ БАЙНА

Нийтэлсэн

-

Өвлийн Цагаан Олимпийн XXIV наадам өндөрлөсөн хэдий ч сүр дуулиан нь намжаагүй, дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн хэвээр байгаа энэ цаг мөчид Тэшүүрийн Улсын Шигшээ Баг (УШБ) -ийн 1960-аад оны үеийн тамирчин, спортын мастер, 1969-1974, 1981-1984 онд шигшээ багийн дасгалжуулагч, Монголын Тэшүүрийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 13 жил хашсан, 2015 онд “Тэшүүрийн спортоор амжилтад хүрэх дөт зам” ном, 2021 онд “Жижиг хэмжээний мөсөн гулгуурын талбайг байгуулан ашиглах” зөвлөмж бичсэн Монгол Улсын шилдэг дасгалжуулагч, МТХ-ны техникийн хорооны зөвлөх Увшнасангийн Очирбаттай ярилцлаа.

1964 оны Австрийн Инсбрукийн IX Олимпоос гараагаа эхэлж, 1968 он-Францын Гренобль Х, 1972 он-Японы Саппоро XI, 1980 он-АНУ-ын Лейк Плэсид XIII, 1992 он-Францын Альбервиль  XVI, 1998 он-Японы Нагоно XVIII, 2002 он-АНУ-ын Солт-Лейк XIX гээд Дэлхийн Өвлийн Олимпод олонтоо оролцож ирсэн Монголын тэшүүрчдийн залгамж халаа өнөө жил Бээжингийн XXIV Олимпод оролцох эрх авч чадсангүй. Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайг эс тооцвол, байгалийн ижил нөхцөлд эх орныхоо хаяанд болж буй Олимпод харьцангуй бага зардлаар оролцох боломжийг Монголын тэшүүрчид алдсанд  Та харамсаж байгаа нь лав?

– Монголын тэшүүрчид 2006  оны Италийн Турины  XX Олимпоос хойших дараалсан таван Олимпод оролцож чадсангүй. Яагаад гэвэл,  өмнөх Олимпуудад тухайн улс орны хүсэлтийн дагуу урилгаар оролцуулдаг байсан юм. Орчин үед урилгаар бус, харин Олимпийн жилд ОУТХ-ны зохион байгуулсан 3-4 томоохон тэмцээнд заавал оролцож, Олимпийн сонгомол зайн төрлүүддээ биелүүлэх ёстой Олимпийн эрхийн амжилтыг үзүүлж, оноог авч чадвал дэлхийн шилдэг 30 тэшүүрчний нэг нь болж Олимпод оролцох эрхтэй болдог.

Дээр үеэс тэшүүрийн спортод дэлхийд тэргүүлэгч орнууд байр сууриа хэвээр хадгалж чадаж байна уу. Тэдгээр орны  тамирчдын амжилтын түвшин орчин үед ахисан хэвээр үү?

-Бээжин-2022 буюу Өвлийн XXIV Цагаан Олимпод уралдсан тэшүүрчдийн амжилтаас дүгнэвэл хуучин шилдэгт тооцдог орнууд манлайлсан хэвээр байна. Европ тивд Скандинавын хойгийн Нидерланд, Норвеги, Финлянд, Швед, мөн Итали, Бельги, Австри, Орос, Унгар, Чех, Белорусс; Ази тивд Япон, Хятад, Өмнөд Солонгос, дулаан орноос Тайванийн тэшүүрчид энэ Олимпод илүүрхлээ.

-Тэшүүрийн спортоор Олимпод оролцох эрх олгох тамирчдын тоо харьцангуй цөөн байдаг бололтой, тийм үү?

-Сонгомол зайнууд болох 500, 1000, 1500, 3000 метрийн зай тус бүрд (эм, эр) 30 тамирчин, 5000 (эр, эм), 10000 (эр) метрт болон бөөн гараатай уралдаанд 24 тамирчин ордог. Дэлгэрүүлж хэлбэл, тэшүүрээр Олимпод оролцдог сонгомол төрлүүд нь Ойрын зай-500, 1000 м (эм, эр), дундын зай-1500 м (эм, эр), холын зай-3000, 5000 м (эм, эр), 10000 (эр); багийн уралдаан (эм, эр) өндөр хурдны, бөөн гараатай (эм, эр) саармаг хурдны, богино зайн шорт трейк нь ойр ба дундын зайд уралдана. Манай тухайд Өвлийн Олимпод оролцохоор бэлтгээд зорьсондоо хүрч чадаагүй 1-2 тамирчны хувьд бэлтгэлжилт (бие бялдрын ерөнхий) хэт дутмаг байлаа. Гол нь ерөнхий тэсвэрт суурилсан анаэроб (О2 -гүй) нөхцөлд тэвчих хурд хүчний тэнцвэр хэт дутмагаас хурдтай, өндөр цаг графикт тэсч чадахгүй ядарч гүнзгий ядралт (переутомление) өвчлөлд орж байна. Ээлжит Олимпод бэлтгэх гурван жилийг хий хоосон холхиж өнгөрөөчихөөд, Олимпийн жилд улсын баахан валютыг хий дэмий үрж байна. Дасгалжуулагч У.Очирбат надад өндөр зэрэглэлийн тамирчдыг 3-4 жилд Олимпийн норматив биелүүлэх бэлтгэл сургалтын чиг аргууд бэлэн байгаа хэдий ч, үүнийг энд ил дурдахгүй.

-Тэшүүрийн спортын Дэлхийн болон Олимпийн рекорд амжилтууд дээд хязгаартаа тулсан. оргил түвшиндээ хүрч байна гэж та үзэж байна уу?

-Тэшүүрийн спортын сонгомол зайн төрлүүд нь стандарт зам талбайд уралддаг тул рекорд амжилт тогтоож болно. 100 м, 200 м, 300 м бол хамгийн ойрын сонгомол зайнуудын гарааны эхний хурд хүч авах хөөлтийн (отрезок) зайнууд. 3000 м, 5000 м, 10000 м нь сонгомол холын зай. Харин 1500 метр нь сонгомол зайнуудын дундаж зай болох тул тэшүүрчдийн “Түлхүүр”, “Миль” зай гэж үздэг юм. 1500 метрт сайн гүйдэг тэшүүрчний ойрын болон дундын, холын зайд гүйх чадвар өндөр тул энэ 1500 метрийн зайг онцолдог юм. Ийм учраас Монголын тэшүүрчид цаашдаа Олимпод орох эрхийн төлөө бэлтгэлд энэ зайг сонгох нь организмын ажиллах булчингийн эд эсүүд О2-ийн дутагдалд дасан зохицох чадварыг эзэмшүүлэхэд тусална.

Эндээс нэг сонин зүйл ажиглаж болно. Юу гэвэл, хурд, тэсвэр шаардсан тэшүүрчний тухайд Өвлийн Олимпийн наадамд наанадаж гурван удаа (3 удаа х 4 жил=12 жил) уралдах боломж байгаа ажээ. Жишээлбэл, манай одоогийн ид уралдаж буй тэшүүрчин А.Зул, Я.Зоригтбаатар нарын тухайд 2026 онд Италид болох Өвлийн XXV Олимп, дараа, дараагийн Олимпод ч оролцох ид хавтай залуу нас байгаа гэсэн үг юм.

Харин тэгтэл манайхан Олимпод ойрын зай (500, 1000 м)-гаар бэлтгээд Бээжин-XXIV Олимпод оролцох эрх олж авч чадсангүй. Тэсвэр, дархлаа сайтай Монголчуудын хувьд тэшүүрт Азийн рекорд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоож (Л.Цэнд), Азийн Цомын аваргын мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр хүрэл медаль (Н.Ганболд) хүртсэн 10000 метрийн зай  нь бидэнд Олимпийн эрх авах дөт зай ч болох юун магад.

Одоогоор Дэлхийн дундаж амжилт:

500 метрт: эм-36.50 сек; эр-34.44 сек,

1000 метрт: эм-1.12.09 сек; эр-1.07.64 сек,

1500 метрт: эм-1.51.79 сек; эр-1.45.00 сек.байна.

Өвлийн Олимпод орох эрх авах норматив амжилт:

500 метрт: эм-39.5 сек, эр-35.7 сек.

1000 метрт: эм-1.18.0 сек. эр-1.10.5 сек.

1500 метрт: эм-1.59.50 сек. эр-1.48.0 сек. юм.

-Эдгээр зайд Монголын тэшүүрчдийн рекорд амжилт дэлхийнхээс хэр хол зөрөөтэй байгаа вэ?

 

-Насанд хүрэгчдийн тухайд Монголын тэшүүрчдийн рекорд амжилтууд дараах байдалтай байгаа.

500 метрт: эм-41.09 сек. (2016 он), эр-36.59 сек. (2017 он)

1000 метрт: эм-1.21.22 сек. (2017 он), эр-1.11.1 сек. (2017 он)

1500 метрт: эм-2.05.76 сек. (2017 он), эр-1.50.19 сек. (2013 он)

Ингэхээр Олимпийн эрх авах монгол тэшүүрчдийн амжилтын зөрөө:

500 метрт: эм~2 сек. эр-2 сек.

1000 метрт: эм~ 3 сек. эр~3 сек.

1500 метрт эм~ 6 сек. эр~2 сек. байгаа юм. Эдгээрийг монгол тэшүүрчдийн 2013 оны амжилттай харьцуулав. Харин холын зайнуудад 1-2 минутын зөрөө гарна.

Одоо хариулж амжилгүй алгасчихсан таны түрүүчийн асуултад хариулъя. Тэшүүр мэдэх хүний асуулт байна. Сонгодог зай-500, 1000, 1500 метрт Дэлхийн болон Олимпийн дээд амжилтууд цаашдаа бараг ахихааргүй болж, дээд хязгаартаа тулжээ гэж үзэж болохоор байна. Олимпод эхний медаль авсан тэшүүрчдийн амжилт 1-2 секундын 100, 1000-ны нарийвчлалтай хором хугацаагаар хэмжигдэх болсон. Өөрөөр хэлбэл, энэ хором хугацааны дотор л зэрэгцээд барианд орчихож байна шүү дээ. Харин сонирхолтой нь монголчууд энэ оргилд хүрч очих зам нээлттэй шүү.

Дэлхийн Өвлийн Цагаан Олимп одоо манай буурай Монголыг бид үүнээс цааш ахихааргүй болж, чинээндээ туллаа, та бүхэн нааш дөхөөд ир хэмээн даллаж байна. Монголчууд бид Олимп, Дэлхийн  дээд амжилтад хүрч чадна. Тамирчинд хурд, хүчний гайхамшиг гэж юм байна.

Харьцуулж яривал, Ямайкийн хөнгөн атлетикийн ойрын зайн гүйгч, Олимпийн найман алтан медальт Усэйн Болт (Usain Bolt) 100 метрт 9.50-9.60 сек. гүйж байхад Дэлхийн шилдэг тэшүүрчин 500 метрийн эхний100 метрт 9.60-9.70 сек. гүйж, ерөнхийдөө газар дээр хөлөөрөө гүйж буй Усейн Болтыг мөсөн дээр хурдан тэшүүрээр гүйж буй тэшүүрчин гүйцэхгүй байна. Усейн Болт гараандаа чанх урагш сум мэт суга үсрэн гарна. Тэгэхэд тэшүүрчин бараг 10-аад метрт хурдаа авах  гэж арваад алхам тэсрэлттэй хүчээр гулгуулан гүйнэ. Гарын хаялт гэхэд гүйгч гараа тохойгоор нугалж урагш, хойш шиднэ, тэшүүрчин гараа хоккейчлон хаяна.

Улсын шигшээ багийн тамирчин У.Очирбат. 1961 он

 


Дэлгэрэнгүй ...

Спорт

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөржоожид гардуулсан юм.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 6 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагналыг хурдын удмын адуутай гардсан юм.
Дараагийн долоо хоногийн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагаас Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Дэлгэрэнгүй ...

Спорт

“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас  дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.

Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.

Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.

Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим