Энтертайнмент
“Гэгээн Муза-16” олон улсын театрын наадамд өрсөлдөх шилдэг бүтээлүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадам 16 дахь удаагаа тун удахгүй болох гэж байна. Нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл оролцож, 20 бүтээл шалгаран хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөхөөр болжээ.
Энэ жилээс эхлэн наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд гранпри шагналыг олгохоор болсон байна. Мөн энэ жилийн наадмаас эхлэн театрын судлал шүүмжлэлийг хөгжүүлэх, залуу судлаачдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох зорилгоор “Урлагийг хүртээх-урлаг” төслийг санаачлан хэрэгжүүлж буй юм байна. “Гэгээн Муза-16” наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно. Тус наадам энэ жил “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн наадмын зочин шүүгчээр ОУТИ-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман, ОУТИ-ийн Афины төвийн дэд ерөнхийлөгч, Грекийн Аристотелийн их сургууль болон Үндэсний театрын дэргэдэх драмын сургуулийн профессор, театр судлаач Саввас Патсалидис, Их Британы театр, киноны жүжигчин, Люксембургийн Fundmentals Monodrama наадмын уран сайхны удирдагч Стив Кариер нар урилгаар ирж ажиллана. Наадмын хүрээнд “Орчин үеийн драмын урлагийн чиг хандлага, Театрын судлал шүүмж” сэдэвт сургалт явагдах бөгөөд наадмын зочин шүүгчээр ажиллах Саввас Патсалидис уг сургалтыг удирдан явуулах аж. Наадмын шалгаруулалтын тоглолт 2022.06.03-10-ны өдрүүдэд болно.
“Гэгээн Муза-16” наадамд өрсөлдөх бүтээлүүд
Драмын жүжгийн төрөлд
• “Анна Каренина” /УДЭТеатр/
• “Гэм зэм” /Орфей театр /
• “Шар гэгээ” /Төв аймгийн “Монгол туургатан” театр/
Хөгжимт жүжгийн төрөлд
• “Нүдтэй наран тамга” /Дорнод аймгийн ХДТеатр/
• “Гоолингоо” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/
• “Хөх нар” /Өмнөговь аймгийн ХЖТеатр/
• “Домог амилсан нутаг” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/
Хүүхдийн жүжгийн төрөлд
• “Жангар” /Завхан аймгийн ХЖТеатр/
• “Тангарагт хаан” /Орхон аймгийн ХЗТеатр/
• “Гэрэл асаа” /Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр/
Нэг хүний жүжгийн төрөлд
• “5+1=7” /Монгол/
• “Өглөөний цайны өмнө” /Монгол/
• “Би Толгонай” /ОХ-ны Буриад/
• “Хурандаа бичиж байна” /ОХ-ны Буриад/
• “Нижинский” /Румын/
• “Knots” /Итали/
• “Untouched” /Шри Ланка/
• “Fall again fly better” /Энэтхэг/
• “Дарвин” /Энэтхэг/
Хоёр хүний жүжгийн төрөлд
• “Хүн гөрөөс” /Монгол/
• “Сэтгэлд харвасан туяа” /Монгол/
• “Is God a Taoist” /Энэтхэг/
• “Flushed” /Гүрж/

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
