Нийгэм
Б.Мөнхбаатар: Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулснаас болж орон сууцны үнэ өсөж байна

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас барилгын материалын үнийн өсөлт болон цаашид хэрэгжих барилгын төсөлд хэрхэн анхаарч байгаа талаарх асуулаа. Ингэхдээ “Өнөөдрийн нөхцөлд ипотекийн зээлд асуудал үүсэж эхэлж байна.
2021 онд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зургаан хувийн хүүтэй болгож, зээлийн санг өргөтгөж хүнд хэцүү байсан ч барилгын салбарт 1,9 их наяд төгрөгийг оруулсан. Үүний үр дүнд 13,295 өрх орон байртай болсон байна.
Гэхдээ өнөөдөр ипотекийн зээлийн асуудлаас хүндрэл бий болж эхэлсэн. Тодруулбал, 2020 оноос хойш ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Үүнээс болж сан бүрдэх асуудалд хүндрэл учирч, хувийн хэвшлийн барьж борлуулах байрнуудад үнийн өсөлт гарч ирж байна.
Өнгөрсөн намраас эхэлж ОХУ-аас барилгын арматурыг татан авсан. Монгол Улсад жилд 300 мянган тонн арматурын хэрэгцээ байдаг. Үүнээс 100 гаруй мянган тонн арматурыг оруулж ирсэн. Мөн 50 мянган тонн арматур замдаа явж байгаа. Оросоос импортоор арматур оруулж ирдэг 7,8 компанийг бид бодлогоор дэмжиж ажиллаж байна. Дотоодын компаниудын хэлж байгаа асуудал нь валютын хомстлоос үүдэн мөнгө шилжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар хэлж байна” гэсэн юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.