Connect with us

Нийгэм

Энэ хаврын улс төрийн “тоглолт”-ыг Ерөнхий сайд удирдах нь ээ

Нийтэлсэн

-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн нь  товчхондоо улс төрийн хүрээнд өөрийнх нь эсрэг өрнөж буй үг, “үгсэн хуйвалдаанд” анхааруулга, сануулга өгөх шиг боллоо.  Ерөнхий сайд өчигдрийн мэдэгдэлдээ хэд, хэдэн ноцтой асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны дараагийн дуулиан нь “Эрдэнэс Монгол”-ын гэх “хавтаст хэрэг” гэдгийг нуусангүй шуудхан ил тод зарласан юм. Ингэснээрээ тэрбээр авлигатай тэмцэх нэрээр өөрийн намныхаа  өөтэй, но-той нөхдүүдийг намнах бас Хөгжлийн банкны өрнөөд буй дуулианыг далимдуулан Л.Оюун-Эрдэнэ өөрийн эргэн тойрноо цэвэрлэхээр шийдсэн бололтой. УИХ-ын хаврын чуулганаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулах оруулах тухай мэдээ Төрийн ордноор тархжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Нүүрс тээвэрлэдэг олон  машин бий.  Нүүрсний тээврээс их хэмжээний ашиг олдог асуудалд манай парламентын гишүүд холбогдсон байгаа, А.Адъяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд бий” гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр “нэр бүхий гишүүдийг өрөөндөө дуудаж, бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахыг шаардсан”-аа мэдээлсэн. Ерөнхий сайдын энэ шаардлага Улсын ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулж ирэх тухай мэдээллийг батлаад өгч байгаа юм.

Ингээд Ерөнхий сайдын мэдээлэлд нэр цохогдсон болон УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүд хэн бэ гэдгийг жаахан тодруулъя.

УИХ-ын Г.Амартүвшин

Түүнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар  ажиллаж байхад олгосон зээлээс 22 тэрбум төгрөгийн зээл чанаргүйд тооцогдож байна. Мөн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар өгсөн түүний хариулт  нь “Тухайн үед Г.Дамдинням, Х.Ганхуяг нартай найз байгаагүй. Намайг ажил авахаас өмнө “Вертекс майнинг партнер” компани Хөгжлийн банкны харилцагч байсан. Барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө байсан. Тэр үед 60-70 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан. Арванхоёрдугаар сард ТУЗ-өөр ороод зээл нь батлагдсан. Намайг захирал байхад зээл нь олгогдоогүй. Би арванхоёрдугаар сарын 31-нд ажлаа өгсөн. ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2020 онд зээл нь олгогдсон” гэх үг.

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Түүнийг албан тушаалаа урвуулан “Вертекс Майнинг Партнер” компанидаа Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудлаар АТГ-д мөн шалгаж байгаа. Энэ талаар хэвлэлийнхэнд “Тэр манай эгчийн компани. Зээлийн үндсэн төлбөрт 12 тэрбум, хүүнд 9.6 тэрбумыг төлсөн байдаг. Өнөөдрийн байдлаар 20 тэрбумын үлдэгдэл байна. Зээл авах үед би гишүүн байгаагүй” гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт “Вертекс Майнинг Партнер” компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудал мөн нэр холбогдон шалгуулж байгаа билээ. Тэрбээр “Нууж хаасан юм байхгүй ээ, тус компанийн хоёр хувийг аваад дараа нь эргүүлж худалдсан. УИХ-ын гишүүн болохоос өмнөх үйл явдал. Гишүүн зээл авсан бол авлига албан тушаалын хэрэг байх магадлалтай. Энэ зээлийг зориулалтын дагуу аваад татвар төлөөд явж буй компаниуд цар, тахал, хил хаалттай нөхцөлд бизнес нь хүндэрсэн байвал харж үзэх ёстой. Жинхэнэ бизнесээ дэмжих ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ.

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх магадлалтай УИХ-ын гишүүний нэгээр Ч.Ундрам нэрлэгдэж байна. Тэрбээр аавынхаа  “Вояжер минерал ресурсер” компани Хөгжлийн банкнаас 4.5 тэрбумын зээл авсан байдаг.  Хөгжлийн банкийг тонож идсэн гэх асуудал нийгмийн дуулиан болсны дараахан зээлээ түргэн шуурхай төлж барагдуулсан. Энэ талаар “Миний аав олон жил бизнес хийж байгаа хүн. Аав минь намайг бизнесийхээ үйл ажиллагаанд  намайг оролцуулдаггүй. Аав Хөгжлийн банкнаас зээл авсныг би дараа нь мэдсэн. Аав маань надад их санаа зовж байгаа” гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон тэрбээр Хөгжлийн банкны гэх том дуулианд нэр холбогдоод байгаа юм. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ ирээдүйд түүнийг өрсөлдөгчөө гэж харж байж болзошгүй. Ямартай ч “Хамаарал бүхий компани гэдэг нь үнэн. Гэхдээ би огт хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх. Энэ жил үйлдвэр ашиглалтад орох ёстой байсан ч цар тахлаас улбаалан хойшлогдсон.  Үйлдвэр ашиглалтад орсноор Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгийд барилгын материал хямдрах байх. Тэр төслийг хэн ч авч хэрэгжүүлж болно. Санаа зоволтгүй” гэжээ.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

Тэрбээр АН-ын бүлгийн гишүүн. Түүнийг Ерөнхий сайд нүүрсний тээвэрлэлтээс мөнгө угаадаг гэж нэр цохон дурдсан. Тэрбээр гишүүн болохоосоо нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.доллар өгч авалцаж байгаад хуулийнханд гардуулсан бичлэг байдаг. Авлига өгсөн  асуудлаар АТГ-аас түүний гэрт нь нэгжлэг хийж байсан ч хэргийг дээрээс нам дарсан. Тиймээс түүний  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хөндөж болзошгүй гэх хардлага улс төрийн хүрээнд байна.

Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдлээс харвал зарим нь давхар дээл нөмөрч, зарим нь дан дээлээ тайлах янзтай шүү. Энэ хаврын улс төрийн синдромыг Ерөнхий сайд удирдах нь гэх дүр зураг ийнхүү тодроод ирэх шив.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим