Нийгэм
Евгений Асеев: Байгалийн хийн хоолойн трассын явцад иргэдийн эдлэн газрыг дайран өнгөрвөл хохирлыг төлнө

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан. “Газопровод Союз Восток” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийх бөгөөд энэ ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгахаар байгаа юм. Харин Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламж барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар арванхоёрдугаар сард багтаан шийднэ гэдгийг хэлсэн.
Тэгвэл өчигдөр /2022.04.11/ “Газопровод Союз Восток” компани төслийн танилцуулга хийлээ.
“Союз Восток” төслийн Техник, эдийн засгийн үндэслэлээ 2021 оны арванхоёрдугаар сард эцэслэсэн бөгөөд энэ сараас эхлэн инженерийн хайгуул, судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд
-Геодезийн судалгаа
-Геологийн болон геофизикийн судалгаа
-Экологийн болон ус, цаг уурын судалгаа
-Археологийн судалгааг хийх юм байна. Эдгээр судалгааг Монголын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэх аж.
Төслийн хүрээнд нийтдээ 962.9 километр үргэлжлэх хоолойгоор дамжуулах хийн хэмжээ жилд 50 тэрбум метр куб. Ажлын даралт 120 атмосфер, хийн дамжуулах хоолойн тойргийн урт 1420 мм. Барилгын ажилд ОХУ-д үйлдвэрлэсэн ган хоолойг ашиглахаар төлөвлөсөн. Хамгийн сүүлийн үеийн автоматжуулсан удирдлагын систем ашиглана. Мөн таван компрессорын станц, ашиглалтын дэд бүтцийн объектууд баригдана. Хийн хоолой бүхэлдээ газар доогуур тавигдах аж.
“Газопровод союз восток” компанийн захирал Евгений Асеев хийн хоолой дамжин өнгөрөх газрын байршил, эзэмшлийн талаар мэдээллээ. Тэрбээр “Хийн хоолойн барилга байгууламжтай холбоотой баримтлах хатуу стандартууд бий. Жишээлбэл,
-Нисэх онгоцны буудлаас хол
-Хоолойн ойролцоо 420 метр газарт 100-аас дээш хүний багтаамжтай объект барихгүй байх
-Хоолойгоос хоёр тийш 25 метр өргөнтэй, хий дамжуулах хоолойн аюулгүй байдлыг хангах болон болзошгүй эрсдэлээс сэргийлэх хамгаалалтын бүс болгон тогтоох гэх зэрэг.
-Хийн хоолой баригдаж дууссаны дараа багадаа 250 метрийн зайд гэр барих боломж бий. Монголд гэр барих газар их байгаа. Гэхдээ малчдад малын өвөлжөө барих хүндрэлтэй байдгийг сонссон. Тийм учраас бид замдаа таарсан бүх өвөлжөөнүүдийг тойрохыг хичээсэн. Үүнээс шалтгаалан трасс нэлээн урт болсон.
Орон нутгийн иргэдийн хувьд газрын асуудал чухал гэдгийг бид ойлгож байгаа. Бид трассыг тодорхойлсны дараа Монгол Улсын Засгийн газраас 1000 метр газрыг нөөцөлсөн учраас одоогоор газрыг хэн нэгний эзэмшилд өгөөгүй, хязгаарлалтад авсан. Энэ хэмжээний газар хэзээ ч, хэнд ч өгөгдөхгүй гэсэн асуудал бол биш. Бид нар одоо судалгаа явуулж байна. Одоо 1000 метрийн бүсэд трасс бага зэрэг өөрчлөлт орох магадлалтай. Трассын явцад гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа эдлэн газрыг дайран өнгөрөх болж байгаа. Ихэвчлэн энэ нь хөдөө аж ахуйн зориулалттай тул Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тогтоогдсон хохирлыг тухайн эздэд нь нөхөн төлнө. Уг хохирол нь зөвхөн барилгын ажил явагдах үе шатанд байна. Хэрвээ тухайн газарт талбайн байгууламж барих шаардлагатай тохиолдолд газрын эзэнд түрээсийн төлбөр төлнө” гэв.
Хий дамжуулах хоолойг төмөр зам даган байгуулах талаар өмнө нь албаныхан мэдээлж байсан. Тэгвэл Улаанбаатар хотоос хаагуур дамжин өнгөрөх вэ гэдэг асуудал бий. Үүнд “Өмнө хэлсэнчлэн трасс байгуулах боломжгүй хэд хэдэн объект бий. Иймд Улаанбаатар хотыг баруун талаас нь 50-70 км-ын зайгаар тойрно. Энэ бол төмөр замаас хамгийн их холдох хэсэг. Үүний дараагаар Богд хаан төмөр зам дагуу үргэлжилнэ. Нисэх онгоцны буудлын хувьд ойр орчимд байгуулах хориотой гэсэн заалт байдаг тул бид ч үүнийг дагасан” гэлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.