Connect with us

Нийгэм

“Ангиа андуурсан” Монгол Улс нунтаг төмөрлөгөөрөө дэлхийтэй өрсөлдөнө

Нийтэлсэн

-

М.Даваадулам

Монгол Улсад анхдагч  төдийгүй Азид  эхний тавд тооцогдох нунтаг төмөрлөгийн үйлдвэр  нээлтээ хийлээ. Тодруулбал, “Талын метал нунтаг” ХХК-ийн болон Монголын инженер, техникийн ажилтнууд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж  зөвхөн хөгжингүй орнуудад л байдаг  төмөрлөгийн үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж байгаа нь үнэхээр бахархмаар сайхан үйл явдал боллоо.

Металлургийн үйлдвэр гэхээр тоос шороо, уур манан  татсан, дуу чимээ нүргэлсэн асар том байгууламж төсөөлсөөр очтол гял цал болсон авсаархан үйлдвэр байх аж. Уг үйлдвэр нь орчин  үеийн шинэ технологиор инновацид суурилсан үйлдвэрлэл явуулж дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын эдийн засагт нэмүү үнэ цэн бий болгохыг зорин ажиллаж байгаа юм байна.  Нээлтэд ирсэн зочдод тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Б.Асхар үйлдвэрийнхээ  танилцуулгыг товч хүргэхийн зэрэгцээ “ Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтад  дотоодын 50, гадаадын 15 туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилласан.

Жилд 3000 тонн нунтаг төмөрлөг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр нь зэс, гууль, хүрэл, цагаан тугалга болон бүх төрлийн төмөрлөгийг нунтаглан боловсруулж, БНХАУ, Европын холбоо, Япон, БНСУ зэрэг оронд экспортлох юм.

Түүгээр үл барам  эх орондоо автомашины эд анги, тоног төхөөрөмж, электрон хэрэгслийн “ухаалаг” үйлдвэрлэл хөгжих боломжтой бөгөөд мөн дотоодын зэсийн хаягдлыг дахин боловсруулна. Үйлдвэрлэлийн технологи нь хэрэглэсэн усныхаа  90 хувийг цэвэршүүлж, дахин ашиглана. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1.6  тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлээд байгаа бол, үйлдвэрлэл эхэлснээс хойш жил нэг тэрбум төгрөгийг татвар хураамжид төлнө” хэмээн онцолсон.  Үндэсний хөрөнгө оруулагч “Степпкупер” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлсэн нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн энэхүү төсөлд олон улсын санхүүгийн байгууллага болох “International Investment Bank” зээл олгосон байна.

  Тус банкнаас нээлтийн үйл ажиллагаанд ирүүлсэн мэндчилгээндээ “Талын Нунтаг Метал компани нь орчин үеийн өндөр технологийн үйлдвэрээ богино хугацаанд ашиглалтад оруулснаар нунтаг төмөрлөгийн үйлдвэрлэлээр улс орныхоо аж үйлдвэр, экспортын чадавхыг өндөр түвшинд хүргэх боломжтой болж байна. Түүнчлэн байгаль орчин, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан, олон улсын өндөр стандарт бүхий тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн дэвшилд нэн шаардлагатай хэд хэдэн зорилтыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна” гэжээ.

 Мөн үйлдвэрийн дэргэдэх төв оффист бүх төрлийн нунтаг металд физик, химийн иж бүрэн шинжилгээ хийж гүйцэтгэх Монголын анхны лабораторийг байгуулжээ. Лабораторийн шинжилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ХБНГУ болон АНУ-аас худалдан авч, суурилуулсан гэнэ.  Тус лаборатори нь цаашид үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс гадна автомашины жижиг эд ангийг бага хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой.

 

П.Цагаан: Монгол Улсын инженер техникийн ажилтнууд дэлхийтэй мөр зэрэгцэн алхаж байна

Үйл ажиллагааг нээж “Талын метал нунтаг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Манай хамт олон аж үйлдвэрийн IY хувьсгалын үеийн чухал түүхий эд болох нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн анхны суурийг тавьж байгаадаа баяртай байна. Байгалийн баялагтай улс үйлдвэртэй байх ёстой. Эс бөгөөс түүхий эдийн хавсарга хэвээр үлдэнэ гэдгийг харуулахыг бид зорьж байна.

Хэдэн жилийн өмнө нунтаг төмөрлөгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн их хуралд оролцоход монголчуудыг “Ангиа  андуурсан хүүхэд” шиг  харж байж билээ. Монгол Улсын инженер, техникийн ажилтнууд ИБУИНВУ, ХБНГУ-ын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, өндөр технологийн нунтаг төмөрлөгийн үйлдвэр барьж чадсанд дахин талархал илэрхийлье” гэв.

С.Амарсайхан: Өнөөдөр бол түүхэн өдөр

 Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр үеийн хамгийн чухал түүхий эд болсон нунтаг төмөрлөгийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан та бүхнээр үнэхээр бахархаж байна. Цар тахал, олон улсын хурцадмал байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Энэ цаг үед Засгийн газрын үйлдвэржилтийн бодлогыг бодитоор дэмжиж нэмүү өртөг шингэсэн эдийн засагт өндөр ач холбогдолтой үйлдвэр барьсан нь бодит дэмжлэг болно. Өнөөдөр бол түүхэн өдөр. Учир нь Монгол Улс төмөрлөгийн боловсруулалтыг шинэ шатанд гаргаж, экспортод чиглэсэн олон улсын түвшинд өрсөлдөх гэж байна“ гэдгийг онцлов.

Г.Ёндон: Улс орны эдийн засагт  нэмүү өртөг шингээх  төмөрлөгийн үйлдвэр чухал ач холбогдолтой

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Цаашдаа импортыг орлох экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд салбарын хөгжлийг түргэтгэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарна.

Эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд ажиллаж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг өндөр түвшинд хүргэхэд боловсруулах үйлдвэрийн салбар тэр дундаа  нэмүү өртөг шингээх төмөрлөгийн үйлдвэр чухал ач холбогдолтой. Тиймээс баялагтаа эзэн монгол байх, байгалийн баялгийг иргэн бүрт хүргэх, олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих зорилтыг тавьж ажиллаж байна” гэлээ.

Тус үйлдвэр нь зөвхөн зэсийн нунтаг бус цаашид ган, мөнгө, төмөр, никель, хром зэрэг бүх төрлийн металлын нунтаг гаргах боломжтойг  гэдгийг сонсоод эх орны хөгжилд шинэ эриний эхлэл тавигдаж байна гэдэг сайхан сэтгэгдэл тээн үйдпвэрээс гарлаа.    Одоогоор бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар БНХАУ-тай хэлэлцээр хийж буй бөгөөд Япон, Их британи, БНСУ- д нийлүүлэхээр бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээгээд байгаа аж.  Дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлсэн ийм  нэг үйлдвэр нээлтээ хийсэн тухай мэдээллийг уншигч танд хүргэж байна. Хөгжингүй   орнуудаас  бид, Монгол Улс юугаараа дутах юм гэх хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуучууд дэлхийтэй өрсөлдөхөөр гарааны зурхайгаас хөдөллөө. Тэдэнд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим