Энтертайнмент
Э.Отгонбат: Дуурь маань анхнаасаа дотоод ертөнцтэйгээ харилцаж байгаа учраас сонирхолтой санагдсан

“Багаасаа дуулах дуртай байсан” хэмээн мэргэжлийнхээ сайхнаар бахдан, дуурийн урлагийн энэ цагийн залуусын төлөөлөл болж яваа ДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Отгонбатыг “Өдрийн хүн”-ээр онцоллоо.Тэрбээр “Ганц цагаан шувуу” моно дуурийг монголд анх удаа амилуулж дуурийн урлагт дуртай үзэгчдээ нэгэн үдэш баясгалаа.
-Таныг“Севилийн үсчин” дуурийн гол дүр Фигаро, “Ламбугуайн нулимс” дуурийн Лодон, “Лучиа ди Ламмермур” дуурийн Энрико зэрэг гол дүр бүтээсэн бас “Чингис хаан” дуурьт чадварлаг тоглосон гэдэг. Харин энэ удаа “Ганц цагаан шувуу” моно дуурийг ганцаараа дууллаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Маш баяртай байна. Моно операгийн гол дүрд ганцаараа нэг цаг дуулахад надаас дотоод сэтгэлгээний зүйл маш их зүйлийг шаардлаа. Өмнө нь олон дуурьт гол дүр бүтээж байсан бол анх удаа моно операд дуулж үзлээ. Өөрийгөө маш их сорьж, их зүйлийг сурч, жүжигчний ур чадвараа ахиулж, дотоод ертөнцтэйгээ ажилласан минь надад олдсон том боломж. Би яг энэ мөчид “би хаана байна”, “би хэн бэ” гэж өөрийн оршихуй сэтгэлтэйгээ зөрчилдөж тэмцэлдэж байгаад энэ дуурийн утга учир оршиж байгаа юм. Ингэж тайзан дээр дотоод хүнээ хажуудаа гаргаж ирээд дуулж байгаад өөрийгөө хамгийн сонирхолтой, азтайд тооцож байна.
-Анх хэрхэн зориглож барьж авав?
-Ангийн найз найруулагч Мэндбаяр маань ОХУ-д театрын найруулагчаар явсан юм. Тэрбээр хоёр жилийн өмнө дипломын ажлаа хамгаална, нэг уран бүтээл хамтарч хийнэ туслаарай гэж санал тавьсан. Гэтэл хоёр сарын өмнө монголд ирээд намайг яаруулж орхисон. Энэхүү богино хугацаанд нотоо сурч, бэлтгэлээ хийсэн. Гэсэн ч дуурь маань анхнаасаа дотоод ертөнцтэйгээ харилцаж байгаа учраас сонирхолтой санагдсан. Учир нь надаас ур чадвар шаардсан учраас өөрийгөө сорьж эвдэж Отгонбат дуучин гэдгийг харуулахыг хүслээ. Үүндээ хүрч чадсан гэж бодож байна.
– Тоглолтын дараа эргээд харахад юу бодогдох юм?
-Өнгөрсөн зүйлээ эргэж харж байгаа, дахин шинэ карьер эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Мөн дотоод ертөнцтэйгээ зөрчилдөж, эрх чөлөөг мэдэрч гэгээрч, бие хүн болж байгаа хүн ямар байдгийг давхар олж харлаа. Ингэж өөрийгөө олсон учраас цаашдын маань уран бүтээлүүд хурдацтайгаар өрнөж, хувь хүнийхээ карьерыг өсгөж ажиллана гэж бодож байгаа. Театрын маань шинэ дүрүүд ч хүлээж байгаа. Энэ бүхэнд маш их бэлгэшээж байна. Дууриараа дамжуулж олон зүйлийг ойлгосондоо ч баяртай байна. Нэмж хэлэхэд энэ том ажлын ард хамт олныхоо урам дэмэнд богино хугацаанд гарч надаас их хөдөлмөр цаг хугацаа зарцуулаа. Сэтгэл хангалуун байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
