Connect with us

Нийгэм

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон: Монгол Улс шатахууны хараат байдлаас ангижрах гол боломж нь газрын тос боловсруулах дотоодын үйлдвэр

Нийтэлсэн

-

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгаагийн зэрэгцээ Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой шатахууны нийлүүлэлт, үнэ анхааралт татсан сэдэв хэвээр байна. Энэ талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа. 

Тэрбээр Монгол Улс шатахууны хараат байдлаас ангижрах гол боломж нь газрын тос боловсруулах дотоодын үйлдвэр гэдгийг онцолсон юм. 



-Өнгөрсөн долоо хоногт болсон Эдийн засгийн чуулганы үеэр Дэлхийн банкны Эдийн засаг, худалдаа хариуцсан олон улсын захирал нь Монгол Улсыг ОХУ-аас 100% хамааралтай  бараа бүтээгдэхүүнээ аль болох өөр улсаас авдаг болох тал дээр анхаарах хэрэгтэй гэж хэлсэн. Манай улсын шатахуун ОХУ-аас 100% хараат гэж хэлэхэд болно. Орос, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор энэ бүтцэд өөрчлөлт оруулах бодлого байгаа болов уу?

-Манайх газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ-аас авдаг шүү дээ. Тав орчим хувийг БНХАУ-аас авдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард шатахуун хомсдох үед Хятад улсаас шатахуун авсан.

Харамсалтай нь Хятадаас авах шатахууны үнэ ОХУ-аас авдгаас бага байж чаддаггүй. Шалтгаан нь ОХУ-аас манай импортолдог бензин Евро-2 стандарттай бол Хятадынх Евро-5 стандарттай. Хоёрдугаарт, БНХАУ өөрсдийнхөө хэрэгцээний нэлээд хэсгийг импортоор түүхий тос авч, боловсруулах замаар хангадаг. Тиймээс ОХУ-аас авдаг хэмжээний бэлэн бүтээгдэхүүнийг манайд шууд нийлүүлэхэд бэлэн биш байгаа. 

Газар зүйн байршлаараа Орос, Хятадын дунд оршиж байгаа бид гуравдагч орноос энэ хоёр улсаар дамжуулан шатахуун тээвэрлэж авна гэдэг хүнд бөгөөд өртөг илүү өндөр болно. 

Тиймээс газрын тосны үйлдвэрээ хурдан шуурхай барьж байгуулах нь нэн тэргүүний зорилт болохыг гадаад орчинд үүсээд байгаа нөхцөл байдал улам тод томруун харуулж байна. 

-ОХУ өөрийн найрамдалт харилцаатай орнуудад газрын тосыг дурын үнээр нийлүүлэх талаараа мэдээлэл хийсэн. Үүнд манай улс хамаарч байгаа юу? Энэ талаар албан ёсоор мэдэгдсэн болов уу?

-Энэ талаар хүмүүс буруу ойлгож байж магад. Шатахуун биш, түүхий тос гэдгийг тодотгох хэрэгтэй. Түүхий тосны хувьд 30 орчим хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. 

Гэхдээ сая бид өргөн барьж өнгөрсөн долоо хоногт батлагдсан хууль дээр та бүхэн анзаарсан бол 

  • эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгоно. 
  • урьдчилгаа төлбөрийн хуримтлал дээр зээл олгоно гэж байгаа. 
Энэ чиглэлд Засгийн газар ОХУ-ын “Роснефть” компанитай хэлэлцээрт орсон. Тэгэхээр бид Энэтхэг, Хятадтай адил хөнгөлөлттэй үнээр, урьдчилгаа төлбөр төлж Оросоос шатахуун авч байгаа гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн татаас өгч байгаа хэрэг биш, хэлэлцээр хийж, үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. 

-Хятадаас авахаар өртөг өндөр гэж та хэллээ. Гуравдагч хөршөөс дамжуулан авах талаар ер нь судалж үзсэн үү. Газрын тос олборлогч улсуудаас Хятадтай төмөр замаар холбогдсон орнуудтай жишээ нь хэлэлцээ хийх боломж бий юу?

-Ийм боломж хомс. Учир нь зардал өндөр болно. Нэг онцлогийг анхаарах хэрэгтэй. Бид Энэтхэг улс шиг нэг удаа авахдаа 15 сая баррелиар хэлэлцээ хийж байгаа бол арай өөр. Гэтэл манай импортолдог хэмжээ ОХУ-ын хувьд маш бага. Их хэмжээний бүтээгдэхүүнийг, их мөнгө төлөөд авах тохиолдолд ийм хэлэлцээр хийх боломжтой. Гэвч бидний хэрэгцээ эдгээр улсын хувьд маш бага шүү дээ.

БНСУ-аас тухайлбал Хятадаар дамжуулан газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирье гэсэн санал тавьж байсан тохиолдол бий. Гэхдээ үнэ нь мөн л өндөр болоод байдаг

Хэрэв бид урьдчилгаа төлбөр төлөөд явбал нийлүүлэх боломжтой ойрхон улсууд бий. 

-Манай улсын нүүрсний экспорт бүхэлдээ БНХАУ руу гарч байгаа. Энэ худалдаандаа түшиглээд шатахуун авах хэлэлцээ хийх боломжтой юу?

-Тэгэхээр бид бүтээгдэхүүнээ хямд өгөх болно л гэсэн үг. Нэг бүтээгдэхүүнийг хямд авахын тулд хямд үнээр түүхий эдээ өгнө. Тэгэхээр энэ хувилбар ашигтай биш.

-Өнгөрсөн долоо хоногт батлагдсан хуулийг аж ахуйн нэгжүүд ашиглаад хэр зэрэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа вэ?

-Энэ хуулийн гол зорилго нь инфляц, үнийн өсөлтийг л хязгаарлах зорилготой. Засгийн газраас “Роснефть” компанитай хэлэлцээр хийснийг дээр дурдсан. Ямар ч байсан шатахууны үнийг энэ түвшнээс өсгөхгүй байх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд импортлогч компаниудад хөнгөлөлттэй урьдчилгаа төлбөрийн зээл олгож байгаа. Тэгэхээр бид тодорхой хугацаанд урьдчилгаа төлбөрийг хэдэн сараар төлөөд үнийг өсгөхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна гэж ойлгох хэрэгтэй. 

Хамгийн тодорхой зүйл гэвэл АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 800-1,000 төгрөгөөр нэмэгдэх бодитой нөхцөл үүссэн байсан. Бид таван жилийн хугацаатай гэрээ хийдэг. Хуулийн хугацаатай гэрээгээрээ бид Сингапурын биржийн үнээр зах зээлийн үнээ тодорхойлдог. Сингапурын биржийн үнээр сая бид шатахуун авсан бол ийм хэмжээгээр үнэ өсөх нөхцөл үүссэн байсан. Тиймээс бид “Роснефть”-тэй хэлэлцээр хийгээд энэ нөхцөл байдалд үнэ нэмэхгүй байх чиглэлээр тодорхой хугацаанд урьдчилгаа төлбөр төлөөд өсгөхгүй байх арга хэмжээ авч, энэ хүрээндээ аж ахуйн нэгжүүдэд зээл олгож байгаа. 

-Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийн асуудал хөндөгдсөн. Үнийн өсөлттэй холбоотойгоор өртөг өссөн талаар ярьж байсан. Ер нь төслийн үйл явц ямар түвшинд байна вэ? Хугацаа, зээлийн нөхцөл яаж өөрчлөгдөж байна вэ?

-КОВИД-ын нөхцөл байдлаас шалтгаалаад дэлхий дахин, бүх улс оронд бүтээн байгуулалтын ажлууд дээр тээвэр, ложистикийн зардал 5-6 дахин өссөн. Үүнтэй холбоотой өртөг нь нэмэгдэж байна. Манай улс түүнээс өмнө гэрээ байгуулсан байсан. 

Газрын тосны үйлдвэр үндсэндээ таван дэд хэсгээс бүрдэж байгаа. Яг үйлдвэр өөрөө EPC 1, 2, 3, 4, дамжуулах хоолой гээд таван төсөл хамаарч байгаа.

  • EPC-1 яг КОВИД-ын өмнө гэрээ хийсэн байсан тул бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байгаа. Тус төслийн хэсгийн компанийн захирлууд хоёр долоо хоногийн өмнө ирж, Засгийн газартай уулзалт хийсэн. Хугацаандаа ашиглалтад орно. 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд ашиглалтад орох ёстой. Бүх ажил хугацааны дагуу явна. 
  • EPС-2, 3 өнгөрсөн 2021 оны зун тендерээ нээх ёстой байсан. Гэтэл компаниуд санал өгч чадахгүйд хүрсэн. Тээвэр, ложистикийн зардал тогтмол өсөөд байсан тул хугацаагаа олон удаа сунгасан. EPC-2 дээр тав, EPC-3 дээр долоо удаа хугацаа сунгасан. Үүний дараа тээвэр, ложистикийн зардал өссөөр байсан тул эцсийн байдлаар үнээ өгсөн нь манай ТЭЗҮ-д тусгагдсан үнээс өндөр байсан. Тиймээс бид энэ үнээр төсөл хэрэгжүүлэхэд Засгийн газартай хэлэлцэж, зөвшөөрөл авах шаардлагатай болсон тул энэ гэрээлэгчидтэй дахин хэлэлцээр хийх шаардлагатай болсон, үнэ буулгах чиглэлээр.
  • Дамжуулах хоолойн төсөл бол зарлагдаад, гүйцэтгэгч нь тодроод гэрээ байгуулж байгаа. (Даваа гарагт зурагдчих болов уу гэж харж байна.) Дамжуулах хоолойн төсөл хэвийн явагдана. 

-Ямар компаниуд орж ирж байгаа вэ, төслүүд дээр?

-Энэтхэгийн Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл учраас тус улсын компаниуд л орж ирэх нөхцөлтэй. Гэхдээ бид сая Энэтхэгт бүртгэлтэй гадаадын компаниудыг оруулах чиглэлээр хүсэлт тавьсан. Тиймээс магадгүй нэмэгдэж орж ирэх байх. 

Дамжуулах хоолойн хувьд Энэтхэгийн нэг, Японы хоёр, Хятадын компани санал ирүүлсэн байсан. Хятадын компанийн үнэ боломжийн бөгөөд Засгийн газрын баталгаа шаардахгүй, хүү нэхэхгүй гэсэн нөхцөлтэй байсан тул ялагчаар тодорсон, туршлагатай компани байгаа. 

-Газрын тосны үйлдвэр дээр нөөцийн асуудал яригддаг. Үйл ажиллагаа нь эхэлсэн ч түүхий тосны нөөц хүрэлцэх эсэх талаар маргаантай байдаг. Нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хайгуул, судалгаа хийж байна уу? 

-Сүүлийн нэг жилийн хугацаанд манай газрын тосны нөөц бага зэрэг нэмэгдсэн. “Петро Матад” компани нөөцөө нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсан. 

Тосонгийн 19, Тамсгийн 21 дүгээр талбайг ялгаж авсан. Өмнө нь Давст-31 гээд хайгуулын маш том талбайд “Петро Чайна Дачин Тамсаг” компани маш их хэмжээний хайгуулын ажил хийсэн. Тус компани хугацаа нь дуусаад уг талбайг буцаагаад Засгийн газарт хүлээлгээд өгсөн байсныг Монгол газрын тос боловсруулах үйлдвэрт авч өгсөн. Газрын тос боловсруулах үйлдвэр энэ талбайд хайгуулын ажил хийх компаниудыг урьсан. Саналыг 30 гаруй компанид хүргүүлсэн байгаа. Нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр 5, 6 блок болгон хуваасан талбай дээрээ компаниудтай тус тусад нь хэлэлцээр хийж, хайгуулыг эхлүүлнэ гэсэн үг.

“Петро Чайна Дачин Тамсаг” компани манай газрын тосны зарим нэгэн талбайг сонирхож, боломж байна гэж харж байгаагаа илэрхийлээд санал өгсөн байгаа. Дорноговь аймгийн зарим талбайд нөөц нэмэгдэж батлагдах боломж бас бий. 

-Нөөц нэмэгдээд, үйлдвэр ашиглалтад ороход дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж үзэж байгаа юу?

-Ер нь газрын тосны үйлдвэрийг байгуулах хүчин чадлыг анх 1.5 сая тонн гэж сонгосон. Энэ нь “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газар хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний олборлолтын хүчин чадалд буюу жилийн 1.5 сая тоннд суурилсан байгаа. 

Ашиглалтын баталгаат нөөц гэж байдаг. Тэр нь баталгаат нөөцөөс ашиглах боломжтой нөөцийг хэлдэг. Ашиглалтын баталгаат нөөц Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 30 орчим сая тонн байгаа. Үүнээс бодож үзвэл, цооногуудаас гарах нөөцийг нэмэгдүүлбэл, 1.5 сая тонноор 20 орчим жил ашиглах боломж байгаа гэж харж байгаа. 

-Энэ бүхнээс шалтгаалаад ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа байх. Хэзээ ашиглалтад орно гэж урьдчилж тооцож байна вэ?

-2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-Уул уурхайн биржийн тухай хууль хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Уул уурхайн салбарт ойрын үед хүлээгдэж байгаа өөр ямар томоохон шинэчлэл байгаа вэ?

-Уул уурхайн биржийн тухай хууль УИХ дээр хэлэлцэгдэх эсэх нь шийдэгдээд одоо эхний шатны хэлэлцүүлэг явагдана гэсэн үг. Хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэж харж байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хууль мөн хүлээгдэж байгаа. УУХҮЯ Үндэсний баялгийн сангийн тухай хууль, тэр дотроо Хөгжлийн сангийн тухай хууль ямар байх ёстой гэдэг бүх бодлогоо боловсруулаад, бусад бүх яамдаас санал аваад Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байгаа. Хэлэлцэхээс өмнө зарим асуудлыг тодруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, Хөгжлийн Банк, Төрийн өмчийн компаниудын тухай хууль зэрэгтэй уялдуулж байж хэлэлцүүлэх санал гарсан тул бага зэрэг хойшилсон. Хаврын чуулганаар амжаад өргөн баригдана гэж хүлээж байна. 

Бас нэг гол хууль нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга байгаа. Хаврын чуулганд амжиж өргөн барихаар хичээж байна. Энэ дотор зарчмын зөрүүтэй саналуудаа бид шийдэх хэрэгтэй байгаа. 2006 оноос хойш ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй байгаа энэ хуулийг Уул уурхай салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ онд нийгмийн, цаг үеийн зайлшгүй шаардлагаар үүсэж буй асуудлуудыг тусгаад хэлэлцүүлэхээр чармайж байна. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд саяхан “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийн чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Тэгэхээр бидний гол зорилго бол боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлж, боловсруулах салбарыг эрдэс баялгийн салбарын бодлогоор дэмжиж, хөгжүүлэх юм. 

Манай улсын экспортод гаргадаг үндсэн долоон ашигт малтмалын дөрвийнх нь боловсруулалтын түвшнийг ахиулах замаар боловсруулах үйлдвэрийг бий болгох юм. Дөрвөн чиглэлээр маш бат бөх суурийг тавина гэсэн үг. Энэ үндсийг тавьчихвал түүнээс цаашаа боловсруулах үйлдвэрүүд маань модны салаа мөчир шиг салбарлаад явна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд металл нунтгийн үйлдвэр ашиглалтад орсон. Боловсруулах үйлдвэр хөгжвөл дараа дараагийн үйлдвэрүүд хөгжөөд явах боломж бүрдэнэ. Үүнийг хувийн хэвшлийнхэн хийж болно. Олон салбарын суурийг тавьж өгөх юм. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулснаар нефть, химийн салбарын суурийг тавьчхаж байгаа юм. Эндээс цаашаа зөндөө үйлдвэр салбарлах боломжтой. Нүүрс баяжуулах үйлдвэрийг барьсны дараа нүүрсийг гүн боловсруулах нүүрс химийн салбарын суурь тавигдаж байна гэсэн үг. Нүүрсийг бид хатуу ашигт малтмал хэлбэрээр нь шатаахаас аль болох зайлсхийж, нүүрсийг гүн боловсруулбал гоо сайхны бүтээгдэхүүн, эмээс эхлээд 400 орчим бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Ийм өндөр ач холбогдолтой. Шийдэж чадахгүй байгаа олон асуудлыг бодлогоор яам шийдээд өгчихвөл цаашаа салбарлаад олон үйлдвэрлэл хөгжих боломжтой. 

Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр манай яам мөн голлон оролцож байгаа. Энэ хууль бас дээрх бүхэнтэй уялдана. Үйлдвэр технологийн парк голдуу эрдэс баялгийн салбарт томоохон орд, том төслийг дагаж бий болдог. Тэр газартаа эрх зүйн таатай орчныг бий болгоод өгөхөөр тэр салбар хөгжөөд явна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим