Connect with us

Нийгэм

Б.Гантулга: Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох үйл явцад МИК огт оролцдоггүй

Нийтэлсэн

-

Монголын Ипотекийн Корпорацаас цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийв.

Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Олон улсын байгууллагын /USAID/ зөвлөмжийн дагуу 2006 онд “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийг Монголбанк болон тухайн үеийн арван арилжааны банкнууд хамтран үүсгэн байгуулсан.

компани нь 2015 онд бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, сайн засаглалыг бий болгох зорилгоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа олон нийтэд санал болгосноор (MSE: MIK) Хувьцаат компани болсон. Өнөөдрийн байдлаар нийт 219 (2022.04.11-ний өдрийн байдлаар) иргэн болон аж ахуй нэгж тус компанийн хувьцааг эзэмшиж байна. МИК ОССК нь хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийг арилжааны банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулах ажлыг гүйцэтгэдэг. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкнууд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг гарган, банк нь иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлийг бие даан шийдвэрлэж байна. МИК ОССК нь зээл олгох энэхүү үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд иргэдээс ямар нэгэн шимтгэл авдаггүй болно.

Харин банкнаас иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгосны дараа МИК нь үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг эхлүүлдэг. Үнэт цаасжуулах үйл ажиллагаа нь банкнаас олгосон ипотекийн урт хугацаат зээлийн эрсдэлийг МИК авч, дараагийн зээлдэгчдэд ипотекийн зээл олгох боломжийг банканд бий болгодог. МИК нь ипотекийн зээл олгоход оролцдоггүй бөгөөдиргэдээс ямарваа нэгэн шимтгэл авдаггүй. МИК банкуудаас урт хугацаат (30 хүртэл жил) ипотекийн зээлийн эрсдэлийг өөртөө авдаг бөгөөд банк дараагийн зээлээ олгох боломжийг гаргадаг. Компани нь дээрх үйл ажиллагааг “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль” болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ын дагуу хэрэгжүүлж байна. МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм.

Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болоод байгаа ажээ.

Монголын Ипотекийн Корпорац /МИК/-ын эзэмшлийн тухайд Төрийн өмчит компаниуд 17.3 хувийг, Монгол Улсын Хөгжлийн Банк, Төрийн банк 82 хувийг хэвшлийн компаниуд зургаан арилжааны банк болон бусад аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Үүнээс гадна 190 иргэн тус компанийн хувьцааг эзэмшдэг юм байна.

“МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Монголын Ипотекийн Корпорацыг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон 10 арилжааны банкнууд хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. Өнөөдөр 10 банкнаас тав нь үлдсэн байгаа нь банк санхүүгийн байгууллагын эрсдэлийг харуулж байна. Компанийн хувьцааг хүссэн цагтаа авч, зарах боломж хүн бүрд нээлттэй. Учир нь 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон. Түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг мэдээлэл ч нээлттэй байдаг.

МИК үүссэн цагаасаа хойш Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр гаднын олон байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд үйл ажиллагаандаа олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлж ирсэн. Санхүү тайлангаа олон улсын аудитын компаниар гаргуулдаг. Мөн бусад олон улсын холбоонд элссэн.

Иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох процессд МИК огт оролцдоггүй ба банк бие даасан шийдвэр гаргадаг. Тийм учраас зээл олгох явцад МИК иргэдээс ямар нэгэн хүү, шимтгэл, хураамж авдаггүй. Зээлийн нөхцөл буюу хүүгийн хувь хэмжээ, хугацаа, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг эрх бүхий байгууллага тогтоодог бөгөөд МИК-ын оролцоо огт байхгүй.

МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болоод байна.

Өнөөдрийг хүртэл гарч байгаа зээл нь ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлбөрөөр Монголбанк дахин арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд зээл олгож байна.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8, 6, 5 хувь), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог бөгөөд, эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк, иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Банкны салбарын хэмжээнд 5.5 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарсан бөгөөд үүнээс 80%нь хөнгөлөлттэй зээл, 20 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээс гарсан зах зээлийн нөхцөлтэй ипотекийн зээл байна.

Ипотекийн зээл иргэдэд очиход тогтоож байгаа 6, 8 хувь гэх хэмжээнд МИК огт оролцдоггүй” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Нээлттэй хувьцаат компанийн хувьд Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилдог. Компанийн зүгээс ТУЗ-д хэнийг оруулах вэ гэдэгт шийдвэр гаргах боломжгүй.

Улс төрийн албан тушаалтны хийсэн мэдээлэл шиг МИК-ын үйл ажиллагаа доголдоогүй. Гэхдээ бид гаднын хөрөнгө оруулагч нартай харилцдаг байгууллагын хувьд эдгээр хүмүүстээ мэдээлэл өгөх ёстой. МИК 2021 онд олон улсын зах зээлд гаргасан бондын үнэ унаж байгаа. Мэдэгдэл гарсан өдөр МХБ-дээр тус компанийн хувьцаа 13 хувиар унасан.

Асуудлын мөн чанарыг сайн ойлгож байж, иргэдэд мэдээлэл өгөхгүй бол буруу, ташаа ойлголтоос болоод 15 жил зорьж бий болгосон орон сууц санхүүжилтийн тогтолцоог нураачих вий дээ. Энэ тогтолцоо байхгүй бол орон сууцны хөтөлбөр үргэлжлэх боломжгүй болно” гэлээ.

“МИК ОССК” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, эдийн засагч Ч.Хашчулуун “Үе үеийн Засгийн газар иргэдэд аль болох бага хүүтэй орон сууцны зээл олгохыг хичээж ирсэн. Анх 20 гаруй хувьтай зээлийн хүүг буулгаад 2013 оноос хойш найман хувиар явсан.

Юмны үнэ их өсөж байна. 6, 8 хувь нь хасах талдаа болчихсон байгаа. МИК бол зээлүүдийг багцлаад хөрөнгө оруулагч нарт санал болгоод дахин мөнгө татаж орон сууцны ипотекийн зээлийг дэмждэг байгууллага. Хэрэв МИК шиг байгууллага байхгүй бол хүмүүс орон сууц авах нь багасна. Орон сууцны зээлийн хүү зах зээлийн хувиар бодвол 20 хувь руу орно” гэдгийг тодотгож өгсөн.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа МИК-ын гүйцэтгэх захирал Б.Гантулга сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Танай компанийн ТУЗ-д “Кью-Эс Си” компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир, Э.Тулга гэдэг хоёр хүн байна. Э.Тулга нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн хүү мөн үү. Хэрэв мөн бол ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гэж хардаж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Нээлттэй хувьцаат компанийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилдог. Компанийн зүгээс ТУЗ-д хэнийг оруулах талаар шийдвэр гаргах боломжгүй.

Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэл гаргасан нь танай компанийн болон Ипотекийн зээлд санхүүжилт босгох үйл явцад хэрхэн нөлөөлсөн бэ?

-Хөтөлбөр эхлэхээс өмнө арилжааны банк Ипотекийн зээлийг 24-30 хувийн хүүтэй, 5-12 жилийн хугацаатай олгож байсан. Ийм нөхцөл рүү эргээд орох эрсдэл байна. Хамгийн гол санаа нь, Ипотекийн зээл тасралтгүй явах үндсэн зорилгыг биелүүлэхийн тулд хөтөлбөрийн санхүүжилтийг бонд босгож нөхдөг гэдгийг сайн ойлгох ёстой. Мэдэгдэл гаргаснаар үйл ажиллагаа доголдсон зүйл алга. Гэхдээ  гадны байгууллагатай харилцдаг учраас тэдэнд зөв мэдээлэл өгөх ёстой. МИК 2019, 2021 онд бонд гаргасан. Бондын үнэ нэлээд унаж, Шадар сайд мэдэгдэл гаргасан өдөр МИК-ын хувьцаа 13 хувиар унасан. Ер нь бол асуудлын мөн чанарыг нэлээд сайн ойлгож байж иргэдэд мэдээлэл өгөхгүй бол бид 15 жил зорьсон тогтолцоогоо нураах вий.

-С.Амарсайхан сайд танай компанийг 1,6 хувийн ашиг авдаг гэж мэдэгдсэн. Танайх яг хэдэн хувийн шимтгэл авдаг вэ?

-Иргэдэд олгож байгаа зээлээс ямар нэгэн хүү шимтгэл авдаггүй. Арилжааны банкнаас гаргасан зээлийг хөрвүүлээд хөрөнгийн зах зээл дээр бүтээгдэхүүн бий болгохын тулд тодорхой хэмжээний зардал гардаг. Хөндлөнгийн хуулийн, санхүүгийн байгууллага магадлан шинжилгээ хийдэг. Эргээд банкуудаас тухайн зээлийг цуглуулж авахад зардал төлдөг. Энэ мэт зардлыг тусгай зориулалтын компанид гэрээний дагуу төлдөг. Тус компанид өгч буй зардал 0,3-0,5 хувийн хооронд хэлбэлздэг. Тусгай зориулалтын санд эрсдэлийн сан бий болгодог. Энэ сан 2013 оноос хойш байнга хуримтлагдаж байгаа. Энэ санд ойролцоогоор нэг хувийг хуримтлуулж байгаа. Цар тахлын үед Ипотекийн зээлийг хойшлуулсан иргэдийн төлбөрийг нөөц сангаас гаргаад явсан.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим